Хальтирч унахаас хэрхэн сэргийлэх вэ?

Өвлийн улиралд хүүхэд багачууд төдийгүй томчууд маш сонор сэрэмжтэй байх шаардлагатай болдог. Учир нь хальтиргаа ихтэй замаар явахад, унах, хальтрах , хөл гараа бэртээх гээд маш олон асуудал тулгарна. Тэгвэл бид та бүхэнд энэ өвлийг хэрхэн гэмтэл бэртэлгүй давах талаар зөвлөгөөг хүргэе.

Хальтирч унахаас хэрхэн сэргийлэх вэ?

1 Хэрхэн зөв хувцаслах вэ?

Гутал

Таны гутал 3-4 см-ийн өндөртэй байх хэрэгтэй бөгөөд хамгийн гол нь үргэлж байх шаардлагатай. Харин огт өсгийгүй, хөлддөг гутал өмсөх хориотой. Үүнээс гадна мөстэй үед урт түрийтэй гутал эсвэл өргөн хоншоортой богино түрийтэй гутал өмсөх нь зүгээр.

Хувцаслалт

Таны хувцас хөдөлгөөнийг тань хязгаарлаж, биед тухгүй байх ёсгүй. Том захтай эсвэл том малгайтай хүрэм илүү тохиромжтой. Мөн урт бариултай, хүнд цүнх авч явах хэрэггүй бөгөөд тэнцвэрээ алдах магадлалтай. Хэрвээ та олон тортой зүйл барьж явж байвал хоёр гартаа жинг нь жигд хувиарлах хэрэгтэй. Өвлийн улиралд шууданчийн цүнх буюу нэг мөртэй, мөрөө давуулж үүрдэг цүнх илүү тохиромжтой байдаг.

Хэрхэн зөв хувцаслах вэ?

2 Унахгүйн тулд хэрхэн явах вэ?

  • Өөрийгөө оцон шувуу гэж төсөөлөөрэй. Өвдгөндөө ачаалал өгөлгүйгээр өвдгөө бага зэрэг нугалаад гутлынхаа улыг тэр чигт нь газар тавьж яваарай. Инээдтэй харагдах ч та унахгүй.
  • Хурдан битгий яв, хөлөө хэт өндөр битгий өргө. Хэдий чинээ жижиг алхаж байна төдий чинээ унах аюул бага бөгөөд бүр боломжгүй бол зөөлөн гулгаад явж болно.
  • Мөстэй газраар явж байх үедээ гараа хэзээ ч битгий халаасандаа хийж бай. Халаасандаа гараа хийсэн байдалтай унавал хүнд гэмтэх болно. Гараа хоёр тийш болгож биеийнхээ тэнцвэрийг олоорой.
  • Хальтарсан бол явган суугаарай. Унавал арай доороос унах болно. Гартаа байгаа бүх зүйлээ хаяж, гараа сайн савлаарай. Энэ нь хөл дээрээ тогтоход туслана.

Унахаас хэрхэн сэргийлэх вэ?

  • Гадуур явж байхдаа утсаар ярихаас зайлсхийгээрэй.
  • Бүх анхаарлаа халтиргаатай зам руу хандуул. Замын захаар, эсвэл хүний гаргасан замаар явбал хальтирах нь бага байна. Цасан доор ч гэсэн мөс байх магадлалтайг мартаж болохгүй учир маш болгоомжой байгаарай.
  • Хэрвээ таны хажууд хэн нэгэн унах гэж байвал тэнцвэрээ олоход нь туслаарай.
  • Халтиргаатай үед хамгийн аюултай зам нь шат байдаг бөгөөд шатаар бууж өгсөхдөө гишгүүр болгон дээр хоёр хөлөө тавьж яваарай. Дулааны улиралд алхдаг шиг гишгүүр алхсаж гүйх хэрэггүй шүү.
  • Гэрээсээ гарахаас өмнө 20 удаа суулт, 10-15 удаа өлмий дээрээ босож суугаарай.
  • Халтиргаатай үед машины урдуур хэзээ ч гүйж болохгүй бөгөөд жолоочийг зогсох, эсвэл машин өнгөртөл хүлээгээрэй. Учир нь өвлийн улиралд машин тормос гишгэсэн дороо зогсохгүй гэдгийг санах хэрэгтэй.

Унахгүйн тулд хэрхэн явах вэ?

3 Хэрхэн зөв унах вэ?

  • Хэрвээ та унах гэж байвал булчингаа чангалаарай.
  • Хэрвээ та хойшоо унах гэж байвал тохойн дээрээ унахгүйн тулд гараа хойш нь савах хэрэгтэй. Нуруугаа нуман хэлбэртэй болгож, эрүүгээ доош цээж рүүгээ татсанаар дагзаараа унахаас аврагдана. Боломжтой бол биеийнхээ жинг хажуу тал руугаа шилжүүлэхийг оролдоорой.
  • Харин хэрвээ та урагш унаж байвал гараа тохойгоороо нугалаад чангалаарай. Унахынхаа өмнө хөлөө урагш түрэх хэрэгтэй.
  • Хэрвээ та хажуу тийшээ унаж байвал гараа битгий хоёр тийш нь болгоорой. Харин гараа биедээ нааж, нуруугаа нуман хэлбэртэй болгоод, хөлөө цээж рүүгээ татах хэрэгтэй.
  • Шатан дээр унаж байвал толгой болон нүүрээ гараараа дараарай. Уналтыг зогсоох гэж оролдсоны хэрэггүй. Учир нь та илүү их гэмтэл авах болно.

Хэрхэн зөв унах вэ?

4 Биеийн ямар хэсгүүд дээр унаж болохгүй вэ?

  • Өгзөг - Ахар сүүл болон ташааны яс хугарах магадлалтай
  • Гараа сунгасан байдалтай алган дээрээ унах - Маш олон төрлийн жижиг хугарал үүснэ
  • Өвдөг - Өвдөгний ясны бэртэл авах болно
  • Тохой - Эгэмний яс хугарах аюултай

Хэрвээ та уначихсан бол яах вэ?
Ямар ч тохиолдолд юуны түрүүнд гэмтлийн эмнэлэг дээр очих хэрэгтэй бөгөөд гэмтлүүд тэр дороо илэрдэггүй гэдгийг санах хэрэгтэй.
Хөхөрсөн, хавдсан газраа 20 минут хүйтэн жин тавих хэрэгтэй бөгөөд энэ үйлдлийг 5 минут тутам хийх хэрэгтэй. Хэрвээ нэг хоногийн дотор хавдар нь унасан бол халуун чанарын тос түрхэж болно.

Биеийн ямар хэсгүүд дээр унаж болохгүй вэ?

Гутлаа хэрхэн хальтиргаа багатай болгох вэ?

  • Гуталчинд хандаж хальтирдаггүй резин наалгаарай.
  • Гуталныхаа улан дээр шархны лент наах нь хэсэг хугацаанд гутлыг хальтрахгүй байхад туслана.
  • Шархны лентийг зүлгүүрээр сольж болно.
  • Хуучин гуталныхаа улыг зүлгүүрээр эсвэл үрүүрээр үрээрэй.
  • Спорт барааны дэлгүүрт тусгай хальтирахаас хамгаалсан гутлын ул бий.
  • Хэрвээ наах, үрэх, гуталчинд очих зав байхгүй бол даавуун оймс аваад гутлан дээрээ өмсөөрэй. Эсвэл хурц цанын мод авч явж байх хэрэгтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()