Энгийн бүсгүй, эрхэмсэг бүсгүй хоёрын ялгаа

Зарим хүмүүс ёс, дэг жаяг бол хоцрогдсон зүйл, өөрийнхөөрөө байх нь хамгийн зөв хэмээдэг. Гэхдээ нийгмийн ямар ч цаг үед моодноос гардаггүй  биеэ авч явах соёл хэмээх зүйл байсаар ирсэн билээ. Өнөөдрийнхөө нийтлэлээрээ та бүхэндээ жинхэнэ хатагтай байх урлагаас танилцуулах болно. Хэрэв хүмүүсийг таньтай сайхан харьцаасай гэж хүсч байгаа бол бидний өгөх зөвөлгөөнд анхаарлаа хандуулаарай. 

Энгийн бүсгүй, эрхэмсэг бүсгүй хоёрын ялгаа

1 Хэзээ ч дуураймал бүтээгдэхүүнийг авдаггүй

Та тэнгэрт тулсан үнэтэй брендийн цүнхийг хамаг мөнгөө үрэн байж авах ёстой гэсэн үг биш л дээ. Гэхдээ бас брендийн цүнх авах боломжгүй байна гээд дуураймал бүтээгдэхүүнийг авах ч бас хэрэггүй юм. Дуураймал цүнх барьсан байгаа эмэгтэйг бид хараад л мэддэг шүү дээ. Үүний оронд өөрт байгаа мөнгөндөө тааруулан загвар, хийц сайтай дуураймал биш цүнх, хувцас болон гоё чимэглэлийг авч байгаарай. 

Хэзээ ч дуураймал бүтээгдэхүүнийг авдаггүй

2 Хэзээ ч бөгтийдөггүй

Бөгтийж суугаа хүн ямар нэгэн хүнд дарамттай байгаа мэт харагддаг. Жинхэнэ хатагтай нар цаг үргэлж нуруугаа эгцлэн, ихэмсэг суудаг байна. Байнга дасгал хөдөлгөөнөөр хичээллэн нуруу болон мөрнийхөө булчинг хөгжүүлээрэй гэж танд зөвлөе. 

Хэзээ ч бөгтийдөггүй

3 Загварын алдаа гаргадаггүй

Жинхэнэ хатагтай нар хэзээ ч томдсон цамц, хэт бие барьсан богино өмд өмсдөггүй. Ямар төрлийн хувцас сонгон өмсч байгаа нь тухайн хүний тухай ихийг өгүүлдэг гэдгийг жинхэнэ хатагтай нар тун ч сайн мэддэг. Биед эвтэйхэн байдаг гээд нэвсгэр хувцас өмсөөд явдаггүй. Жинхэнэ хатагтай нар хувцас сонголтын тал дээр мэдрэмжтэй бөгөөд хувцас сонгохдоо өөрийнхөө биеийн хэлбэрийг бодолцон үздэг байна. 

Загварын алдаа гаргадаггүй

4 Хэзээ ч хэтрүүлж буддаггүй

Жинхэнэ хатагтай нар өөрийнхөө нүүрний дур булаам хэсгүүдийг мэддэг бөгөөд хаашаа, юунд явж байгаадаа тохируулан будалт хийж чаддаг. Нүүрний арьсаа сайтар арчлах нь гоо сайхан байхын үндэс гэдгийг тэд хэн хэнээс илүү сайн мэднэ. 

Хэзээ ч хэтрүүлж буддаггүй

5 Хэт нээлттэй байх хэрэггүй гэдгийг мэддэг

Жинхэнэ хатагтай нар дөнгөж уулзсан танихгүй хүндээ хувийн амьдрал, ажил төрөл, дотоод үзэл бодлоо уудлан яриад байдаггүй. Шинэ хүмүүстэй харилцахдаа тогтсон нэг шугамаас хэтэрдэггүй байна. 

Хэт нээлттэй байх хэрэггүй гэдгийг мэддэг

6 Шөл уудаг ч...

Бид шөлтэй хоол идэхдээ тавгаар нь барьж байгаад тоох ч үгүй ууж орхидог шүү дээ. Тэгвэл жинхэнэ хатагтай нар зөвхөн халбагаар л хооллодог бөгөөд хэзээ ч тавгаа ширээн дээрээс авч шөлийг амаараа уудаггүй ажээ. 

Шөл уудаг ч...

7 Өөрийгөө байнга арчилж байдаг

Жинхэнэ хатагтай нар өөрийгөө хайрладаг. Байнга спортоор хичээллэж, эрүүл зөв хооллолтыг эрхэмлэх бөгөөд арьс, үс, хумсаа ихээхэн арчилдаг байна. Өөртөө арчаатай эмэгтэй үргэлж сайхан харагдаж чадна гэдгийг тэд мэддэг. 

Өөрийгөө байнга арчилж байдаг

8 Чанга инээж, ярьдаггүй

Жинхэнэ хатагтай нар ямар ч үед өөрийнхөө дуу хоолойг нэгэн ижил түвшинд байлгадаг бөгөөд ямар ч тохиолдолд чанга инээх юмуу орилж ярьдаггүй. 

Чанга инээж, ярьдаггүй

9 Бүдүүлэг загнаж, хов жив хөөцөлддөггүй

Бүдүүлэг загнаж, хов жив хөөцөлдөн, элдэв зүйлсд гомдоллох нь жинхэнэ хатагтай нарт тохирохгүй зан авир гэдгийг тэд мэддэг ба бусдын гомдол, хов живийг сонсох цаг завыг ч гаргадаггүй ажээ. Яагаад тийм дэмий зүйлд өөрийн үнэт цагаа зарцуулна гэж? 

Бүдүүлэг загнаж, хов жив хөөцөлддөггүй

10 Явангаа хооллодоггүй

Та ямар нэгэн зүйлд яарч байлаа ч, алхаж явахдаа битгий хооллоорой. Харин оронд нь уулзалтаа түр хойшлуулаад тухтай ресторанд орж аяга халуун кофе уугаарай. 

Явангаа хооллодоггүй

11 Тайван байдаг

Жинхэнэ хатагтай нар хөлөө савчуулж, үсээрээ оролддоггүй. Сэтгэл санаа нь тавгүй байлаа ч өөрөө мэдээд эвтэйхэн тайвшрахыг илүүд үздэг. Жижиг сажиг юм болгон дээр санаа тавиад байдаггүй ч өөрийнхөө чухал гэж бодсон зүйлсээ хүнээр хэлүүлэлтгүйгээр зохицуулаад явчихдаг. 

Тайван байдаг

12 Цагаан туфль өмсдөггүй

Жинхэнэ хатагтай нар цагаан өнгийн туфлийг хуримын даашинз болон зуны цагаан платьтай л хослуулан өмсдөг. Харин бусад үед нь хул өнгийн  юмуу эсвэл хар өнгийн өндөр өсгийтэй туфльэр гангардаг ажээ. 

Цагаан туфль өмсдөггүй

13 Шүхрийг дэлгэж хатаадаггүй

Бид цөмөөрөө л бороонд норсон шүхрээ дэлгэж хатаадаг. Тэгвэл жинхэнэ хатагтай нар дотор орохдоо шүхрээ хумиж усыг нь доош урсгаад өлгүүрээс өлгөж хатаадаг ажээ. 

Шүхрийг дэлгэж хатаадаггүй

14 Танихгүй хүнийг халамжлаад байдаггүй

Дэргэд нь ойрхон байгаа хэн нэгнийг найтаавал "Бурхан өршөөг" гэж хэлдэггүй. Ийм зүйлтэй таарлаа ч анзаараагүй юм шиг өнгөрдөг. 

Танихгүй хүнийг халамжлаад байдаггүй

15 Трико заавал өмсдөг

Орчин үеийн бизнесийн ёс зүйн дагуу оффист ажилладаг эмэгтэйчүүд ажилдаа ирэхдээ ч албан ёсны хүлээн авалтанд ч заавал ч үгүй трико өмсөх ёстой. Аагим халуун зуны өдөр ч триконоос салж болохгүй нь ээ. 

Трико заавал өмсдөг

16 Хоцордоггүй

Эмэгтэй хүн албан болон хувийн уулзалтанд 15 минутаас илүү хоцрох нь бүдүүлэг үйлдэл гэдгийг маш сайн ойлгодог. Уулзах гэсэн хүн нь ирэхгүй удвал хүлээдэггүй. Учир нь түүний хувьд "цаг бол алт" байдаг. 

Хоцордоггүй

17 Үсээ задгайлж бүжиглэдэггүй

Жинхэнэ хатагтай нар бүжиглэх үедээ эргэн тойрныхоо хүмүүсийг гэмтээхгүйн үүднээс үсээ шуудаг бөгөөд нам ултай гутал өмсдөг байна. 

Үсээ задгайлж бүжиглэдэггүй

18 Хэрүүл уруул хийдэггүй

Жинхэнэ хатагтай нар өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг бөгөөд үүн дээрээ ч тууштай зогсдог ба өөрийнхөө үзэл бодлыг хэзээ ч бусдад тулгадаггүй. 

Хэрүүл уруул хийдэггүй

19 Хоолоо хөргөхдөө үлээдэггүй

Хоолоо үлээж идэх нь бүдүүлэг явдал учраас жинхэнэ хатагтай нар хоолоо хөрч, бүлээн болохыг хүлээдэг. Хоолоо түргэн хугацаанд хөргөе гэвэл халбагаараа сайн хутгахад болно. 

Хоолоо хөргөхдөө үлээдэггүй

20 Татгалздаггүй

Айлын гэрт уригдан очсон жинхэнэ хатагтай нар гэрийн эзний дайлж буй амтат хоол, оргилуун дарснаас хэзээ ч татгалздаггүй. 

Татгалздаггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()