1
Үнэтэй зүйлүүдээ нуух
Хүнд мөнгө, чухал бичиг баримт гээд үнэ цэнэтэй зүйлүүд бишгүй. Эдгээрийг нуух тун энгийн атлаа хүн төсөөлөхөөргүй нэгэн арга бол зурагт үзүүлсэн арга юм. Та үүнийг гарын доорх материалаар л хийчихнэ. Модон хана, тааз, шал, ширээ, сандлын далд газар хүссэн хэмжээгээрээ хийж болно. Ердөө хэдэн ширхэг хадаас, алх, уяа юм уу резин байхад л хангалттай.
2
Хуванцар гавыг тасдах
Сүүлийн үед хуванцар гавыг их ашиглах болсон. Үүнийг тайлах тийм ч амархан биш ч тайлж болно. Гараа чангалж, зурагт үзүүлснээр хүч гаргах хэрэгтэй. Яарах хэрэггүй, зугуухан хүчил. Бага зэрэг өвдөх ч хуванцар тасарч гар чөлөөтэй болно.
3
Нууц мессеж илгээх
Хоосон цаасан дээр цагаан өнгийн харандаа юм уу тосон харандаагаар юм бичихэд юу ч харагддаггүй. Тэгвэл тэрхүү бичгийг цагаанаас өөр өнгийн харандаагаар будахад бичсэн үг харагдах аж. Үүнийг ашиглаж хэн нэгэнд нууц мессеж илгээж болно.
4
Хаалганд лац хийх
Хэн нэгнийг өрөөнд орж ирсэн эсэхийг мэдэхийн тулд хаалганд зурагт үзүүлсэн шиг цаасан лац хийж болно. Гэхдээ заавал зурагт үзүүлснээр хийх албагүй бөгөөд та нөгөө хүний нүдэнд үл үзэгдэхээр жижигхэн хийсэн ч болно. Хэрвээ лацыг тань дуурайлган хийнэ гэж бодож байвал цаасан дээр өөрөөс чинь өөр хэн ч мэдэхгүй тэмдэглэгээ юм уу эсвэл зурж чадахгүй нууцлаг зүйл зураарай.
5
Шүдэнзний модоор гав тайлах
Ширхэг шүдэнзний мод байхад гавнаас мултарч болно гээд төсөөлдөө. Шүдэнзний модыг зурагт үзүүлснээр гаванд хийж түлхээд л болоо. Ингэхийн тулд гараасаа гадна шүдээ ашиглаж болно.
6
Кодлосон мессеж үлдээх
Хэн нэгэнд уншуулахыг хүсээгүй мессеж илгээх эсвэл үлдээх тохиолдол гарч байсан биз дээ. Хоорондоо үнэхээр сайн ойлголцдог сийрэг толгойтонгууд биш л бол та хоёр үүнийг урьдчилан тохиролцсон байх хэрэгтэй. Хамгийн амархан кодлосон мессеж илгээх арга бол зурагт үзүүлсэн арга бөгөөд англи хэлний 26 үсгийг 13-аар хоёр баганад хуваана. Ингээд "URYYB" гэж бичээд явуулах юм уу үлдээсэн байхад HELLO (Сайн уу) гээд унших болно.
7
Усны хамгаалалттай шүдэнзний мод
Энд тэнд явж байхад шүдэнз шиг хэрэгтэй гал байдаггүй. Асаагуур шиг бээрснээс болж асахгүй гэх асуудал гарахгүй ч, дарь нь норсон үедээ асдаггүй билээ. Тиймээс шүдэнзний энэ сул талыг хумсны лакаар шийдэж болно. Шүдэнзний модыг бүхлээр нь юм уу зөвхөн толгойн хэсгийг лакдсан байхад ус, бороонд санаа зовохгүй явж болно. Ингээд хүрэх газартаа очоод доторх дарийг бүхлээр нь унагахгүйгээр лакийг хумсаараа эвтэйхэн салгана.