Хэрхэн төрөлхийн мэт шулуун, намирсан үстэй болох вэ?

Шулуун үстэй охид үсээ хэрхэн буржгар, хөвсгөр болгох тухай бодож байх зуур буржгар, хөвсгөр үстэй охид бүсгүйчүүд эсрэгээрээ хэрхэн шулуун үстэй болох вэ хэмээн бодож, төрөл бүрийн арга хэрэглэдэг. Харамсалтай нь бидний өдөр тутамдаа хэрэглэдэг үсний индүү үсийг гэмтээдэг бол, шулуун хими тийм ч тохиромжтой арга биш. Тиймээс охид бүсгүйчүүд маань энэ асуудлыг аль болохоор үсэнд хор хөнөөл багатайгаар шийдвэрлэхийг хичээдэг. Ингээд буржгар, хөвсгөр үстэй бүсгүй танд төрөлхийн мэт шулуун үстэй болоход туслах аргуудыг хүргэе.

Хэрхэн төрөлхийн мэт шулуун, намирсан үстэй болох вэ?

1 Шүршүүрт орох үеэсээ эхлэн үсээ зөв арчлах хэрэгтэй

  • Юун түрүүнд өөрийн үсэнд тохирсон шампунь, ангижруулагч сонгох нь чухал. Мөн таны хэрэглэж буй шампунь кератин агуулсан байх хэрэгтэйг анхаараарай. Кератин нь үсийг шулуун болгох үүрэгтэй.
  • Ус сайн шингээдэг алчуураар үсээ арчих хэрэгтэй.
  • Үсээ хэтэрхий ширүүн арчих хэрэггүй. Энэ нь үсийг гэмтээх бөгөөд таны үсийг буржгар болоход нөлөөлнө. Усыг нь шингээх төдий хөнгөн арчихад л хангалттай. 

Шүршүүрт орох үеэсээ эхлэн үсээ зөв арчлах хэрэгтэй

2 Самаа зөв сонгоорой

  • Зууван самнаас зайлсхийгээрэй. Энэ төрлийн сам нь таны үсийг шулуун болгохын оронд хөвсийлгөх болно.
  • Өргөн том шүдтэй сам нь таны үсийг зулгаахгүйгээр хэлбэрт оруулах төдийгүй буржийхаас сэргийлэх аж. 

Самаа зөв сонгоорой

3 Зүгээр самнаад л үсээ шулуун болгож болно

Үсээ угаасныхаа дараа хатаах зуураа 5 минут тутам самнаарай. Үсээ жижиг хэсэг болгон хуваагаад хэдэн секундын турш хэсэг бүрийг гараараа барих хэрэгтэй. Энэ нь тухайн хэлбэрийг хадгалж үлдэхэд тустай. Энэ тохиолдолд үсний сэнс ашиглаж болох боловч хүйтнээр нь үлээлгэх хэрэгтэй гэдгийг санаарай.

Зүгээр самнаад л үсээ шулуун болгож болно

4 Зөрүүд үсээ боогоод үзээрэй

Үсээ угаасныхаа дараа үл ялиг чийгтэй байх үед нь сайн гэгч нь боогоорой. Хэрвээ чёлк, эсвэл богино үс ихтэй бол үсний хавчаараар арагш нь тогтоох хэрэгтэй. Дараа нь боосон үсээ сайтар самнаарай. Эсвэл үсээ 5-7см-ын зайтайгаар жижиг резинээр боогоод алчуураар ороож хатаана. Хатсаны дараа резинээ салгаж аваарай.

Зөрүүд үсээ боогоод үзээрэй

5 Латин-Америкчуудын нууцаас хэрэглэж үзэж болно

Латин-Америк бүсгүйчүүдийн энэ нууц аргыг “Таго” гэдэг байна. Тэд үсээ угаасныхаа дараа үсний сэнсээ хүйтэн дээр нь тавьж үлээлгэдэг бөгөөд үсээ чийгтэй байх үед нь толгойгоо  тойруулан ороож тогтоодог аж. Ингэснээр өглөө нь тэд гялалзсан шулуун үстэй сэрдэг ажээ.

Латин-Америкчуудын нууцаас хэрэглэж үзэж болно

6 Үс шулуун болгох гоо сайхны бүтээгдэхүүнээс дурдвал

Үс шулуун болгох тос
Чийглэг, угааж цэвэрлэсэн үсэн дээрээ түрхэх бөгөөд шулуун харагдуулахаас гадна хэт халалт болон нарны туяанаас хамгаална. Муу тал нь үсний будагтай нийцдэггүй бөгөөд хэрвээ та үсээ будвал хүссэн үр дүндээ хүрч чадахгүй.

Үсний спрей болон шингэн тос 
Хуурай, нойтон ямар ч төрлийн үсэнд түрхэж болох боловч ихэнх спрейд их хэмжээний силикон агуулагдсан байдаг учир энэ нь үсэнд хуримтлагдаж, үсийг гэмтээдэг. Харин шингэн тос буюу "oil"-ыг үс шулуун болгох, халууны хамгаалалтаар ашиглана.

Ойр ойрхон үсээ баярлуулж тэжээлийн тос, маск түрхэж байх хэрэгтэй. Энэ нь үсийг торгомсог, зөөлөн болоход тустай.

Үс шулуун болгох гоо сайхны бүтээгдэхүүнээс дурдвал

Тосон маск

Оливын тос, касторын тос болон даливс өвсний тосыг ижил хэмжээтэй хийж хутгана. Үсний урт, өтгөнөөс хамаарч тосны хэмжээг тааруулаарай. Бэлэн болсон тосны холимогийг халуун ууран дээр халааж, үсэн дээрээ түрхээд 40 минутын турш халуун бэгнүүрээр боогоод зайлна.

Оливын тосон маск
Хэрвээ дээрхи гурван тос танд байхгүй бол гурван халбага оливын тосыг халаагаад үсэн дээрээ түрхэнэ. Ингээд үсэн дээрээ гялгар уутан малгай өмсөх бөгөөд шөнөжингөө байлгах хэрэгтэй. Гэхдээ энэ маскыг угаахад бага зэрэг асуудалтай бөгөөд нэг литр нимбэгтэй бүлээн ус танд туслах болно.

Өнгөгүй ургамлын гаралтай шороон будаг буюу /ХНА/
Буржгар үстэй бүсгүйчүүдийн хэрэглэдэг бас нэгэн түгээмэл арга юм. ХНА буюу шороон будаг нь үсний ширхэгийг хүндрүүлж өгдөг учир үс буржгар чанараа алдаж шулуун болдог байна. Үүнээс гадна ХНА нь салаалсан үс болон хаг арилгахад нэн тустай.

Хэрэв танд төрөлхийн мэт шулуун үстэй болох өөр ямар нэгэн арга байвал сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()