Хүүхдээ цахим гэмт хэргийн золиос болохоос ингэж сэргийлээрэй!

2017-12-11, 16:54
7,741

Хэдхэн жилийн дотор бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон интернет, олон сайн талтай ч сайнаа дагаад муу талууд бас нэлээдгүй байх аж. Хүмүүсийн мөнгийг мэхэлж авах, цаашлаад бидний хайртай хүүхэд багачуудыг айлган сүрдүүлэх гэх зэрэг цахим гэмт хэргийн гаралт зөвхөн Барууны оронд ч бус Монгол улсад маань олноор тохиолдож байгаа нь харамсалтай. Иймд томчууд өөрсдөө интернэтээр танилцсан хүндээ хувийн мэдээллээ өгөхгүй байх тал дээр анхаарахаас гадна хүүхдэдээ интернэтийг хэрхэн аюулгүй ашиглахыг зааж сургах нь чухал. Ингэхдээ хүүхдийнхээ насны онцлогийг сайтар мэдэх хэрэгтэй юм шүү. 

Хүүхдээ цахим гэмт хэргийн золиос болохоос ингэж сэргийлээрэй!

1 9-12 нас

Энэ үеэс л эхлэн хүүхэд интернэтийг хэрэглэж эхлэх бөгөөд түүний хувьд интернет, фэйсбүүк цоо шинэ ертөнц байх болно. Тийм ч учраас боломж л гарвал утас, таблет аваад суучихдаг. Эдгээр тохиолдолд эцэг эхчүүд, хүүхдийнхээ утас, таблетны хэрэглээг хүчээ хязгаарлах гэж хичээдэг нь маш том алдаа юм. Хориглож байгаа зүйлийг илүү их хүсдэг нь хүүхдийн зан шүү дээ. Иймээс шууд хориглохын оронд өөрт нь хэрэгцээтэй, насанд нь таарсан контент, сайт гэх зэргийг үзүүлж, интернэт орчинд өнгөрөөх цаг хугацаагаа зөв зүйлд зарцуулахад нь туслаарай. 

9-12 нас

Түүнчлэн та энэ насны хүүхэдтэй бол:

  • Интернэт орчинд хүссэн хүн бүрт гэр бүлийн эсвэл хувийн мэдээллээ өгөхгүй байх,
  • Харьцахыг хүсэхгүй хүнээ хэрхэн блоклох гэх зэргийг зааж сургаарай. 

Мөн интернэт, Фэйсбүүкт тавигдсан мэдээллийг хүн бүр үзэх боломжтой учраас хувийн мэдээллээ бага тавих ёстойг сануулах хэрэгтэй.

2 13-17 нас

Энэ насны хүүхэд бодит амьдралд бус интернэт орчин, Фэйсбүүк, Инстаграмд ихэнх цагаа өнгөрүүлж, тэндээ өөрийн үзэл бодлоо илэрхийлж, найз нөхөдтэй болох үзэгдэл тун элбэг. Мэдээж 9-12 насны хүүхдийг бодвол сайн, мууг ялгаж чаддаг болсон байх учраас ноцтой гэмт хэрэгт өртөх магадлал нь бага ч, анхаарахгүй орхиж болохгүйг санаарай. Учир нь тэдний хувьд "шилжилтийн нас" гэх сэтгэл зүй, бие махбодын томоохон өөрчлөлт явагдаж байгаа учраас эцэг, эхчүүд, томчуудын анхаарал юу юунаас илүү хэрэгтэй байх аж.

13-17 нас

Түүнчлэн та хэдий завгүй байсан ч энэ насны хүүхдэд дараах шинж тэмдэг илэрч байгаа эсэхэд анхаарлаа хандуулаарай. 

  • Утас, таблет, компьютероо ашиглаж байхдаа жаргалтай харагдах ч ашиглаж дууссаныхаа дараа зан ааш нь огцом өөрчлөгдөж зожиг, бусадтай харьцахыг хүсэхгүй байх,
  • Эсвэл таны хажууд утас, таблет, компьютероо ашиглахгүй байх, интернэт орчинд яг юу хийж байгаагаа нуух.

Хэрэв таны хүүхдэд дээрх 2 шинж тэмдэг илэрвэл тэр интернэт орчныг буруу ашиглаж байгаа гэсэн үг бөгөөд улмаар гэмт хэрэгт өртөх магадлал ч нэмэгдэх болно. Тиймээс тэдэнд амьд харилцаа, байгаль зэрэг нь интернэтээс илүү дурсамж, баяр баясал өгдөг гэдгийг ойлгуулахын зэрэгцээ танихгүй бүр таньдаг найз нөхдөдөө ч өөрийн хувийн зураг, мэдээлэл гэх зэргийг өгөхгүй байхыг сануулаарай.

3 Цахим гэмт хэрэгт хохирсон тохиолдолд яах вэ?

Таны хүүхэд, найз нөхөд эсвэл эргэн тойрны хэн нэгэн тань энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болбол дараах арга хэмжээг нэн даруй аваарай.

  • Бичсэн мессэж, имэйл гэх зэргийг устгах гэж яарахаасаа өмнө бүгдийг нь "screenshot" хийж баталгаажуулах,
  • Хохирогч болсон хүнд чадах чинээгээрээ сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх,
  • Тухайн хэрэгтнийг ахин олон хүн хууран мэхлэх, залилахаас сэргийлж бусад хүмүүст ч мөн сануулга өгөх,

Энэ мэтээр хамгийн түрүүлж өөрийн авч чадах арга хэмжээгээ авч, үүний дараа мэргэжлийн байгууллагад заавал хандахыг зөвлөе. 

Цахим гэмт хэрэгт хохирсон тохиолдолд яах вэ?

Та хүүхдээ цахим гэмт хэргээс хэрхэн хамгаалдаг вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()