1
Биеийн бүтцийг хлограмаар буюу 3 хэмжээстээр харах
"Мicrosoft" компаниас "HoloLens" нэртэй нүдний шилийг бүтээсэн бөгөөд шилийг зүүгээд харахад тухайн харагдсан биетийн тоон мэдээллийг харуулдаг байна. Ирээдүйн эмч нарт хүний биеийн бүтцийг судлахад ямар амархан байхыг бодоод үздээ. Ингэснээр мэс заслын эмч нар ч хүний биеийг нээж үзэлгүйгээр арьс ясыг нь харах боломжтой болоод зогсохгүй энэхүү сайжруулалтын улмаас хагалгаа амжилттай болох магадлал улам бүр нэмэгдэх аж.
2
"Google" нүдний линз
Тоон системийн олон дохиололтой нүдний линзээрээ "Google" компани нь ололт амжилттай яваа нээлтүүдийн тэргүүн эгнээнд бичигдэж байна. Энэхүү линз нь чихрийн шижинтэй хүмүүст туслах зорилготой бөгөөд өвчтөн хуруугаа хатгаж цус авах эсвэл байнгын глюкозны хяналтан дор байх хэрэггүй болж байгаа юм. "Google"-ээс гаргасан нүдний шил хүний нулимсан дахь цусны глюкозыг хэмжих журмаар ажилладаг байна.
3
"3D" эрхтэн хэвлэх
3 хэмжээст принтэр нь ирээдүй дэргэд ирснийг илтгэнэ. Эмнэлгийн байгууллагууд 3D принтерийг жижиг хэмжээтэй хэсгүүдэд ашиглаж байгаа бол технологийн дэвшилтээр хиймэл эрхтэн, шилжүүлэн суулгах эрхтэн бүтээж эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Шинийг санаачлагч "e-NABLE" сайн дурын байгууллагаас тахир дутуу иргэдийг олон төрлөөр хэвлэгдэж буй 3D гар, хурууны төхөөрөмжийг ашиглахыг санал болгож байгаа юм. Хэрэглээг өсгөхийн тулд үнэ төлбөргүй видео хичээл, хиймэл гарыг угсрах зааварчилгаа зэрэг өөр бусад хэрэгтэй мэдээллүүдийг тараажээ. Үүний ачаар, хүн нэг бүрт тусгайлан хийсэн хиймэл гарандаа сэтгэл хангалуун байгаа өвчтөнүүдийн талархсан түүхүүд олон байгаа юм.
4
3D эм
Өвчтөний хэрэгцээнд тохирсон 3D эмийг гэртээ эсвэл эмнэлэгт ашиглах нь бодит үр дүнтэй. Энэ нь биопринт болон патентлагдсан молекулаас бүрдэх юм. Жирийн эмийг үйлдвэрлэхдээ өндөр даралтаар шахдаг бол биопринт нь эмийг давхар давхраар дээр дээрээс нь өрж үйлдвэрлэдэг. Ингэснээр эмийн давхарга нимгэн болж хүний биенд хурдан шингэх юм. Унаж татах, зүрхний шигдээсийн үед эм хурдан шингэдэг байх хэрэгтэй бөгөөд тус асуудлыг шийдвэрлэхийн тулд "3D" эмийг гаргаад байгаа билээ.
5
Хэвлэсэн дотор эрхтэн
Та 3D хиймэл эрхтэн, имфлант, эмийн тухай уншлаа. Харин одоо 3D эд эс, дотор эрхтний талаар бичье. Эрхтэн шилжүүлэх мэс засалд шаардлагатай дотор эрхтний дутагдалыг шийдэхийн тулд 3D биопринтыг сайжруулах тал дээр ажиллаж байна. Эрдэмтэд тохирох био материал болон эсийг амьд эд эс бүтээхээр судалгаа явуулсаар байгаа юм.
6
Ухаалаг мэс заслийн хутга
Хорт хавдар судлалын мэс засал нь хорт хавдрыг устгах үр нөлөөтэй арга хэдий ч, хавдрыг тархахаас сэргийлж ойролцоо хэсгийн эсийг авах шаардлагатай болдог. "Imperial College London"-д үйлдвэрлэгдсэн "iKnife" төхөөрөмжийн тусламжтайгаар өвчтөнд хавдартай эс үлдээх боломжийг бууруулж байгаа юм. Төхөөрөмж хавдартай хэсгийг скандаж илрүүлээд, дахин нэмж тархах боломжгүй болгох бөгөөд энэ нь өвчтөнийг бүрэн эдгэрэх магадлалыг улам бүр нэмэгдүүлэх аж.
7
Оношийг оновчтой тавих технологи
Радиологи ашиглан өвчтөнг илүү хурдан, анхааралтай оношилж болох тухай мэдээлэл гарчээ. Хүмүүс "X-rays" болон "MRI" зураг авахуулж байхдаа радиологид орж байна гэж мэддэггүй. Гэвч энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар онош маш нарийвчлалтай, бодит гардаг ажээ. Эрдэмтэд одоогийн байдлаар эрүүл мэндийн мэдээллийг баталгаатай гаргах радиологийн машин бүтээхээр ажиллаж байна. Өвчтэй хэсгийг оношилж, шинж тэмдэг, биомаркераар хангах сканнэр байна гээд бодоод үздээ.
8
Эмнэлгийн шүүх хурлыг хурдасгах
Харвардын сургуулиас одоогийн удаан хугацаанд явагддаг, үнэтэй эмнэлгийн шүүх хурлыг орлох, "Organs-on-Chips" буюу хүний биеийн эсийн моделийг микрочипээр төлөөлөх туршилтыг явуулж байна. Эм, эмийн найрлагыг олон удаа турших боломжтой төдийгүй үр дүн нь түргэн хэрнээ оновчтой гарах юм. Мөн дээр нь энэхүү технологи нь амьд амьтан дээрх туршилтыг бүр мөсөн таслан зогсоох болно.
9
Асрагч робот
Роботууд шинжлэх ухааны нэг хэсэг байхаа болиод бидний орон гэрт ажилладаг болсон. Харин "TUG robots" буюу 450 кг-ийн жинтэй бараа, материал, эмнэлгийн хэрэгцээний бүтээгдэхүүнийг зөөвөрлөх чадвартай роботыг эрдэмтэд танилцуулж байна. Мөн технологийн туслагч болох "RIBA" робот нь эмчийн командаар өвчтөнийг ор, тэргэнцэр дээрээс нь өргөх буулгахаар бүтээгдсэн бөгөөд асрагч эмч нар нь нуруугаа гэмтээх, нуруу өвдөх зэргээс ангид байх боломжтой юм.
10
Дата мэдээллийн эрх
Та өмнө нь эрүүл мэндийн түүхээ алга болгосон, алдсан эсвэл үзэх эрх байхгүй, бүр буруугаар ойлгогдох зэрэг эвгүй асуудалд орж байсан уу? Энэ нь таны эрүүл мэндийн мэдээлэл нь эмнэлэг, байгууллага, лабораториуд эзэмшдэг учраас бий болдог. Ирээдүйд энэ бүхэн эрүүл мэндийн дохиолол, зөөврийн оношлогооны машин зэргийн тусламжтай хэн бүхэнд нээлттэй болох юм. Ингэснээр сэтгэл санаа тайван байхын зэрэгцээ ерөнхий эрүүл мэндийн байдал тогтвортой байна. Өөрийн эрүүл мэндийн мэдээллийг нэг л газар хадгалаад түүнийгээ бусадтай хуваалцаж байна гээд төсөөлдөө.