Бидний мөнгөтэй харьцахдаа гаргадаг алдаа

Бидний мөнгөтэй харьцахдаа гаргадаг алдаа

Өнөөдрийнхөө нийтлэлээрээ бид мөнгөтэй харьцахдаа чухам ямар алдаа гаргадаг талаар авч үзэх болно. Бид интернэтэд ороод яаж их мөнгө олж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх вэ? гэж хичнээн хайлаа ч тус болчихоор мэдээллийг тэр бүр олдоггүй шүү дээ. Мөнгөтэй ухаалаг харьцах ёстой бөгөөд ирж буй дохиог цаг тухай бүрт нь ойлгодог байх хэрэгтэй ажээ. Хэрэв та бидний бэлтгэсэн мэдээллийг анхааралтай уншиж, амьдралдаа хэрэгжүүлэх аваас мөнгө таны хувьд огт өөр утга учиртай зүйл болон хувирах болно. Та илүү их мөнгө олж сайхан амьдарч чадна. 

Мөнгө аз жаргал, эрүүл мэнд, хайр дурлалын баталгаа болж чадахгүй ч гэсэн цаг үргэлж санхүүгийн хувьд хямралтай байх нь таны эрүүл мэндийг муутгаж, аз жаргалаас тань хулгайлах нь дамжиггүй юм. 

Миний хэлэх зүйл тун энгийн ч гэсэн та бүхнийг өөрсдийнхөө амьдралд хэрэгжүүлэхэд тийм ч амархан байхгүй болов уу гэж бодож байна. Та бүхнээс миний санааг бүрэн гүйцэд ойлгон ойлготлоо энэхүү нийтлэлийг минь ахин дахин уншаарай гэж захья. Зөвлөгөөг минь хэрэгжүүлснээр таны амьдралд бодит өөрчлөлт гарах ба таны амьдрал хамаагүй дээрдэх болно. 

Бидний ихэнх нь боломжийг ашиглахаас эмээдэг учраас л үргэлж энэ байдлаараа амьдарсаар байдаг гэдгийг та мэдэх үү? Бид айдаггүй байсан бол амьдралаа хэдийнэ өөрчилчихсөн байх байсан шүү дээ.  Мөнгөтэй харьцахдаа гаргадаг хамгийн эхний алдаа бол яагаад бидэнд мөнгө хэрэгтэй байдгийг мэддэггүй явдал байдаг.  

Хэрэгцээ байгаа тохиолдолд л мөнгө урсан ирдэг жамтай

Хэрэв таны хэрэглээ энгийн бол танд багахан хэмжээний орлого л орох болно. Танд мөнгө зүгээр л хэрэгтэй байгаа бол тань руу мөнгөний урсгал чиглэхгүй. 

Та хэдий хэмжээний мөнгийг юунд зарцуулах гэж байгаагаа юун түрүүнд мэдэж байх ёстой. Таныг ямар аргаар мөнгө олох вэ гэж бодох хэрэггүй хэмээн зөвлөмөөр байна. Ерөнхийдөө хүмүүс өөртөө хэрэгтэй байгаа зүйлээ тодорхойлсныхоо дараагаар өөрт байгаа мөнгөндөө тааруулан бодож сэтгэх гээд байдаг талтай. Ингээд ирэхээрээ л бурууддаг юм л даа. 

Хүсч буй зүйлээ мөрөөд бас төлөвлө. Өөрт байгаа мөнгөнийхөө хэмжээг битгий бод. Хэрэв та том цар хүрээгээр сэтгэх аваас таны санхүүгийн боломж өөрөө л таныг чиглээд ирэх болно. Та миний өгч буй зөвлөгөөнд итгээд хэрэгжүүлээд нэг үзээрэй. Таныг төлөвлөсний дараахан тань руу урсан ирж буй мөнгийг хараад таныг гайхна гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ нэг нууц бий. Та мөнгөөрөө юу хийх гэж байгаагаа сайтар төлөвлөх хэрэгтэй шүү. 

Миний нийтлэлийг уншиж буй таны өмнө хоёр сонголт байна. Эхнийх нь миний хэлэх зөвлөгөөг дагалгүйгээр залхуурч, бууж өгөх бол удаах нь өөрөө өөрөөсөө: 

1. Яагаад би төлөвлөгөө гаргахаасаа айгаад байгаа юм бол?

2. Яагаад би өөртөө том зорилго тавьж, том төлөвлөгөө гаргахаасаа айгаад байгаа юм бол? гэсэн хоёр асуултанд хариулах хэрэгтэй. Мөнгийг өөр рүүгээ урсгахын тулд танд тодорхой зорилго байх шаардлагатай. 

Та яг одоогийнхоо нөхцөл байдлыг задлан шинжлэхдээ бэлэн үү? Тийм бол үзэг цаасаа аваад хамгийн ойрын хугацааныхаа төлөвлөгөөг гаргаарай. 

Урт хугацааны зорилгоо тодорхойлбол арай өөр зүйл гарч ирэх байх л даа. Гэхдээ давын өмнө та ирэх нэг хоёр жилийнхээ төлөвлөгөөг гаргаж, яг юунд мөнгөө зориулахыг хүсч байгаагаа тодорхойлж бичээрэй. Хэрэв та машин авахаар төлөвлөсөн бол яг ямар тоноглол, хөгжимтэй машин авахаа дэлгэрэнгүй бичих хэрэгтэй шүү. 

Юу авахад мөнгө хэрэгтэй байгаагаа сайтар нягтлаад зорилгоо нухацтайгаар бодоорой. Бичсэн зүйлээ унших үед таны сэтгэлд ямар мэдрэмж давамгайлж байна вэ? Баяр хөөр, тэсч ядсан байдал мэдрэгдэж байна уу? Танд хэдий чинээ эерэг сэтгэл хөдлөл байна төдий чинээ хурдан хугацаанд тан руу мөнгө урсаж ирэх болно. Хэрэв таны дотор айдас, эргэлзээ зэрэг сөрөг сэтгэл хөдлөлүүд байгаа бол та үүнийгээ арилгаж эерэг зүгт залах хэрэгтэй. 

Дараа нь "Би яагаад өөрийнхөө зорилгод итгэхгүй байх ёстой юм бэ?" гэж өөрөөсөө асуугаарай. Та л өөрийнхөө зорилгод итгэхгүй бол таны зорилго таниас "нисэн алга болох" болно гэдгийг санаарай. 

Сайхан бодол, итгэл үнэмшлээрээ дамжуулан бид өөрсөддөө сайн сайхан бүхнийг дууддаг гэдгийг бид мэднэ. 

Ер нь зарим нь зорилгодоо хүрээд байхад зарим нь яагаад "нөгөө л газраа" байж байдаг юм бол? 

Нэгт, яг юунд зарцуулах мөнгө танд хэрэгтэй байгааг мэдэх нь чухал юм гэдгийг та ойлголоо. 

Таны хэрэгцээ, зорилго, төлөвлөгөөг дагаж мөнгө тань дээр ирнэ. Хамгийн чухал нь өмнөө зорилго тавьж, түүнийгээ биелүүлэхийн тулд шаардлагатай алхмуудыг хийсэн байхад мөнгө тань руу ирэхдээ л нэг ирнэ. Цаг хугацаа, харилцаа холбоо, мэдээлэл зэрэг нь таны зорилгыг биелүүлэхэд үнэтэй туслагч байх болно. Хамгийн чухал нь боломж таны хаалгыг цохих үед та түүнийг алдалгүй гэртээ оруулж ирэх ёстой юм шүү. 

Хоёрдахь алдаа бол: Бид өөрсдийгөө хуурдаг явдал байдаг. Боломж бидэнд ойртон ирэх үед айх юм уу бэлэн биш гэж бодсоноосоо болоод тухайн боломжийг алдаад явуулчихдаг. 

Нэг жишээ аваад үзье л дээ. Та үнэтэй амралтын газарт амрахаар шийдсэн гэж бодьё. Хаанаас мөнгөтэй болохоо мэдэхгүй байгаа ч та аль хэдийнэ амралтын газраа захиалаад онгоцныхоо билетийг бичүүлчихсэн. Энэ үед мөнгө хаанаас ч юм бэ тань руу хүрээд л ирнэ. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл та төлөвлөсөн бас хүссэн шүү дээ. 

Та өөрийнхөө төлөө хийж чадна 

Товчхондоо гэвэл бид олон зүйлтэй болохоос айдаг. Ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулахаас эмээдэг. Танд мөнгө орж ирэх үед өөрийнхөө зорилгыг биелүүлэхийн тулд л түүнийг зарцуулахгүй юм бол танд мөнгө байлаа ч ямар ч утгагүй юм. 

Өөрийнхөө хүсэл зорилгыг тодорхойлж, түүндээ хүрэх алхмуудыг хийж, амьдралаа баяр хөөртэй болгон хувиргаарай. Таныг чадна гэж итгэж байна. Амжилт хүсье. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()