Онгоцны үйлчлэгч нарын хөшигний цаадах амьдрал

Онгоцны үйлчлэгч гэхээр л бид үүлэн дээгүүр нисч, гунхалзан алхах сайхан бүсгүйчүүдийг өөрийн эрхгүй төсөөлдөг. Амрахаар нисч яваа сайхан зантай зорчигчидтой инээмсэглэн харилцаж, тэдэнд хоол зөөнө. Харин өглөө нь үзэсгэлэнт Парисын цамхагийн дэргэд сэрдэг гайхалтай сайхан, амархан ажил мэтээр хүн бүхэн л бодоцгоодог. Гэтэл бодит байдал дээр таны төсөөлснөөс огт өөр байдаг ажээ. Цагийн хуваарийн дагуу ажиллаж, өдрийн талыг дүрэмт хувцастайгаа өнгөрүүлэхээс гадна тэдэнд заавал дагаж мөрдөх ёстой дүрмүүд гэж байдаг. Ингээд хамтдаа онгоцны үйлчлэгч нарын хөшигний цаадах амьдралтай танилцъя. 

Онгоцны үйлчлэгч нарын хөшигний цаадах амьдрал

1 Жирэмсэн болох юмуу хүнтэй гэрлэвэл ажлаасаа халагдана

Ажилчдынхаа гэр бүлийн байдлыг нэгэн ижил байлгах гэж хичээдэг гээд бодохоор хэцүү байгаа биз? Агаарын тээврийн зарим компани онгоцны үйлчлэгчдээ гэр бүлгүй байхыг шаарддаг аж. Ялангуяа "Jet Airways" компани онгоцны үйлчлэгчдээ гэр бүлгүй байхыг шаарддаг төдийгүй хүн хүч дутмаг аль ч үед ээлжинд гарч ажиллах боломжтой байхыг хүсдэг. Өмнө нь "Qatar Airways" компани  ажилд ороод 5 жил болоогүй байхдаа жирэмсэн болсон, гэр бүл зохиосон онгоцны үйлчлэгчдээ шууд л ажлаас нь халчихдаг байсан бол өдгөө арай уян хатан байдлаар хандах болжээ. 

Жирэмсэн болох юмуу хүнтэй гэрлэвэл ажлаасаа халагдана

2 Хувийн мэдээллээ өгөх ёстой

Онгоцны үйлчлэгчдийн биеийн жин нь тэдний өмнө тавигддаг хамгийн чухал стандартуудын нэг ажээ. Онгоц өөрийн гэсэн даацтай байдаг учраас илүүдэл масс огт  хэрэггүй. Чехийн Агаарын тээврийн компани онгоцны үйлчлэгчдийнхээ биеийн жингийн индексийг 19-24-ын хооронд байхыг хэвийн гэж үздэг бөгөөд үүнээс илүү гарсан тохиолдолд тухайн онгоцны үйлчлэгчийг ажлаас халах хүртэл арга хэмжээ авдаг. 

"Malaysia Airlines" хөлгийн багийнхаа гишүүдийн биеийн жинг жилд 2 удаа үздэг бөгөөд стандартад нийцээгүй гишүүн дасгал хөдөлгөөнөөр хичээллэж хэвийн жинтэй болох үүрэгтэй. Үзлэгт тэнцээгүй гишүүний биеийн жинг сар бүх хянах ба жингээ хасч чадахгүй байгаа хүнийг жингээ хастал ажлаас нь түр хугацаагаар чөлөөлдөг ажээ. 

Хувийн мэдээллээ өгөх ёстой

3 Үргэлж хөөрхөн бас гэрэлтсэн арьстай байх ёстой

Хүнийг гадна төрхөөр нь дүгнэн ажилд авах нь мэдээж хэрэг тийм сайн зүйл биш ч гэлээ дэлхийн олон орны үйлчилгээний салбарынхан хөөрхөн царайнд "тийм" гэж хэлдэг бичигдээгүй хуультай. Энэ хууль онгоцны үйлчлэгчдэд  ч гэсэн үйлчилнэ. 

Агаарын тээврийн компани болгонд "яг л ийм төрх, гадаад байдалтай хүнийг ажилд авна" гэсэн тогтсон ойлголт байдаг хэдий ч ерөнхийдөө онгоцны үйлчлэгчдийг гараа өргөөд зогсоход 210 см өндөр байх ёстой гэж үздэг. "Jet Airways" компани онгоцны үйлчлэгчдийнхээ нүүр царайг элдэв сорви, батга, сэвхгүй гэрэлтсэн цагаан байх ёстой гэж үздэг бөгөөд эелдэг зан ааштай, хараа сайтай байхыг нь чухалчилдаг гэнэ. 

Үргэлж хөөрхөн бас гэрэлтсэн арьстай байх ёстой

4 Эрүүл чийргээ батлахын тулд шинжилгээ өгдөг

Агаарын тээврийн компаниуд аль болох эрүүл чийрэг хүнийг ажилд авахыг хүсдэг. Эрүүл чийрэг хүн өөрт оногдсон ажлаа сайн гүйцэтгэхээс гадна өвчин тусахгүй байж чадна. Онгоцны үйлчлэгчид халуун, хүйтэн төрөл бүрийн улс орнууд руу нисч, олон хүмүүстэй харилцах хэрэгтэй болдог билээ. "Air New Zealand"  ажилчдаасаа эмнэлгийн үзлэгт орохыг шаарддаг бол "Etihad" ажилд авсаныхаа дараагаар тэднээр шинжилгээ өгүүлдэг байна. Чехийн Агаарын тээвэр ажилд авахаасаа өмнө сэтгэцийг нь шалгадаг журамтай ажээ. 

Эрүүл чийргээ батлахын тулд шинжилгээ өгдөг

5 Биеийн хүчний шалгалтанд унавал шууд л "БАЯРТАЙ"

Онгоцны үйлчлэгчдийг та хүчтэй байх ёстой гэж өмнө нь огт бодож байгаагүй гэж мөрийцсөн ч болно. Гэтэл онгоцны үйлчлэгчид зорчигчдынхоо ачаа тээшийг өргөхөөс авахуулаад олон зүйлийг хийхэд хүч чадал хэрэг болдог ажээ. Канадын агаарын тээврийн компани болох "West jet" онгоцны үйлчлэгч шалгаруулж авахдаа тэдний хүч чадлыг заавал ч үгүй шалгадаг байна. Онгоцны үйлчлэгч 23 кг-ийг газраас дээш өргөж мөн 10 кг жинтэй зүйлийг толгой дээрээ өргөж чаддаг байх ёстой. 

Биеийн хүчний шалгалтанд унавал шууд л "БАЯРТАЙ"

6 Аврагчийн шалгалтыг давах ёстой

Та үүнийг уншаад "үгүй байлгүй дээ" гэж бодсон байх л даа. Тэгвэл бодит байдал дээр ихэнх авиа компаниуд хөлгийн багийнхаа гишүүдээс мэргэжлийн "сэлэгч" байхыг шаарддаг гэнэ. Сэлэх чадвартай байх нь хэзээ нэгэн цагт онцгой байдал үүсвэл хэрэг болох ажээ. "Ryan Air" компани багийн гишүүдээсээ дор хаяж 20 метрийн зайд сэлж чаддаг байхыг шаарддаг бол "Easy jet" компани тэднээс хамгийн багадаа 10 минутын турш сэлж чаддаг байхыг хүсдэг. Харин "Etihad" хөвөгч төхөөрөмжийн тусламжтайгаар усанд сэлдэг байвал хангалттай гэж үздэг байна. 

Аврагчийн шалгалтыг давах ёстой

7 Шалгалт өгөх ёстой

Онгоцны үйлчлэгч болохын тулд мэргэжил эзэмших хэрэггүй хэдий ч асар олон хичээлээс бүрдсэн сургалтанд хамрагдаж хичээл бүрийг "онц" дүнтэйгээр хаах ёстой байдаг. Чехийн агаарын тээвэр онгоцны үйлчлэгч болохоор элсэн орсон суралцагчдыг Агаарын тээврийн Анагаах ухааны хүрээлэнд элсүүлж 42 хоногийн турш өдөр бүр хичээл зааж онгоцны үйлчлэгч болж чадах эсэхийг нь "үздэг". "TAM Airlines" суралцагчдаасаа шалгалт авахдаа битүү утаатай тас харанхуй төөрдөг замаар явуулж үүнээс гарч чадсан суралцагчийг шалгалтаа амжилттай давсанд тооцдог хатуу журамтай. 

Шалгалт өгөх ёстой

8 Нүүрээ будах ёстой

Нүүр будгийн хичээл өдөржингөө үздэг хүнд энэ нь сайхан зүйл мэт санагдаж болох ч огт буддаггүй хүнд бол "яггүй зүйл" байх нь мэдээж. Дэлхийн ихэнх авиа компаниуд өөрсдийн үйлчлэгчиддээ маш бага хэмжээгээр юмуу тохируулан будахыг зөвлөдөг. "Allegiant Air" компаний онгоцны үйлчлэгчид ажлаа хийх үедээ заавал уруулаа будсан юмуу эсвэл өнгөлсөн байх ёстой байдаг. 

Нүүрээ будах ёстой

9 Хэлэндээ персингтэй байхыг хориглоно. Хамгийн гол нь ариун цэвэр

Нислэгт явж буй онгоцны үйлчлэгчид ариун цэврийг дээд зэргээр сахих ёстой байдаг. "American Airlines" компанид ажилладаг онгоцны үйлчлэгчдийн шүд цэвэрхэн харагдаж байх ёстой ба шүдний аппарат зүүдэг бол хүний нүдэнд ил харагдахгүй байх ёстой гэнэ. "Allegiant Air" компани амны гааг хэрэглэхийг зөвшөөрдөг ба хэлэндээ персингтэй байхыг хатуу хориглодог. 

Хэлэндээ персингтэй байхыг хориглоно. Хамгийн гол нь ариун цэвэр

10 Гоо зүйн өндөр мэдрэмжтэй байх учиртай

Хэрэв та анзаарсан бол онгоцны үйлчлэгчдийн үс ямар ч өөгүй сайхан харагддаг шүү дээ. Энэ нь харьяалагддаг компани нь тогтсон нэг самналттай байхыг тэднээс шаарддагтай холбоотой юм. "Hawaiian Airlines" компани үйлчлэгчдээ үсээ будаж, дээш нь овоолж, этгээд гаж маягаар засуулж, олон жижиг сүлжиж, буржийлгахыг зөвшөөрдөггүй байна. "United Airlines" компани сахалтай байхыг тэвчиж чаддаггүй бол "American Airlines" хамар, суга болон чихэн доторх хүний нүдэнд харагдахуйц үсийг хусч байхыг шаарддаг ажээ. 

Гоо зүйн өндөр мэдрэмжтэй байх учиртай

11 Ил гарах газартаа шивээс хийлгэхийг хориглодог

Шивээсийг сонирхон хийлгэдэг хүмүүсийн тоо олон болсон хэдий ч онгоцны үйлчлэгчид ил харагдах газраа шивээс хийлгэх нь хориотой байдаг ажээ. "British Airways" компаний ажилчид сонгодог загварын гутал өмсдөг учраас хөл дээрээ шивээс хийлгэх нь хориотойгоос гадна бугуйн дээрээ шивээсгүй байхыг хатуу шаарддаг гэнэ шүү. 

Ил гарах газартаа шивээс хийлгэхийг хориглодог

12 Тодорхой тооны гоёл чимэглэл л зүүж болно

"United Airlines" нэг гартаа хоёроос дээш тооны бөгж зүүхийг хориглодог бол "JetBlue" компани дүрэмт хувцсан дээр нь сайхан харагдахгүй байгаа зүйлсийг зүүхийг хориглодог ажээ. Харин ээмэгний тухайд гэвэл "Hawaiian Airlines"-ийнхан диаметрээрээ 3 см-ээс хэтрэхгүй цагирган ээмэг зүүхийг зөвшөөрдөг байна. 

Тодорхой тооны гоёл чимэглэл л зүүж болно

13 Алхаа гишгээ, зогсолт, гараа хэрхэн тавихыг хүртэл заадаг

Дүрэмт хувцсаа өмсч, нэгэнт нислэгт л гарсан бол онгоцны үйлчлэгчийн нэр хүндийг өндөрт өргөж явах ёстой ажээ. "Regional Express Pty Limited" компани ажилчдаасаа "бөгтийж, гараа халаасандаа хийх юмуу эсвэл элгээ тэвэрч зогсохгүй" байхыг хүсдэг гэнэ. Харин "Malaysia Airline" компаний үйлчлэгчид загвар өмсөгчдийн нэгэн адилаар "муурын алхаа"-гаар алхдаг байна. Сургалтын төвд явж байхдаа тэд 4 талдаа тольтой өрөөнд алхаж сурдаг аж.

Алхаа гишгээ, зогсолт, гараа хэрхэн тавихыг хүртэл заадаг

14 Дүрэмт хувцас нь ямагт индүүдлэгтэй, төгс харагдаж байх ёстой

Дүрэмт хувцсаа өмссөн онгоцны үйлчлэгч өөрийнхөө компанийг бүрэн төлөөлдөг билээ. Ийм учраас онгоцны үйлчлэгч хүн дүрэмт хувцасныхаа хэсэг тус бүрийг зохих ёсоор нь өмссөн байх учиртай гэнэ. "United Airlines" компанид шинээр ажилд орсон бол таны юбка өвдөгнөөс ердөө нэг ямх дээгүүр байх ёстой гэнэ. Харин "JetBlue"-гийн үйлчлэгчид цамцаа бүсэлхийгээрээ уях хориотой байдаг бол "Emirates" компаний үйлчлэгчид малгайгаа хөмсөгнөөсөө яг хоёр хуруу зайтай өмсөх дүрэмтэй. 

Дүрэмт хувцас нь ямагт индүүдлэгтэй, төгс харагдаж байх ёстой

15 Дуудлага, биеэ авч яваа байдлыг нь хүртэл засч сайжруулдаг

Нислэгийн үеэр онгоцны үйлчлэгчтэй ярьсан хүн болгон тэдний ямар хэлэмгий доломгой болохыг анзаарсан байх. Онгоцны үйлчлэгчид стандартад нийцсэн үг хэллэгээр зорчигчидтойгоо харилцаж, биеэ зөв авч явж, сайхан сэтгэгдэл үлдээх ёстой хүмүүс билээ. "Malaysia Airline"-ий үйлчлэгчдийг төрөлх дуудлагаараа ярихыг шаарддаг нь зорчигчиддоо тааламжтай сэтгэгдэл үлдээхийг хүсдэгтэй холбоотой гэнэ. Онгоцны үйлчлэгч хүн дээрх зүйлсээс гадна хоолны соёл, харилцааны ёс зүйд сайтар мэргэшсэн байх ёстой ажээ. 

Дуудлага, биеэ авч яваа байдлыг нь хүртэл засч сайжруулдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()