1
Арьсаа дотроосоо арчлах
Арьсаа арчлах гэдэг нь дан ганц гаднаасаа гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх биш бөгөөд дотор, гадна аль аль талаасаа тэнцвэртэй дэглэмийг барихыг хэлнэ. Бидний юу идэж, ууж байгаа нь арьсанд чухал нөлөөтэй тул хамгийн эхэнд хооллолтондоо анхаараарай.
1. Ус их хэмжээгээр уу
Хүний биеийн 70% нь уснаас бүрддэг. Биеийнхээ усны тэнцвэрийг хянахгүйгээр хэвийн үйл ажиллагааг хүсэх боломжгүй. Мөн хангалттай хэмжээний ус уулгүйгээр гэрэлтсэн, чийглэг арьстай байна гэдэг мөрөөдөл төдий зүйл. Тиймээс өдөрт дор хаяж хоёр литр ус ууж, шингэний дутагдалд орохоос сэргийлээрэй.
2. Эрүүл зөв хооллолт
Эрүүл, тэнцвэртэй хоолны дэглэм нь таны арьсанд шууд нөлөөтэй учир өөх тостой хоол мөн чихэр их орсон бүтээгдэхүүнээс аль болох татгалзаарай. Арьсыг гадны нөлөөнөөс хамгаалахын тулд Омега 3 ихээр агуулсан хоол бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй. Энэхүү хүчлийг салмон, сардин, туна зэрэг өөх тос ихтэй загаснаас авах боломжтой. Хэрвээ та загасанд дургүй бол загасны тос агуулсан капсул ууж болох юм.
Мөн өөр төрлийн омега 3 агуулсан хушга, алмонд, ангаахай самар, оливийн тос, маалинганы үр, эрдэнэ шишийн тос, наран цэцгийн тос, рапсын үрний тос, шар буурцагны тос, дүпү, хулуу, хаан жимс, бууцай зэргээс сонгон хэрэглээрэй.
Арьсныхаа нөхцөл байдлыг дээшлүүлж, нөхөн төлжүүлэхийн тулд антиоксидант агуулсан амтат чинжүү, хүрэн манжин, цангис жимс, бөөрөлзгөнө, үхрийн нүд зэрэг жимс ногоог түлхүү идэх хэрэгтэй.
3. Витамины хэрэглээ
Өвлийн улиралд хүний бие тодорхой хэмжээний витамины дутагдалд ордог тул зохистой хэмжээгээр амин дэм хэрэглэ.
Ялангуяа нар, хоолноос авдаг D витаминыг мөөг, загасны тос, туна, сардина, элэг, түрс, масло, зөөхий, өндөгний шар, яншуй зэргээр нөхөх боломжтой. Гэхдээ та янз бүрийн витамин, нэмэлт хоолны тэжээл хэрэглэхээсээ өмнө эмчтэй зөвлөөрэй.
4
Арьсаа гаднаас нь арчлах
Өвлийн улиралд нүүрний арьс уян хатан байдлаа алдаж хуурайшдаг тул өдөр тутам хийдэг арчилгаагаа бага зэрэг өөрчилж, зөөлөн бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай.
1. Нүүрээ зөв цэвэрлэх
Хүйтний улиралд арьсаа гэмтээхгүйн тулд доорхи энгийн аргуудыг хэрэгжүүлвэл зохино.
- Нүүрээ хуурайшуулахгүйн тулд хэт халуун усаар битгий угаа
- Хэт шүлтлэг савангаар нүүрээ угаахаас татгалз
- Аль болох зөөлөн бүтээгдэхүүн хэрэглэж нүүрээ цэвэрлэ (Хөөс, тосон бүтээгдэхүүн)
- Арьсны гадаргуйг хамгаалах давхаргыг гэмтээхгүйн тулд спирт, хүхрийн хүчил агуулаагүй бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Арьсны давхарга гэмтсэнээр улайлт, халцралт үүсдэг.
- Нүүрээ үрж угааж болохгүй. Энэ нь арьсний липидийн давхаргыг гэмтээдэг.
2. Улиралд нь тохирсон чийгшүүлэх тос сонго
Таны өдөр тутам хэрэглэдэг чийглүүлэх тос тийм ч их үр нөлөө үзүүлэхгүй. Хэдий арьс тань өөгүй цэвэрхэн байлаа ч чийгшил, хамгаалалт, шим тэжээл нь хангалтгүй гэдэг.
Та ямар ч төрлийн арьстай байсан өвлийн улиралд түрхэх тосоо усан суурьтай биш тосон суурьтай өтгөн тос түрхээрэй.
Хүйтний улиралд түрхэх тосоо зөв сонгох:
- Тослог ихтэй эмзэг арьсанд липидийн давхарга сэргээх гэсэн заавартай тосыг сонгож байгаарай
- Арьсан дахь чийгийг хадгалах зорилгоор шүвтэр, глицерин, хялуроны хүчил, силикон зэргийг агуулсан тосыг сонгоорой
- Антиоксидантаар баялаг, нүүрэнд хамгаалалтын бүрхэвч үүсгэх бүтээгдэхүүнийг илүүтэй сонгон хэрэглээрэй
Арьсаа дан ганц өдөр биш шөнө ч бас арчлах ёстой. Өвлийн улиралд тохирсон арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь серум, сальфеткан маск, байгалийн тос тохирдог учраас жожоба тос, алмонд, хаан жимс, кокос, арганы тос агуулсан эмчилгээний бүтээгдхүүнүүдийг туршаад үзээрэй.
3. Скраб болон хуулдаг маскнаас татгалз
Хүйтний улирлын үед нүүрний арьс олон төрлийн химийн бодис мөн үрэлтээс улбаалан эмзэгшиж эхэлдэг. Хуулах маск, цэвэрлэгээний маск, скраб хэрэглэх нь арьсыг улам бүр цочроох болно.
Иймээс өвлийн улиралд ширүүн маск, скрабыг долоо хоногт нэг удаа эсвэл бүр хэрэглэхгүй байх нь зүйтэй. Үүнийхээ оронд чийгшил өгөх маскыг сонгоож байгаарай.
4. Нүд, уруул орчмын арьсний арчилгаа
Хүйтэн ширүүн уур амьсгалд өөх багатай хэсэг болох нүд, уруулны эргэн тойрны арьсыг хамгаалах нь тун чухал. Хуурайшилт, хүйтэн салхинд хамгийн өртөмтгий хэсэг нь энэ хэсэг юм.
Уруул арчилгааны зөвлөгөө:
- Вакс, Витамин Е агуулсан уруулын тэжээл нь уруулны хагарал, арьс хуулархад тустай тул өнгөлөгч биедээ авч яв.
- Матт уруулын будаг нь хуурайшуулах гээд байдаг учраас гялалзуулагчтай уруулын будаг хэрэглэ. Матт уруулын будаг хэрэглэх бол өмнө нь урууландаа чийгшүүлэх тос түрхэхээ мартав.
- Унтахдаа урууландаа кокосны тос түрхээрэй
- Хамгийн чухал нь хүйтэн үед та уруулаа бүү долоогоорой
Зовхио арчлахын тулд жирийн үед хэрэглэдэг тосоо илүү тэжээллэг, өтгөн тосоор солиорой. Орондоо орхоосоо өмнө чийгшүүлж, тэжээл өгөх маск нүднийхээ ойр орчимд тавиарай.
9
Зайлшгүй нөхцөлд нүүрнийхээ арьсийг хамгаалах арга
1. Гадуур алхахдаа арьсаа хамгаалах
Удаан хугацаанд гадуур явах, гадаа огцом хүйтэрсэн бол хүйтэн нөхцөлд зориулсан зориулалтын тосыг хэрэглээрэй. Энэ төрлийн тосыг эмийн сангаас авч болох бөгөөд найрлага нь илүү тосорхог өтгөн байдаг. Гарахдаа 30 минутаас цагийн өмнө тосоо түрхсэнээр арьсанд шингэж гаднын нөлөөнөөс хамгаалах болно. Урууландаа мөн анхаарч, тос, өнгөлөгч түрхэхээ мартуузай.
Агаарт гарах гэж байгаа үедээ энгийн чийгшүүлэгч тосоо түрхэхэд болно. Цанаар гулгах, спортын арга хэмжээнд орох, гадуур алхах зэрэг үеүүдэд нарнаас хамгаалж нарны тос түрхээрэй. Өвлийн улиралд нарны туяа зунтай харьцуулахад бага ч гэсэн түрхэхгүй байх шалтгаан биш. Өвөл нарны тос сонгохдоо 15 болон түүнээс дээш хамгаалалттай нарны тосыг санал болгож байна.
Мөн дасгал хийж байгаа үедээ хуурайшилт болон улайлтаас сэргийлэхийн тулд зориулалтын маск, ороолтоор нүүрээ аль болох далдлаарай.
2. Усанд зөв орох
Хүйтний улиралд халуун устай ванд хэвтэж, шүршүүрт орох сайхан санагдаж байгаа ч арьсаа гэмтээхгүйн тулд татгалзах хэрэгтэй. Арьсныхаа чийгшлийг хадгалахын тулд бүлээн усаар нүүрээ угааж заншаарай. Температураас хамааран өвлийн улиралд арьсныхаа чийгшлийг хадгалахын тулд 5-7 минутаас илүү хугацаанд халуун шүршүүрт орох хэрэггүй. Шүршүүрт орсны дараа усны тэнцвэрийг хадгалж, чийгшил өгөхийн тулд тос түрхэх нь зөв.
3. Гэрийн дулаанаа тохиромжтой түвшинд байлга
Өвлийн улиралд төв халаалтын системээс үүдэн гэрийн агаар маш хуурай болдог нь арьс чийгээ алдахад хүргэдэг. Илүү тав тухтай байхын тулд доорхи зөвлөгөөг уншаарай.
- Агаарын чийгийг 30-60% байлгахын тулд агаар чийгшүүлэгч ав
- Өрөөний температур 20-23 градус байхад тохиромжтой
- Агаарын солилцоог сайн хий
4
Зөвлөмж
Өвлийн улиралд арьсаа хэрхэн арчлах талаар дүгнэхэд
- Цэвэр ус ууж, эрүүл хоолло
- Халуун биш бүлээн усанд ор
- Уруулаа долоож, арьсаа үрэхээс зайлсхий
- Чийгшүүлэх тос, уруул өнгөлөгч, зөөлөн цэвэрлэгч, тэжээл өгөх тосон суурьтай бүтээгдхүүнийг гоо сайхныхаа цүнхэнд байнга авч яв
- Усан суурьтай, спиртний өндөр агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
- Наранд гарах гэж байгаа бол нарны тос түрхэх