Ихэнх хүмүүс амьдралынхаа туршид хамт байх хүнээ олохын тулд тэвчээртэй байх хэрэгтэй гэдэг ч амьдрал хэтэрхий богинохон шүү дээ. Магадгүй таны мэдэж байгаачлан эрчүүд гэдэг хэт энгийн. Тэд өөрсдийн юу хүсэж байгаагаа мэддэг, түүндээ ч хүрэхийг зорьдог. Мөн хэт олон шаардлага жагсаан бичэж, найз залуугаа төгс нэгэн байлгах гэж шаардах охидоос залхах нь бий. Эрчүүд чухам яагаад зөвхөн одоо үедээ амьдардаг, шаардлага багатай бүсгүйг сонирхдог болохыг доорх мэдээллээс олж уншаарай.
1
Шаардлага давсан залуу тань өөрчлөгдөж, шал танихгүй нэгэн болж мэднэ
Ер нь шаардлага өндөртэй байх юунд хэрэгтэй вэ гэж бүсгүй та өөрөөсөө асууж үзсэн үү? Учир нь эрчүүд ч бас өсөж том болж өөрчлөгддөг. Хэдэн жил хайж шалгуурт тань тэнцсэн залууг олсон хойно тэр буцаад хүүхэд шиг болчихгүй гэсэн баталгаа үгүй. Хувиа хичээсэн өөдгүй амьтан болохгүй гэж найдах хэрэггүй. Шаардлага гэдэг ерөнхийдөө сайн хань олох гэж бидний гаргасан тусламж учраас эрчүүдийг ч гэсэн ойлгож, тэдэнд боломж олгоод үзээрэй. Ингэж чадах зориг таньд байна уу? эсвэл үргэлж айж амьдрах уу?
2
Бага шаардлагатай байна гэдэг өөрийгөө хайрлаж байгаагийн шинж
Энэ залуу ийм, тэр залуу тийм гэхчлэн өөлөөд байвал, танд тохирох төгс нэгнийг хаанаас ч олж чадахгүй гэдгийг ам бардам хэлье. Зөвхөн таны сонирхолд бүрэн нийцүүлэх гээд бурхан тэднийг бүтээхгүй нь лавтай. Тиймээс хий хоосон мөрөөдөхөө больж, хэт өндөр шалгуураа багасгаарай. Шалгуур багатай бүсгүйчүүд хүний дотоод мөн чанарыг харж чаддаг бөгөөд тухайн хүний өнгө царай бус сэтгэл зүрхэнд татагддаг. Тиймдээ ч эрчүүд тэдний үнэнч сэтгэл, цайлган зан төрхөнд нь татагдаж, эрхгүй дурладаг аж.
3
Дүрэм журамд баригдмал бүсгүй жинхэнэ хайрыг мэдэрч чаддаггүй
Бид энэ орчлонд амьдралыг бүрэн утгаар нь мэдрэх гэж мэндэлсэн. Харин яаж мэдрэх вэ? Та хүчдэлийн шат руу авирч, дэлхийгээр тойрон аялж, шинэ санаа ч гаргаж, том том үйл явдлуудын дунд жижиг зүйлээс ч аз жаргалыг мэдэрч болно. Үүний нэг нь болзоонд явж, бусадтай танилцаж, хайрлаж дурлаад, зүрхээ шархлуулах. Энэ л амьд байхын утга учир шүү дээ. Тиймээс хэт дүрэм журамд баригдалгүй сэтгэлийг тань хөдөлгөсөн залууг шаардлага хангаагүй хэмээн хаялгүй зүгээр л хайрлахыг хичээгээрэй.
4
Өндөр шалгуурт нийцэх эр тун цөөн
Өндөр шаардлагатай байлаа гээд хорвоо дээрх зовлон зүдгүүрээс хол байх юм шиг бодогдож байвал дахиад нэг бодоорой. Харин ч эсрэгээрээ таарах нэгнийг хайж олон сар жилүүдийг өнгөрөөсөн ч ганцаараа л байх болно. Цаг нь ирэхээр өндөр шалгуур тавьсандаа баярлана гэж бодож байна уу? Үнэнтэй нүүр тулахад энэ инээдтэй шаардлагыг чинь хангаж чадах, хангах гэж хичээх хүн тун ховор.
5
Өндөр шаардлага – Инээдтэй юм
Энэ талаар нийтлэлдээ олон удаа дурдсан ч дахиад хэлье. Энэ нь таныг л галзууруулж, мунхруулна. Найзууд тань гэр бүлтэй болж, жаргалтай амьдарна. Харин та эсрэг талд ганцаараа нөгөө л шаардлагатайгаа ноцолдсоор л. Үүнийг гялалзсан дуулгатай, мөрөөдлийн ханхүүгээ олох арга гэж бодсоор л байна уу?
6
Шаардлага багатай охид өөрийнхөөрөө байдаг
Эрчүүдэд бусдыг дуурайж дүр эсгээгүй, зөвхөн өөрийнхөөрөө байхыг илүүд үздэг охид хамгийн ихээр таалагддаг. Гэхдээ хэт өөрийнхөөрөө байна гээд утгагүй аашилж, ухаангүй мэт байх хэрэггүй. Ердөө л чөлөөтэй болоод энгийн охид, эрчүүдийн зүрх сэтгэлийг хулгайлж чаддаг байна. Шаардлага багатай бүсгүйчүүд ихэвчлэн чөлөөтэй найрсаг байх төдийгүй амьдралыг илүү гэгээтэй болоод нэгэн хэвийн бус байлгахыг хичээдэг. Тиймдээ ч эрчүүд тэдний тус зан чанарт татагдаж, илүүтэй уулзаж, хамт байхыг хүсдэг байна.
7
Шаардлага бага байлаа гээд тааруухан хүнтэй учрахгүй
Шаардлага багатай байлаа гээд та хэнд ч хэрэггүй, хэн ч тоохгүй нэгэнтэй учирна гэж бүү эмээгээрэй. Харин ч эсрэгээрээ энгийн болоод эгэлгүй нэгнийг өөртөө дурлуулж чадна. Эрчүүд шаардлага багатай бүсгүйчүүдэд дуртай болохыг бид хэд хэдэн удаа дурдсан. Тийм болохоор шаардлагаа багасгаснаар таны сонголт хийж болох залуусын тоо улам бүр өснө гэдгийг ойлгоорой.
8
Шаардлага багатай бүсгүйчүүд нээлттэй байдаг
Нээлттэй сэтгэлгээтэй байх тусмаа сайн залуутай учрах магадлал өндөр. Үерхэж болзож байж л та 2 бие биедээ тохирох уу бүр цаашлаад хамт амьдрах уу гэдгээ шийдэж болно. Хэдхэн удаа уулзчихаад л өөрийнхөө солиотой шаардлагуудаа тавьж эр хүнийг дүгнэнэ гэдэг утгагүй учраас нээлттэй, уян хатан байж сур. Ганцаардмал амьдарлаар амьдрахыг хүсэхгүй л байгаа бол та ч гэсэн бодлоо өөрчлөх гээд үзээрэй.
9
Шаардлага багатай байна гэдэг нь амархан эмэгтэй гэсэн үг биш
Танд сануулж хэлэхэд шаардлага өндөртэй байлаа гээд орондоо сайн эртэй эсвэл орондоо ч тэр, бусад зүйл дээр ч сайн залуутай учирна гэсний баталгаа биш. Ихэнх хүмүүс шаардлага өндөртэй байхад төгс төгөлдөр ханхүүг олно гэж итгэдэг ч ганц асуудал нь төгс зүйл гэж хаана ч байдаггүй. Таны инээдтэй хэт өндөр шалгуураас болж та өөрөө л ганцаардмал байсаар дуусна гэдгээ санаарай.
10
Шаардлага багатай бүсгүйчүүд амьдралын амтыг мэдэрч чаддаг
Шаардлага өндөртэй байлаа гээд хайр дурлалын амьдрал чинь зугаатай байна гэсэн үг биш. Үнэндээ энэ бүх шаардлагаас чинь болоод л таны амьдрал гунигтай байгаа юм. Хааяа нэг хөгийн залуутай болзоод үзэхэд гэмгүй шүү дээ. Дараа нэг өдөр найзтайгаа ярьж суухад инээд хөөр бэлэглэнэ гээч. Шалгуур болзлуудаа бууруулчихвал болзоот залуу тань өөрөө л хүрээд ирнэ. Ер нь тэгээд хэн ч хэтэрхий чанга хатуу бүсгүйтэй уулзахыг хүсэхгүй л болов уу.
11
Шаардлага өндөртэй байх нь сэтгэлийн шаналалд хүргэнэ
Хувь тавилангаар учрах хүндээ тавьсан шалгуураа бодсоор л байвал амьдрал ямар байхыг төсөөлөөд үзээрэй. Хайрлаж дурлахаасаа илүү тавьсан шаардлагаа нэхсээр л байвал, амьдралынхаа ханийг бус төгс нэгнийг хайсаар байгаад залхах вий. Та үүнийг хүсээд байна гэж үү? Эсвэл хайртай хүнтэйгээ амьдралыг мэдэрч, хамтдаа өтөлмөөр байна уу? Хэрэв тийм бол уртаас урт жагсаалтаа хаяад өөрийн сэтгэлээ сонсоорой.
12
Шалгуур өндөр байвал ганцаараа амьдрах боломж нэмэгдэнэ
Шалгуур чинь өндөр байх тусам ганцаараа амьдрах боломж ихэснэ. Хатуу сонсогдож байгаа биз. Гэхдээ л энэ бол 80% үнэний ортой. Хэрвээ өөрийнхөө жижигхэн гунигтай ертөнцдөө насыг барах гээгүй л бол нээлттэй байж, бусадтай уулзахыг хичээгээрэй. Хэдэн удаа уулзаад, хамт болзоонд явлаа гээд тэр хүнтэйгээ сууна гэсэн үг биш болохоор гарч хөгжилд бүсгүй минь. Ганцаардаад байвал найзуудаа дагуулаад явж ч болно шүү дээ.
13
Өндөр шаардлагатай байна гэдэг утгагүй
Бид үүнийг үгүйсгэмээр байвч үнэндээ чадахгүй нь. Болзоо, хайр сэтгэлийн харилцаанд утгагүй шалгуурууд хэтэрхий том байр суурь эзэлдэг. Одоо үед цөөн тооны хүмүүс л үүнд анхаарлаа хандуулдаг болсон. Энэ бол галзуу чөлөөтэй амьдрах эрин зуун, бүх асуудлаа мартаад, ирээдүй танд ямар нэгэн сайхан зүйл бэлдэж байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Мөн утгагүй шалгуур гээчийг мартаж, тухайн залуугийн онцгой талуудыг ажиглаж, зүрх сэтгэлээ нээгээрэй. Өө хайгаад байвал дуусдаггүй гэдгийг хэзээ ч бүү март.
14
Амьдралыг төлөвлөөгүй байхад илүү амттай
Мэдээжийн хэрэг бүгдийг нь төлөвлөх гэж хичээхээр амьдралд утга байх уу? Бүхнийг хяналтандаа байлгах гэж хүсдэг, зөвхөн шилдгийн шилдгийг л олох гэж хичээдэг хэрнээ хөгжилтэй амьдралыг мөрөөдсөөр л байх хэрэг үү? Энэ бол эмэгтэйчүүдийн гаргадаг түгээмэл алдаа.
15
Хаа сайгүй хэрэггүй амьтад
Хөгийн амьтантай нийлэхгүй байх гэж бид өндөр шаардлага тавьдаг боловч хэрэггүй хүмүүс хаа сайгүй л байдаг. Эрж хайж явсан залуугаа олоод түүнийг сайн залуу, сайхан залуу гэж бодовч гүн гүнзгий харилцаатай болохоос нааш ямар хөгийн гэдгийг нь та мэдэж чадахгүй. Гэхдээ бидэнд итгээрэй, чи олох л болно. Та өөрийн шаардлагууддаа хэтэрхий найдсан учраас шийдвэр гаргах чадвартаа эргэлзэх болно, тавьсан шаардлагатаа бус өөртөө эргэлзэж эхэлнэ. Ийм байдалд орохгүйн тулд шаардалагаа л жоохон багасгачихад болно. Энэ залуу өөрт нь тохирох үгүй талаар бодохоо боль. Хүнтэй болзож, амьдралыг судлах зорилго чинь бол шалгуур өндөр байх үгүй нь хамаагүй адгийн амьтантай л таарах болно. Ганц ялгаа нь хэт өндөр шалгуур таны амьдралыг л утгагүй, уйтгартай болгох болно.