Япончуудын ажлын ярилцлагын үеэр асуудаг хөгжилтэй таавар

Япон Улс техник, технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлдэг төдийгүй хүний дотоод ертөнцийг маш их үнэлдэг орон билээ. Ялангуяа хүнийг ажилд авахдаа дотоод ертөнцийг нь чухалчилдаг. Тиймдээ ч Японы ажил олгогчид ажилтнаа сонгон шалгаруулахдаа янз бүрийн бодлого, таавар өгч, бодож чадсан хүнийг тэнцүүлдэг. Өнөөдөр та бүхэндээ бид тэдгээр бодлого, тааврын нэгийг хүргэхээр бэлтгэлээ. Зургийг ажаад, хүмүүсийг дүрмийн дагуу эргийн нөгөө талд гаргаарай. Бодлогын хариу доор нь байгаа, та өөрөө бодохыг хичээгээрэй.

Япончуудын ажлын ярилцлагын үеэр асуудаг хөгжилтэй таавар

 

Зурагт эхнэр, нөхөр, хоёр охин, хоёр хүү, цагдаа, гэмт хэрэгтэн зэрэг байна. 

Тус бодлого нь 4 дүрэмтэй

  1. Хүүхдүүд том хүнгүйгээр гол гаталж чадахгүй.
  2. Сал хоосон явахгүй бөгөөд нэг удаад 2-оос дээш хүн даахгүй.
  3. Хөвгүүд ээжтэйгээ хамт явахгүй, охид аавтайгаа цуг явахгүй. Хөвгүүд ээжтэйгээ хамт үлдэхгүй, охид аавтайгаа цуг үлдэхгүй.
  4. Гэмт хэрэгтнийг зөвхөн цагдаатай хамт тээвэрлэж болно

Бодлогыг бодчихсон уу? Тэгвэл баяр хүргэе. Таны оюун ухаан олон хүнийг атаархуулна гэдэгт итгэлтэй байж болно. Харин бодлогыг бодож чадаагүй бол бид та бүхэндээ хариуг нь танилцуулья.  

  • Цагдаа гэмт хэрэгтэнтэй хамт явж, гэмт хэрэгтэнг эргийн нөгөө талд үлдээгээд өөрөө буцаж ирнэ.
  • Цагдаа хөвгүүдийн нэгийг авч явж, эргийн нөгөө талд үлдээгээд гэмт хэрэгтэнг аваад буцаж ирнэ.
  • Аав хоёр дахь хүүг аван гол гаталж, хүүгээ үлдээгээд буцаж ирж эхнэрээ авна. Эцэг үлдэж, ээж буцаж ирнэ.
  • Цагдаа гэмт хэрэгтэнтэй хамт голын цаана гарахад аав буцаж ирж эхнэрээ дахиад авч явна. Ээж буцаж ирнэ.
  • Ээж охидын нэгийг авч явна. Цагдаа гэмт хэрэгтэнтэй хамт буцаж ирнэ. Цагдаа гэмт хэрэгтнийг үлдээгээд хоёр дахь охиныг авч явж голын цаана хүргээд гэмт хэрэгтэн дээр буцаж ирнэ.

Энэ бодлого тийм ч хялбар биш байсан болов уу. Та үүнийг өөрөө бодож чадсан уу? Бодлогыг бодоход хэр хугацаа зарцуулсан бэ, сэтгэгдлээ хуваалцана уу.

Хэрэв танд дээрх мэдээлэл таалагдсан бол, ЭНД дарж, илүү сонирхолтой таавруудаар өөрийгөө сориод үзээрэй!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()