Нялх хүүхэдтэй ээжүүдийн ядаргааг тайлах аргууд

Эмэгтэй хүмүүс төрсний дараа их ядарч, сульддаг. Туршлагатай ээжүүдийн хувьд эдгээрээс өөрийгөө чөлөөлөх аргаа олчихсон байдаг бол, залуу ээжүүд тэр бүр мэддэггүйгээс болж ядаргаа, бухимдлаа тайлж чадахгүй эрүүл мэндээ эрсдэлд оруулах нь бий. Тиймээс бид нярайлаад удаагүй байгаа шинэхэн ээжүүддээ зориулан, хэрхэн ядаргаагаа тайлах, өөрийгөө амраах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Нялх хүүхэдтэй ээжүүдийн ядаргааг тайлах аргууд

1 Өдрийн цагаар унтах

Залуухан ээж та хүч тамираа хурдан сэргээе гэвэл сэрүүлгээ унтрааж, утас, хонх гэх мэт чанга дуу чимээ гарах зүйлүүдийн дууг хааж, хүүхэдтэйгээ хамт унтаарай. Хүүхдээ унтах үед нь та ч бас хэсэгхэн амраад аваарай. 20-30 минут ч хамаагүй унтаж, амрах нь төрсөн эхийг хурдан хүч тамираа нөхөхөд тусалдаг. Төрсний дараах сэтгэл гутралын гол шалтгаан нь нойр дутуу байдал болон их хэмжээгээр ядарснаас болдог гэдэг. Тиймээс та сайн амарч чадвал ядаргаа болон сэтгэл гутралаас ангид байж чадах юм. 

Өдрийн цагаар унтах

2 Халуун устай ваннд хэвтэх юм уу шүршүүрт орох

Далайн давс эсвэл хөөстэй, халуун усанд хэвтэх нь хүнд төгс амралт болдог. Та 10-15 минут халуун усанд хэвтэхэд хангалттай бөгөөд энэ нь таны алжаал ядаргааг тайлж, сэтгэлийг сэргээнэ. Хэрэв та ваннд хэвтэх боломжгүй бол шүршүүрт орж, биеэ амраах боломжтой. 

Халуун устай ваннд хэвтэх юм уу шүршүүрт орох

3 Цэвэр агаарт ганцаараа алхах

Төрсөн эх өдөрт бага ч болов цэвэр агаарт ганцаараа алхах нь сайхан амралт болдог. Өдөржин хүүхэдтэйгээ "зууралдах" нь эхчүүдийг ихээр ядрааж, бухимдуулдаг. Тиймээс дуу чимээгүй, цэвэр агаарт алхаж байх нь юу юунаас илүү хэрэгтэй. Үүнээс гадна хүүхдээ салхинд авч гарахдаа өөрийгөө ч мөн тэр олон бухимдал, стрессээс салгаж, нүдээ анин уужуу амьсгалаарай. 

Цэвэр агаарт ганцаараа алхах

4 Дуртай хөгжмөө сонсч, бүжиглэх

Таны стресс бухимдлыг тайлах нэгээхэн арга бол хөгжим сонсож бүжиглэх юм. Энэ нь таны хуралдсан их бухимдал болон биеийн алжаалыг хормын дотор тайлж, хөнгөрүүлнэ. Мөн таны эрч хүчийг нэмэгдүүлж, эерэг энергийг бэлэглэх аж. 

Дуртай хөгжмөө сонсч, бүжиглэх

5 Спорт болон йог

Өдөрт 10-15 минут дасгал хөдөлгөөн хийснээр залуу эхчүүд эрч хүчээр цэнэглэгдэж, урам зориг дүүрэн болно. Дасгал хөдөлгөөн, йогийг хүүхдээ унтаагүй байхад ч хийж болно. Жишээ нь, та хүүхдээ тэвэрч байгаад сууж, тусгай дасгалуудыг хайж хийгээрэй. Мөн төрөл бүрийн йогийн дасгал хийж, тайван гүнзгий амьсгалж, өөртөө амралт өгөөрэй. 

Спорт болон йог

6 Амттай хоол, хүнс идэх

Амттай хоол, хүнс идэх нь хүний биеийн эрч хүчийг сэргээдэг. Ядарсан үедээ нэг ширхэг шүүслэг алим юм уу, атга самар идээрэй. Ялангуяа төрсөн эхчүүд аяга халуун сүүтэй цайнд нэг нүд хар шоколад хийж уувал алдсан эрч хүчээ олж авах аж.

Амттай хоол, хүнс идэх

7 Зүгээр л хэвт

Заримдаа зүгээр л 5 минут нүдээ анин, ертөнцөөс тасарч хэвтэхэд бүх ядаргаа тайлагдаж, сайхан болдог. Ингэснээр бие амарч, тархины ачаалал багасдаг. 

Зүгээр л хэвт

8 Өөрийнхөө доторхи хүнийг сэрээ

Төрсөн эхчүүдийн ихэнх нь олон нийтийн сүлжээнээс хамааралтай байдаг. Олон нийтийн сүлжээнд орохгүйгээр, гэрээсээ гарахгүйгээр өөрийгөө баясгах олон арга бий, тэдгээрийг хий, юу ч байж болно. Өөртөө таалагддаг зүйлээ хий. Дуртай хоолоо хийж идэж, дуртай зүйлээ үзэж, дуртай юмаа хийж болно. Мөн өөрийгөө хөгжүүлж, сурсан ч болно. Гэхдээ гол зорилго нь цаг хугацааг дэмий өнгөрүүлэх биш, өөрийнхөө дотор нуугдаж буй шинэ зүйлүүдийг гаргаж ирж, доторхи хүнээ сэрээх явдал юм шүү. 

Өөрийнхөө доторхи хүнийг сэрээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()