1. Зүрх зогсоход цусны эргэлт үгүй болно
Зүрх ахиж цохилохгүй байвал тухайн хүнийг үхсэн байна гэж эмч нар тодорхойлж болдог. Тэгвэл ажиллагаагүй зүрх нь бусад эрхтнүүдийг үхүүлж эхэлдэг. Эрхтэн болгоны амьгүй болох хугацаа бие биенээсээ өөр байдаг бөгөөд биед ямар ч цусны эргэлт явагдахгүй билээ.
2. Бид нарын биений өнгө өөрчлөгддөг
Цусны эргэлт байхгүй учир бид нарын биений өнгө хамгийн эхлээд өөрчлөгддөг. Ихэнх хэсгээр ягаан-цэнхэр эсвэл цэнхэрдүү ягаан өнгөөр тодордог бөгөөд энэ нь бидний биений цусыг дэлхийн татах хүчинд захирагдаад доошоо хурж цугларахад хүргэж байгаа юм.
3. Ливор мортис (Livor Mortis) нь шүүх эмнэлгийн судалгаанд тусалдаг
Шүүх эмнэлгийн судлаачид энэхүү үйл явцыг тухайн хүний бие үхсэний дараа хөдөлсөн байна уу үгүй юу гэдгийг мэдэж болдог. Учир нь цус биений судсан дотор хатдаг учир хүнийг хөдөлгөсөн эсэхийг амархан мэдэж болно
4. Алгор мортис (Algor Mortis) нь биеийн дулааныг багасгадаг
Үхлийн хоёр дугаар шат бол тухайн бие 37 Цельсийн халуунаас бууж өрөөний температуртай ижилхэн болдог байна.
5. Ригор Мортис (Ригор Мортис) биед тохиолдоно
Үхлийн энэхүү шинж тэмдэг нь хэдэн цагийн дараа анзаарагддаг учир хамгийн эхэнд харагддаг шинж тэмдгүүдийн нэг биш. ATP (adenosine triphosphate) багассанаас болж хүний биеийн булчин сулардаг.
6. Үхсэний дараа хүний бие хөдөлдөг
Бидний магадгүй хамгийн их айдаг зүйлсийн нэг энэ яахын аргагүй мөн билээ. Гэвч булчингийн задралаас болж хүний бие хааяа чичгэнэх эсвэл чичрэх үйлдлийг харуулж болдог. Энэ нь ердөөсөө ч цогцсыг буцаад амь орж байна гэсэн ойлголт биш юм.
5. Ригор Мортис (Ригор Мортис) биед тохиолдоно
Үхлийн энэхүү шинж тэмдэг нь хэдэн цагийн дараа анзаарагддаг учир хамгийн эхэнд харагддаг шинж тэмдгийн нэг биш. ATP (adenosine triphosphate) багассанаас болж хүний биеийн булчин сулардаг.
7. Үхсэний дараа бидний үс болон хумс ургадаггүй
Ихэнх хүмүүсийн бодлоор үхсэний дараа үс болон хумс ургадаг гэж боддог ч энэ нь ердөө бие чийгшлээ алдсанаас болж бидний арьсан доор байсан үс болон хумснууд гүйцэд гардаг гэнэ
8. Биенээс ялгарах үнэр
Цогцосноос ялгарах тусгай бодис нь гаднын бактерийг ихээр татдаг. Үхсэн гэдгийг мэдээд бактерууд ихээр үржиж улмаар эвгүй үнэр үүсгэдэг аж.
9. Амьд амьтад цогцсыг иддэг
Биенээс ялгарах эвгүй үнэр ялаа болон олон төрлийн шавж нарыг татдаг билээ. Ялаа болон хидгэн нар өндөгөө амархан таарадаг бөгөөд тэднээс өт гарч ирдэг учир үхсэн бие хамгийн түрүүнд өтөнд баригддаг байна.
10. Үхсэн хүний хааяа гаслаж дугарах тохиолдол бий
Эмч нарыг хамгийн ихээр айлгадаг зүйлсийн нэг бол үхсэн бие гасалж буй мэт авиа гаргах тохиолдол гэнэ. Гэдсэнд хуримтлагдсан бактерийн хий нь хоолойны булчингийн задралтай нийлж янз бүрийн авиа хүртэл гаргахад хүргэдэг байна.
11. Бидний нүд түнтийж хэл хавддаг
Үхсэн хүний шулуун гэдсэнд цугларах хий нь хүний нүдийг түнтийлгэж хэлийг хавдахад хүргэдэг байна.
12. Цогцос дэлбэрч болдог
Биед хэрэв хий удаан хуримтлагдвал ямар нэгэн байдлаар биенээс гарах гарцыг хайх нь мэдээж. Харин буруу газраа хүн санамсаргүйгээр хөндөх аваас бие дэлбэрч болдогыг та мэдэх үү?
13. Биений арьс салдаг
Дотор хуримтлагдсан хий арьсыг яснаас болон булчингаас салгаж чаддаг учир үхсэн хүний арьс бүр мөсөн салах ч тохиолдог гардаг.
14. Хүний арьс савхи шиг болох тохиолдол бий
Хэрэв үхсэн хүний бие агаар нэвтрэх боломжгүй нөхцөлд байвал арьс нь хатаж савхи шиг чанга болдог байна.
15. Биений илжрэл ургамал ургахад тусалдаг
Мэдээж амьгүй зүйл хамгийн сайн бордоо хааяа болдог. Энэ баримт нь шүүх эмнэлгийн шинжээчдэд газар доор булагдсан цогцсыг олоход илүү амар болгодог байна.