15
Сан-Франциско, АНУ
Сан-Франциско хот нь АНУ-ын Калифорни мужийн төв хэсэгт оршдог бөгөөд муждаа эдийн засгаараа тэргүүлэх байр суурь эзэлдэг. Тус хот нь 825,111 оршин суугчтай, 121.4 км хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэрийг хамарч тогтдог байна.
Аюулгүй байдлын ерөнхий үзүүлэлт 83.55
- Мэдээллийн аюулгүй байдал - 85
- Эрүүл мэндийн үйлчилгээ - 74
- Хувийн аюулгүй байдал - 84
- Дэд бүтэц - 91
14
Сөүл, Өмнөд Солонгос
Сөүл нь Өмнөд Солонгос Улсын нийслэл бөгөөд 10 сая хүн амтай. Тус хот нь гэмт хэргийн гаралт бага, эрүүл мэндийн үйлчилгээ сайтай гэдгээрээ алдартай.
Аюулгүй байдлын ерөнхий үзүүлэлт 83.61
- Мэдээллийн аюулгүй байдал - 78
- Эрүүл мэндийн үйлчилгээ - 83
- Хувийн аюулгүй байдал - 85
- Дэд бүтэц - 88
13
Барселона, Испани
Үзэсгэлэнт Барселано хотод та айх айдасгүй, амар тайван амьдарч болно. Тус хот нь хамгийн аз жаргалтай хотуудын жагсаалтад үргэлж дээгүүр бичигддэг төдийгүй өнгө үзэмжээрээ ямар ч хотыг урдаа гишгүүлэхгүй.
Аюулгүй байдлын ерөнхий үзүүлэлт 83.71
- Мэдээллийн аюулгүй байдал - 74
- Эрүүл мэндийн үйлчилгээ - 79
- Хувийн аюулгүй байдал - 85
- Дэд бүтэц - 97
12
Мадрид, Испани
Мадрид нь Испани Улсын нийслэл бөгөөд засаг захиргааны төв юм. Түүнчлэн Иберийн хойгийн эдийн засгийн гол төвүүдийн нэг билээ. Мадрид нь Европын холбооны гишүүн орнуудын нийслэлүүдийн дунд хүн амаараа Лондон, Берлиний дараа ордог том хот юм.
Аюулгүй байдлын ерөнхий үзүүлэлт 83.88
- Мэдээллийн аюулгүй байдал - 74
- Эрүүл мэндийн үйлчилгээ - 79
- Хувийн аюулгүй байдал - 86
- Дэд бүтэц - 97
11
Франкфурт, Герман
Франкфурт хот нь Германы санхүү, тээврийн төв бөгөөд Европын эх газрын санхүүгийн хамгийн том төв гэж хэлж болно. Уг хотод Европын төв банк, Германы холбооны банк, Франкфуртын хөрөнгийн бирж, Франкфуртын худалдааны төв болон хэд хэдэн арилжааны банк байрладаг. Тус хотын нисэх онгоцны буудал нь дэлхийн хамгийн завгүй олон улсын нисэх буудлуудын нэг бөгөөд төв өртөө нь Европын хамгийн том зангилаа өртөөнүүдийн нэг юм.
Аюулгүй байдлын ерөнхий үзүүлэлт 84.86
- Мэдээллийн аюулгүй байдал - 80
- Эрүүл мэндийн үйлчилгээ - 84
- Хувийн аюулгүй байдал - 87
- Дэд бүтэц - 88
10
Цюрих, Швейцарь
Хамгийн цэвэр агаартай хотоор нэрлэгддэг Цюрих нь соёл, иргэншил, болон тогтвортой эдийн засаг зэргээрээ алдартай. Ажилгүйдлийн түвшин харьцангуй бага бөгөөд гэмт хэрэг барагтай л бол гардаггүй аж. Цюрих бол кино, зохиолд л гармаар, далай тэнгист дурлагсдын хот юм. Хотыг дайран 2 том гол урсдаг. Хотдоо 50 гаруй музей болон 100 гаруй галлерейтэй гэдгээрээ ихэд нэрд гарсан. Сургалтын чанар сайн, маш цэвэр цэмцгэр, амар тайван хот юм. Оршин суугчдын жилийн дундаж цалин 100,000 ам.доллар байдаг ба тэд ч үүндээ сэтгэл хангалуун байдаг байна.
Аюулгүй байдлын ерөнхий үзүүлэлт 85.2
- Мэдээллийн аюулгүй байдал - 78
- Эрүүл мэндийн үйлчилгээ - 83
- Хувийн аюулгүй байдал - 84
- Дэд бүтэц - 96
9
Хонконг, Хятад улс
Хонконг нь Ази дахь Дэлхийн санхүүгийн томоохон төв хот бөгөөд БНХАУ-ын тусгай захиргааны хоёр бүсийн нэг юм. Анх худалдааны боомт болж байгуулагдсан Хонконг 20-р зууны сүүлчээр санхүүгийн томоохон төв болсон юм. Хонконгийн хүн ам голдуу хятад гаралтай боловч барууны соёл ихээхэн нэвтэрсэн газар юм.
Аюулгүй байдлын ерөнхий үзүүлэлт 86.22
- Мэдээллийн аюулгүй байдал - 86
- Эрүүл мэндийн үйлчилгээ - 73
- Хувийн аюулгүй байдал - 90
- Дэд бүтэц - 96
8
Стокгольм, Швед
Шведийн нийслэл Стокгольм хот нь 871,952 хүн амтай бөгөөд аюулгүй байдал, хүрээлэн буй орчин, ажлын олдоц, эдийн засаг зэргээрээ гайхалтай үнэлгээтэй хот юм.
Аюулгүй байдлын ерөнхий үзүүлэлт 86.72
- Мэдээллийн аюулгүй байдал - 83
- Эрүүл мэндийн үйлчилгээ - 80
- Хувийн аюулгүй байдал - 90
- Дэд бүтэц - 96
7
Сидней, Австрали
Австралийн Сидней хот нь 4 сая оршин суугчтай, гайхалтай сайхан цаг агаар, хаа саагүй зүлэг ногоо, үзэсгэлэнтэй далай, амттай хоол гээд л магтаж дуусахааргүй олон давуу талтай үнэхээр сайхан хот юм. Сидней нь Австрали улсын хамгийн том хот бөгөөд хэрэглээний түвшин өндөр боловч байр сууцны үнээрээ Нью-Йорк, Хонконг зэрэг хотуудаас хямд байдаг. Түүнчлэн амьжиргааны түвшин өндөртэй ч тэр хэрээрээ цалин хөлс сайтай.
Аюулгүй байдлын ерөнхий үзүүлэлт 86.74
- Мэдээллийн аюулгүй байдал - 83
- Эрүүл мэндийн үйлчилгээ - 82
- Хувийн аюулгүй байдал - 86
- Дэд бүтэц - 96
6
Амстердам, Нидерланд
Европын санхүүгийн төв гэж нэрлэгддэг тус хот нь амьжиргааны түвшин өндөртэйд тооцогддог. Амстердам хот нь Нидерланд Улсын санхүү, соёл урлагийн төв нь юм. Олон байгууллага, банкуудын төвүүд энд байрладаг бөгөөд орчин үеийн болоод уламжлалт амьдралын хэв маяг бүрджээ.
Аюулгүй байдлын ерөнхий үзүүлэлт 87.26
- Мэдээллийн аюулгүй байдал - 86
- Эрүүл мэндийн үйлчилгээ - 80
- Хувийн аюулгүй байдал - 87
- Дэд бүтэц - 96
5
Мельбурн, Австрали
Мельбурн бол сүүлийн үед хөгжин цэцэглэж буй, хоолны болон олон талт соёлоороо нэр алдарт гарч байгаа хот юм. Мөн завь болон усан спорт нилээдгүй хөгжсөн. Тус хот нь шөнийн цэнгээний газар болон ресторанаа голдуу далайн эрэгтэй ойролцоо, цонхоор нь далайн зөөлөн давалгаа харагдаж байхаар зохиомжлон барьсан байдаг ба энэ нь жуулчдад маш ихээр таалагддаг. Үүнээс гадна Мельбурн хот боловсрол, эдийн засаг болон эрүүл мэндийн салбараараа алдартай төдийгүй урлаг уран сайхан, аялал жуулчлал өндөр хөгжсөн чинээлэг хот юм. Мельбурн хот жилийн жилд л амьдрахад хамгийн таатай хотуудын жагсаалтад дээгүүр байр эзэлдэг юм.
Аюулгүй байдлын ерөнхий үзүүлэлт 87.3
- Мэдээллийн аюулгүй байдал - 83
- Эрүүл мэндийн үйлчилгээ - 81
- Хувийн аюулгүй байдал - 89
- Дэд бүтэц - 96
4
Торонто, Канад
Канад Улсын Торонто хот улсынхаа эдийн засгийн төв нь юм. Тус хотод Канадын хамгийн том 5 банк энд байрладаг. Мөн жил бүр тус улсын кино наадам Торонтод зохион байгуулагддаг бөгөөд энэ нь жуулчдыг маш ихээр татдаг. Дэлхийн хамгийн аюулгүй, амар амгалан хотын жагтаалтад байнга дээгүүр байр эзэлдэг Торонто хот нь Хойд Америк тивийн 5 дахь, Канад Улсын хамгийн том хот юм. Торонто нь өртөг багатай төдийгүй бизнес эрхлэхэд хамгийн тохиромжтой газар гэгддэг. Мөн дэлхийд хоолны соёл, урлаг, баяр ёслол зэргээрээ гайхагдан ирсэн агуу түүхт хот юм.
Аюулгүй байдлын ерөнхий үзүүлэлт 87.36
- Мэдээллийн аюулгүй байдал - 85
- Эрүүл мэндийн үйлчилгээ - 80
- Хувийн аюулгүй байдал - 92
- Дэд бүтэц - 93
3
Осака, Япон
Осака хот нь Японы Осака аймгийн төв бөгөөд Ёодо голын аман дээр оршдог. Тус хот VII зуунд байгуулагдсан цагаасаа эхлэн гадаадын улс орнуудтай худалдаа хийх түшиц газар болж ирсэн. Осака бол Япон Улсад Токиогийн дараа хоёрт орох томоохон хот юм. Энэхүү хот нь сайн чанарын хоол хүнс, хошин шогоороо алдартай бөгөөд 1970 онд Дэлхийн үзэсгэлэнг анх зохион байгуулж байсан юм.
Аюулгүй байдлын ерөнхий үзүүлэлт 88.87
- Мэдээллийн аюулгүй байдал - 82
- Эрүүл мэндийн үйлчилгээ - 87
- Хувийн аюулгүй байдал - 92
- Дэд бүтэц - 95
2
Сингапур
Сингапур Улсын нийслэл Сингапур хот нь тэр чигээрээ нэг хот улс бөгөөд нийтдээ 63 жижиг арлаас бүтдэг билээ. 6 сая орчим хүн амтай ба Энэтхэг-Британийн харьяанд байхдаа загасны жижигхэн суурин байсан энэ газар эдүгээ дэлхийн хамгийн үсрэнгүй хөгжилтэй улс болон хөгжжээ. Сингапурын хүн амын дийлэнх хувийг хятадууд эзэлдэг. Харин албан ёсны хэл нь англи хэл юм.
Аюулгүй байдлын ерөнхий үзүүлэлт 89.64
- Мэдээллийн аюулгүй байдал - 87
- Эрүүл мэндийн үйлчилгээ - 80
- Хувийн аюулгүй байдал - 95
- Дэд бүтэц - 97
1
Токио, Япон
Японы нийслэл Токио хот нь 13.3 сая оршин суугчтай, дэлхийн хамгийн том эдийн засагтай хот юм. Нийтийн тээвэр нь маш цэвэрхэн, аюулгүй ба ямар нэгэн байдлаар шахалдах, чихэлдэн орилолдох дуу чимээ огтоос гардаггүй. Токиогийн иргэдийн цалин өндөр учраас үүнийгээ дагаад хэрэглээний түвшин нь ч бас өндөр байдаг.
Аюулгүй байдлын ерөнхий үзүүлэлт 89.8
- Мэдээллийн аюулгүй байдал - 88
- Эрүүл мэндийн үйлчилгээ - 86
- Хувийн аюулгүй байдал - 92
- Дэд бүтэц - 94