Алдартай моделиудын загварын ертөнцөд анх хөл тавьсан түүх

Бид үзэсгэлэнтэй моделиудыг хараад “Тэд ч жаргалтай юмаа. Зүгээр л төгс төрчихсөн болохоор ямар ч асуудал байдаггүй” гэж боддог. Гэвч хүн бүхэн л адил замаар явдаг тул тэд ч бас бидэнтэй адил хүнд бэрх үеүдийг туулж, тууштай тэмцсэний эцэст өнөөдрийн энэ өндөрлөгт гарсан гэдгийг нь дурдах хэрэгтэй. Дэлхий даяар олон мянган шүтэн бишрэгчидтэй супер моделиудын амьдралыг алган дээрээ тавьсан юм шиг мэдэхийг хүссэн дагагчдынх нь уршгаар тэд үргэлж бусдын хараа хяналтан дор амьдрах хэрэгтэй болдог. Тэд намагт цэцэглэсэн бадам лянхуа байсан уу? Эсвэл ахлах сургуульдаа байхдаа гэнэтхэн өөрчлөгдсөн болов уу? Одоог хүртэл нууц байсан эдгээр асуултуудын хариуг хамтдаа олж, тэднийг ямар охид байсныг харцгаая. 

Алдартай моделиудын загварын ертөнцөд анх хөл тавьсан түүх

1 Кэндис Сваньпоэл (Candice Swanepoel)

Үзэсгэлэнтэй царай, төгс бие галбиртай Кэндис нь дэлхий нийтэд алдаршиж, өөрийн чадвараараа гайхагдсан нэгэн билээ. Тэрээр Форбес сэтгүүлээс гаргасан “Хамгийн их ашиг орлого олсон загвар өмсөгчид” гэсэн жагсаалтанд 2010 оноос хойш өдийг хүртэл тэргүүн эгнээнд бичигдсээр ирсэн. Түүний загвар өмсөгчийн карьер Өмнөд Африк улсад тун даруухан эхэлсэн бөгөөд удалгүй өөрийн авьяас чадвараар бусдыгаа тэргүүлж, олонд танигдаж эхэлсэн юм. 2003 онд "Irene’s Models" компанийн Айринэ Оливэр түүний авьяас чадварыг анзаарч, амжилтын гарааг нь тавьсан хэмээдэг ч, тэрээр үүнийг үгүйсгэдэг аж. Хэн ч түүнийг алдарт гарахад нь тусалсан байлаа, Кэндисийн энэ салбар дахь одоогийн байр суурийг харвал тэр хүн тун зөв сонголт хийжээ.

Кэндис Сваньпоэл (Candice Swanepoel)

2 Кара Делевинь (Cara Delevinge)

Кара Делевинь нь 10 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн бөгөөд 2009 онд "Storm Model Management" компанийн Сара Дукастай гэрээ байгуулж, карьертаа том алхам хийсэн юм. Сара Дукас нь бидний сайн мэдэх, алдарт загвар өмсөгч Кэйт Моссыг амжилтанд хүргэсэн нэгэн билээ. Кара тайзан дээр загвар өмсөж нэрд гархаасаа өмнө хэдэн жилийн хугацаанд ямар ч цалингүй ажиллаж байсан гэдэг. 
Гэвч түүний цалингүй ажиллах хугацаа тийм ч урт байсангүй. 2012 онд "British Fashion Awards"-аас түүнийг “Оны онцлох модел” хэмээн нэрлэж, тухайн жилдээ Анна Карэнинагийнн амьдралаас сэдэвлэн бүтээсэн кинонд тоглох санал хүлээж авчээ. 

Кара Делевинь (Cara Delevinge)

3 Алессандра Амбросио (Alessandra Ambrosio)

Нэрт загвар өмсөгч бүсгүй нь амьдрал хэдий хатуу хандсан ч, бууж өгч болохгүй гэдгийн томоохон жишээ юм. Тэрээр 1996 онд "Elite Modeling"-ийн "Оны онцлох төрх" тэмцээнд оролцсон боловч амжилт гаргаж чадаагүй аж. Гэсэн ч энэ нь түүний загвар өмсөгч болох хүслийг нь унтраасангүй. 
Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга онгойдог гэгчээр тэр том тэмцээнд түрүүлж чадаагүй ч, олон арван Элит сэтгүүлийн нүүрэнд өөрийн дүрээ мөнхөлж, "Elle" сэтгүүлийн Бразил хувилбар дээр ч зургаа нийтлүүлээд амжжээ. Алдарт Таяра Банкс хүртэл түүнийг нэрд гарч амжаагүй, юугаа ч мэдэхгүй бяцхан охин байхад нь “Загварын ертөнцийн ирээдүй” хэмээн хэлж байсан удаатай. 

Алессандра Амбросио (Alessandra Ambrosio)

4 Аризона Мүйс (Arizona Muse)

Түүний ээж нь Аризона мужид төрсөн тул охиндоо энэхүү нэрийг өгсөн хэмээдэг. Биеийн галбирыг чухалчлан үздэг энэхүү салбарын хувьд ихэнх загвар өмсөгчид хүүхэдтэй болох төлөвлөгөөгөө хойш нь тавьдаг. Харин Мүйсийн хувьд эсрэгээрээ байсан юм. Мэргэжлийн загвар өмсөгч болохоосоо өмнө тэрээр 2009 онд загвар зохиогч Мануэл Күэнтанатай гэрлэж, хүүхэд төрүүлсэн байна. Ээж болно гэдэг нь сайхан бүхний эхлэл болохоос бусад боломжуудынх нь төгсгөл биш гэдгийг Аризона ч баталж чадсан билээ.

Аризона Мүйс (Arizona Muse)

5 Адриана Лима (Adriana Lima)

Адриана хэрхэн загварын ертөнцөд орсон түүх нь тун сонирхолтой. Хэрвээ түүний багын нь найз байгаагүй бол тэр энэ салбарт орохгүй байж ч мэдэх байжээ. Өсвөр охин байхдаа тэрээр найзыгаа даган, зүгээр хөгжилдөх зорилгоор, загвар өмсөх тэмцээнд оролцсон байна. Хамгийн сонирхолтой нь тэмцээнд оролцох гэж дагуулж явсан найзынх нь оронд Адрианаг сонгосон аж. Өөрийгөө тийм их авьяас чадвартайг мэдээгүй охин загварын салбарт хөл тавих болж, амьдралаа өөрөөр төсөөлж эхэлжээ. Тус тэмцээн түүний амьдралыг өөрчлөх гол цэг байсан гэдэг.
Мөн тэрээр Форд-оос зохион байгуулсан “Бразилын супер модел” тэмцээнд оролцож тэргүүн байранд шалгараад, 1996 онд “Дэлхийн супер модел” тэмцээнд дэд байр эзэлж, түүнээс хойш нэр алдар нь цуурайтсан юм. 

Адриана Лима (Adriana Lima)

6 Абби Ли Кершав (Abbey Lee Kershaw)

Австралийн Мелбурнд төрсөн тэрээр олон төрлийн амьтад дунд өссөн бөгөөд  энэ нь түүнийг амьтадтай ажиллах хүсэлтэй болгожээ. 
Загварын агентлагын төлөөлөгч Аббиг далайн эрэг дээр амарч байхад нь анзаарч, гоо сайхныг нь дэлхийд алдаршуулахаар шийдэн, агентлагтаа элсүүлсэн байна. Тэрээр өсвөр насны загвар өмсөгчдийн тэмцээнд оролцон тэргүүн байр эзэлснээр ирээдүйд төлөвлөж байсан мэргэжлээ сольж, тайзан дээр алхаж эхэлжээ.

Абби Ли Кершав (Abbey Lee Kershaw)

7 Миранда Кэрр (Miranda Kerr)

Сүүлийн жилүүдэд загварын агентлагууд даруу төлөв царайтай моделын эрэлд гараад байгаа билээ. Гоо сайхны хувьд төгс хүмүүсийн зурган дотроос ийм дүр төрхийг олно гэдэг ховор ч тэдний олсон бүсгүй нь дэлхийн топ модел болж чаджээ.
Миранда Кэррийн даруу энгийн төрх түүнийг загварын салбарт амжилтанд хүргэж, хацрын хонхорхой нь олон олон зурагчдын сэтгэлийг татсан юм. 

Миранда Кэрр (Miranda Kerr)

8 Жизел Бундхен (Gisele Bundchen)

Жизел Бундхен кареерынхаа эхэнд олон шалгаруулалтанд оролцож байсан бөгөөд 1997 онд ээлжит тэмцээндээ оролцохоор Лондон руу явжээ. Түүний гадаад байдлыг харахад тэр амархан гэгч нь амжилтанд хүрэх мэт харагдав ч үнэндээ 42 удаа оролдсоны эцэст нэр алдарт хүрсэн гэдэг.
Эцэст нь түүнийг 1998 онд "Alexander McQueen"-ны хаврын загварын шоунд оролцож байхад нь бороо орж, тэрээр гулгаатай нойтон тайзан дээр алхсан юм. Үүний дараа "Dolce & Gabbana", "Ralph Lauren" зэрэг брэндүүдийн нүүр царай болох санал ирж, түүний хувьд амьдралд нь нар мандсан юм. 2000 онд түүнийг хамгийн халуухан загвар өмсөгчөөр нэрлэж байжээ.

Жизел Бундхен (Gisele Bundchen)

9 Арленис Соса (Arlenis Sosa)

Тэрээр 16 настай байхдаа Доминиканын Бүгд Найрамдах улсын Санта Доминго хотод харилцаа холбооны чиглэлээр мэргэжил эзэмших хүсэлтэй байв. Түүнийг гэр бүлийхэнтэйгээ Кофей хотод зугаалж байхад нь Луис Мениур гоо сайхан байдлыг нь бишэрч, загварын салбарт хөл тавиулсан байна. 
Загварын агентлагын төлөөлөгч Мениур түүний ээжид Арленис Сосаг аль болох эртхэн загварын ертөнцөд оруулахыг ятгасан бөгөөд түүнийг Нью Йорк явуулахыг санал болгосноор Арленис 2008 онд тус хотыг зорьжээ. Тэрээр тухайн жилийнхээ 3 сард "Marilyn Models"-д тайзнаа гарч тэр даруйдаа олон олон гэрээ хүлээн авжээ.

Арленис Соса (Arlenis Sosa)

10 Мелисса Рейдэр (Melissa Rayder)

Мелисса Рейдэр буюу Мисси өөрийн эгч Франки Рейдэрийг даган энэхүү мэргэжлийг сонгосноор, түүний эгч дүүгээ загварын компаниудад танилцуулжээ.
Тэрээр "Elle France", "Vogue Italia", "Vogue Espana" зэрэг олон сэтгүүл дээр гарч байсан төдийгүй эгчтэйгээ хамтран зар сурталчилгаа, сэтгүүлийн нүүр зурганд хөргөө татуулж байсан юм.

Мелисса Рейдэр (Melissa Rayder)

11 Карли Клосс (Karlie Kloss)

Өхөөрдөм инээмсэглэсэн энэхүү зургийг авахуулахдаа Карли Клосс 15 настай байсан бөгөөд тухайн үед тэрээр загварын ертөнцөд ажиллаад хэдийн нэг жил болсон байв. Карли модел болохоор зориг шулуудан, "Teen Vogue" болон "Scene Magazine"-ны зураг авалтанд оролцож, загвар өмсөгчийн гараагаа эхэлсэн байдаг. Түүний хувьд анх загварын салбарт хөл тавиад, нэг хэсэг сэтгэлээр унаж, хичээлээсээ хоцрогдон хэцүүхэн өдрүүдийг өнгөрүүлсэн гэдэг. 

Карли Клосс (Karlie Kloss)

12 Рөүс Хантингтон-Витлей (Rose Huntington-Whitley)

Түүний өөгүй төгс бие, үзэсгэлэнт царай олон охидын бухимдлыг төрүүлж, гадуурхах шалтгаан болдог байжээ. Үргэлж бусдад ад үзэгдэж, дэндүү сайхан төрснөөсөө болж үзэн ядагдсан тэрээр загварын ертөнцөд орж ирэн, энгийн хүмүүсээс ангид байхыг хүссэн байна.
Тэрээр өөрийг нь үзэн яддаг хүмүүсээс илүү нэрд гарахыг хүсч, шаргуу хөдөлмөрлөсөн бөгөөд 2002 онд буюу 15 настайдаа Лондон дахь Profile агентлагтай гэрээ байгуулжээ.

Рөүс Хантингтон-Витлей (Rose Huntington-Whitley)

13 Синди Кравфорд (Cindy Crawford)

Синди нь химийн инженер болох зорилготой байсан ч, загварын салбар руу хальтирч, амжилтанд хүрч чадсан юм.
Түүнийг эрдэнэ шиш хурааж байхад нь нэгэн зурагчин түүний зургийг авч, сонин дээр хэвлүүлсэн байна. Харин түүний зургийг харсан хүн бүхэн гоо сайхныг нь гайхан биширч байв. Энэ нь бүсгүйг загвар өмсөгч болоход нь томоохон түлхэц болсон гэдэг. 

Синди Кравфорд (Cindy Crawford)

14 Брүүк Шиелдс (Brooke Shields)

"Calvin Klein"-ны нэрд гарсан нь Брүүк Шиелдсын ач гэхэд төдийлөн буруудахгүй болов уу. Тус брэндийн сурталчилгаанд Брүүк тоглосноор хүмүүсийн анхаарлыг ихээр татаж, амжилт олсон юм. 
Түүний даруу төлөв гадаад төрх болоод "Calvin Klein"-ны сурталчилгаа бүсгүйд олон хаалгыг нээж өгсөн. Харин өдгөө тэрээр орчин үеийн моделуудын адилаар жүжигчний мэргэжил рүү шилжин ажиллаж байна.

Брүүк Шиелдс (Brooke Shields)

15 Жэйми Кинг (Jaime King)

Түүний кареер энэхүү халуухан зургийг татуулснаас эхлэлтэй. Тэрний өмссөн дотуур хувцас онцгүй ч Жэйми үнэхээр “амьлуулж” чадаж байна гэдэгтэй хэн ч маргахгүй.
Тэрээр өсвөр наснаасаа загвар өмсөж эхэлсэн бөгөөд 14-хөн настайдаа тайзан дээр алхаж эхэлжээ. Тэрээр хэсэг хугацаанд мансууруулах бодис хэрэглэж, замаа алдсан ч 1998 онд хэвийн амьдралдаа эргэн орсон билээ.

Жэйми Кинг (Jaime King)

16 Кейт Аптон (Kate Upton)

Түүний гэр бүл улс төртэй гүн гүнзгий холбоотой байсан тул тэрээр огт өөр мэргэжил сонгох төлөвлөгөөтэй байсан гэдэг. Хэдийгээр тэр Мичиганд төрсөн ч Флоридад өсчээ. 
Кэйт "Elite Model Management" агентлагтай хамтран ажиллаж, Нью Йорк хотноо загвар өмсөх кареераа эхлүүлжээ. Тэрээр Garage брэндтэй хамтран ажилласанаас хойш нэр хүнд нь цуурайтах болсон билээ.

Кейт Аптон (Kate Upton)

17 Таяра Бэнкс (Tyra Banks)

“America’s Next Top Model” шоугаараа алдартай Таяра Бэнксийг "Elite Model Management" агентлагаас сонгохоос өмнө түүнд ч бас хасагдсан туршлага олонтаа. 
Тэрээр Европд очин 25 гаруй нэвтрүүлэгт амжилттай оролцсон бөгөөд 1990-ээд оны топ моделуудын нэгээр нэрлэгдэж, телевизийн салбарт хөл тавин, ажиллаж байна. 

Таяра Бэнкс (Tyra Banks)

18 Хэйди Клум (Heidi Klum)

Шинэ зүйлс оролдож үзэхийг чинь үргэлж дэмждэг найзуудтай байх сайхан биш гэж үү? Ямарваа нэг жижиг зүйл том зүйл рүү хөтөлж болдог. 
Хэйди хэрхэн загварын ертөнцөд хөл тавьснаа ийнхүү дурсжээ: “Миний найз Карин намайг сэтгүүлийн куфон бөглөж үзэхийг ятгасан юм. Model 92 гэсэн үндэсний шалгаруулалтанд оролцож сонгогдсон оролцогч нь Gottschalk гэх Германы телевизийн нэврүүлэгт оролцох шагналтай байсан. 1992 оны 4 сарын 29-нд энэ тэмцээнд түрүүлж анхныхаа загварын ажилд орсон юм даа” хэмээжээ.

Хэйди Клум (Heidi Klum)

19 Шанел Иман (Chanel Iman)

Нэрнээсээ л загвар өмсөгч баймаар сонсогдох тэрээр 12 настайдаа загварын кареераа эхлүүлж Лос Анжелес хотноо төрөл бүрийн нэвтрүүлэгт оролцож байв. Үүний дараа Нью Йоркд "Ford Modeling Agency"-д ажиллаж эхэлжээ. 
Тэрээр анх загвар өмсөж эхэлж байхдаа бусдын адил туршлага дутаж байсан ч, 2007 онд 17 настайгаасаа нэрд гарч эхэлсэн юм.

Шанел Иман (Chanel Iman)

20 Даутцен Крус (Doutzen Kroes)

Дуу хөгжим, загвар өмсөх 2-ын хооронд холбоо байгаа болов уу? Даутцен Крусын хувьд дуу хөгжмөөс шалтгаалан загвар өмсөгч болохоор шийджээ.
PR.com сайтад өгсөн ярилцлагандаа тэрээр “Гэртээ DVD-ны нүүр зураг харж байгаад маш сайхан үсээ янзалсан, нүүрээ будсан эмэгтэйг анзаарсан. Тэгээд би ч гэсэн ийм сайхан баймаар байна гэж бодсон. Ингээд л гэнэт сэтгүүл дээрээс нэг агентлагын нэр хараад зургаа явуулсан. Тэндээс л бүх зүйл болсон доо” гэжээ.

Даутцен Крус (Doutzen Kroes)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()