1
Усыг дарс болгон хувиргадаг шилэн аяга
Сингапурын эрдэмтэд дотор нь орсон шингэний үнэр, амтыг өөрчилдөг шилэн аяга бүтээжээ. "Vocktail" хэмээх энэхүү аяга нь "виртуал коктейл" /virtual cocktail/ гэсэн утгатай бөгөөд гар утасны аппликейшнд холбож доторх шингэнийг яаж бол яаж өөрчилж болох аж.
2
Ухаалаг нүдний шил
"Vue" хэмээх энэхүү ухаалаг нүдний шил нь олон гайхалтай давуу талтай. Тухайлбал, тус нүдний шилийг дуудлага хийх, хөгжим тавих, байршил тогтоох, алхаагаа тоолох, шатааж буй илчлэгээ хэмжих зэргээр ашиглаж болно. Хамгийн гоё нь, "Миний нүдний шилийг ол" /Find my glasses/ тохиргоог идэвхжүүлснээр, та шилээ алга болгох вий хэмээн айх хэрэггүй болох аж. "Vue" нь энгийн нүдний шил, энгийн нарны шил шиг харагдах хэдий ч, товчлуураар ажилладаг, утасгүй цэнэглэж болдог тусгай төхөөрөмж юм.
3
Шүд автоматаар угаадаг шүдний сойз
"Amabrush" хэмээх энэхүү шүдний сойзыг амандаа хийсэн байхад л таны өмнөөс ажиллаж, шүдийг тань сайтар угаана. Ердөө 10-хан секундэд шүдийг бүрэн угааж цэвэрлэдэг уг шүдний сойзыг "Bluetooth"-ээр ухаалаг гар утастайгаа холбоход л хангалттай аж.
4
Үг яриаг текст рүү хөрвүүлдэг хүзүүний зүүлт
"Senstone" хүзүүний зүүлтийг хүзүүндээ зүүсэн байхад нэг товчлуур дараад л үг яриаг текст болгон хөрвүүлэх боломжтой. Тус төхөөрөмжийн хэрэглээний тухай судалгаа явуулахад, нийт оролцсон оюутнуудын 97 хувь нь "Senstone" төхөөрөмжийг өдөр тутамдаа хэрэглэхийг хүсч байсан аж. Одоо харин тэд лекцэнд санаа зовох хэрэггүй болж, ердөө л багшийн яриаг сонсож, зүүлтээ асаан тэмдэглэлээ хөтлөх боломжтой боллоо. Дашрамд дуулгахад "Senstone" нь 12 орны хэл ойлгодог байна шүү.
5
Сэрүүлэгтэй шалны дэвсгэр
Ихэнх хүмүүс өглөө тавьсан сэрүүлгээ унтраачихаад л унтаад өгдөг шүү дээ. Тэгвэл "Ruggie" шалны дэвсгэрийг гараар унтраах боломжгүй. Заавал босч хөлөөрөө гишгэж байж унтарна. Энэ нь хүмүүсийг орноос нь босгоход туслах сайн талтай бөгөөд дэвсгэр дээр хоёр хөлөөрөө 3 секунд гишгэхэд л сэрүүлэг унтрах юм байна. 3 секунд нь тархийг нойрноос сэргээхэд хангалттай хугацаа аж.
6
Шарвин хэвлэгч
"PancakeBot" хэмээх энэ төхөөрөмжтэй байхад хүссэн хэлбэр хэмжээгээрээ шарвин хайрч болох юм байна. Хүүхдүүддээ цэцгэн хэлбэртэйгээс эхлээд, дуртай үлгэрийн баатрын дүрстэйг хүртэл хийж өгч болох бөгөөд хүүхдүүд өөрсдөө төрөл бүрийн зураг зурж, тэр зургаараа хайрсныг ч идэж болох гэнэ шүү.
7
Ус шүүгч гуурс
"LifeStraw" шүүлтүүртэй гуурс нь бактерийг 99.9 хувь, вирусийг 96.2 хувь шүүж чаддаг. Анхандаа үүнийг ундны цэвэр усны гачигдалтай, ядуу буурай орнуудын иргэдэд зориулан бүтээсэн ч дэлхийгээр аялагчдын дунд ихээхэн нэрд гараад байна. Аялагчид үүнийг ашиглан гол, нуурын уснаас чөлөөтэй ууж болох юм байна хэмээн ихэд талархан хүлээж авч байгаа аж.
8
Доторх бүтээгдэхүүн нь муудвал өнгөө өөрчилдөг таглаа
"Braskem" компани Америк, Бразилийн эрдэмтэдтэй хамтран доторх бүтээгдэхүүн нь муудвал өнгөө өөрчилдөг таглаа зохион бүтээжээ. Таглаа нь саван доторх хүчил, шүлтийн түвшнээс хамаарч өнгөө өөрчилдөг бөгөөд ийм таглаа супермаркетуудыг хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдахаас сэргийлж чадах юм.
9
Дэлгэцтэй салхины шил
"Carloudy" салхины шил нь өөр дээрээ дэлгэцтэй бөгөөд дэлгэцийг ухаалаг гар утас юм уу өөр ямар нэгэн "Bluetooth"-ээр холбогддог төхөөрөмжтэй холбоод байршлын мэдээлэл авч болох аж. Мөн дэлгэцийг шилний дуртай хэсэг рүү зөөж, харах хэсгээ чөлөөлж болно. Үүгээр ч зогсохгүй дэлгэцийг дуу хоолойгоороо удирдаж, жолооч гараа жолооны хүрднээс авахгүй байх боломжийг олгоно.
10
Ухаалаг куртик
Канадын өвлийн хувцасны "Smart Parka" компани ухаалаг куртик зохион бүтээж байна. Уг куртик ханцуйндаа бээлийгээ хадгалдаг бөгөөд бээлийгээ хаядаг эсвэл бээлий авч явж чаддаггүй хүмүүсийн хэрэгцээнд бүрэн нийцэж байгаа юм. Куртикны урт өөрчлөгдөж болох ба дотроо олон халаастай. Хэрэв та куртикаа олохгүй бол байршил тогтоогчоор илрүүлж болно. Мэдээж куртик маш дулаан бөгөөд Канадын өвлийн хүйтэнд зохицсон аж.
11
Халаасны кино театр
Энэ төхөөрөмжийг проектор болон чанга яригчийн тусламжтайгаар ашиглаж болно. Халаасандаа аваад явж болох энэхүү бяцхан капсулыг хана, тааз, шалтай л бол дуртай газраа гаргаж ирэн кино, бичлэг үзэх боломжтой. Гэртээ заавал том өрөөндөө орохгүйгээр унтлагын өрөөнийхөө хана, таазан дээр дуртай киногоо үзээд хэвтсэн ч болно.
12
Толбо тогтдоггүй цамц
"Fooxmet" хэмээх энэхүү цамц нь шингэн зүйл шингээдэггүй даавуун материалтай бөгөөд уснаас кетчуп хүртэлх төрөл бүрийн шингэнийг өөртөө нэвчүүлдэггүй гэдгээрээ онцлог юм. Түүнчлэн энэ цамц үрчлээ суудаггүй тул индүүдэх шаардлагагүй.
13
Хулгайч халдах боломжгүй үүргэвч
"LocTote" нь энгийн үүргэвчээс ерөөсөө ялгарахгүй, зөөлөн материалтай үүргэвч юм. Гэхдээ энэ үүргэвчийг зүсч болохгүй, шатааж болохгүй, зөвхөн цоожоороо л онгойдог. Тийм учраас үүргэвчээ санаа зоволтгүй хараа хяналтгүй орхиж болно.
14
Ачааны цахим шошго
"Mu Tag" хэмээх энэхүү цахим шошгыг ачаа тээшнийхээ жижиг халаасанд хийснээр, ачаагаа алдахгүй, солихгүй байх боломж бүрдэх юм. Учир нь уг жижиг электрон төхөөрөмжөөр байршил тогтоож, ачааны эзэн мөн эсэхийг мэдэж болно. Мэдээж цахим шошгыг дан ганц цүнхнийхээ дотор талд хийхээс гадна чухал бичиг баримт, түлхүүр, нохойны хүзүүвч гэх мэт зүйлүүдэд байрлуулж болно. Ийм шошго зүүсний дараа хулгайд алдвал аппликейшнээр дамжуулан байршлыг нь тогтоож болох аж.
15
Стресс тайлагч шоо
Хүмүүс юм бодох зуураа балныхаа үзүүрийг хазах, цаас урах гэх мэт үйлдэл хийдэг. Тэгвэл "Fidger Cube" шоог хэрэглэснээр хүмүүс эдгээр үйлдлийг хийхгүй бас уйдахгүй байх боломжтой. Харахад энгийн ч үнэхээр уйдаахгүйн зэрэгцээ стресс тайлах шидтэй гэнэ шүү.
16
Эрчүүдийг уургалдаг хөхний даруулга
Япончуудын бүтээсэн энэхүү хөхний даруулгыг ашиглан эрчүүдийг уургалах боломжтой. Учир нь энэ дижитал хөхний даруулга дээрх товчлуурыг дарснаар өөрийнхөө хөхийг харагдах байдлаар нь хүссэн хэлбэртээ оруулж, томруулж болдог аж.
17
Харах боломжтой чих цэвэрлэгч
Хүмүүс чихээ ухахдаа, дотор нь юу байгааг харж чаддаггүй тул мэдрэмжиндээ тулгуурлан цэвэрлэдэг. Тэгвэл "EarScope" хэмээх энэхүү төхөөрөмж нь хүмүүсийг чихнийхээ дотор талыг харж байгаад цэвэрлэх боломжийг олгож байна.
18
Анхны электрон бэхэн шивээсний машин
"moodINQ" нь шивээсний ертөнцөд хувьсгал хийсэн бүтээл болсон бөгөөд тусгай зургийг хүний арьсан дээр түвэггүй буулгаж чаддаг. Юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл уг машинд зургаа оруулсан байхад тэр зургийг арьсан дээр шивээс болгон буулгадаг байна.
19
Уутны ам үдэгч
"iTouchless" хэмээх энэхүү жижиг төхөөрөмжөөр идэлгүй үлдээсэн бүтээгдэхүүний уутны амыг үдэж болно. Бид бүхэн задалсан гээд дуусгахыг хичээдэг шүү дээ. Тэгвэл энэ багаж чипс, чихэр, үрэл гэх мэт хүнсний бүтээгдэхүүнийг асгарахгүй байхад тусална.