1
Хөл нүцгэн алхаж болохгүй
Онгоцны үйлчлэгчид хивсэн дээр хоол асгарахаас эхлээд бөөлжис, хамрын цус дуссан эсэх гээд бүхнийг хянаж байдаг. Тэд зорчигчдыг суудлаасаа босч угаалгын өрөө рүү явахдаа хөл нүцгэн байна уу эсэхийг ч мөн цаг үргэлж ажигладаг. Учир нь шал, хивс бүхэлдээ нян бактераар бохирдсон байдаг. Тиймээс угаалгын өрөө, нислэгийн бүхээг рүү хэзээ ч хөл нүцгэн явж болохгүй. Мөн үйлчлэгч нар шилэн аяга унагаж хагалсны улмаас шал, хивсэн дээр шилний үйрмэг болсон байхыг ч үгүйсгэхгүй.
2
Усан доторх мөсийг идэж болохгүй
2004 онд явуулсан "EPA"-ийн судалгаагаар онгоцны 327 зорчигчийн усны хангамжийн ердөө 15 хувь нь л эрүүл ахуйн шаардлага хангаж байжээ. Тиймээс 2009 оноос эхлэн, Нисэх онгоцны ундны усны журмыг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ журмаар ихэнх онгоцууд цоргоноос гоожсон усаар үйлчлэхээ больж, ундны усны стандарт дээшилсэн. Гэхдээ онгоцны ус нөөцлүүр савнууд хэтэрхий хуучирснаас одоог хүртэл тэнд бактер үүрлэх болжээ.
3
Нислэгийн турш суудал дээрээ сууж болохгүй
Нислэгийн үеэр хүн хөлний цусны урсгалын эмгэг болох "гүний вений тромбоз" болох магадлал өндөр байдаг бөгөөд үүнийг нисэх ангиллынх нэрээр "Эдийн засгийн ангиллын хам шинж" гэдэг. Үүнээс сэргийлэхийн тулд хэдэн минут алхах, босч зогсох, суниах хэрэгтэй юм. Бас явахгүйгээр гутлаа тайлж хөлөө амрааж болно. Мөн нислэгийн үеэр цусны эргэлтийг боосон бариу хувцас өмсөхөөс аль болох татгалзаарай. Стэнфордын их сургуулийн Эрүүл мэндийн танхимын судалгаагаар, нислэгийн үеэр нэг цаг тутамд хөлөө хөдөлгөж, 00 орох гэх мэтээр ойр зуур алхах нь маш чухал болохыг тогтоожээ. Хэрвээ босох боломжгүй бол суудал дээр хөлөө хөдөлгөж, өвдгөөрөө нугалах хэрэгтэй байна.
4
Контакт линзээ аваарай
Хэрвээ та линз зүүдэг бол нислэгийн үеэр линзээ аваарай. Учир нь онгоцны бүхээг доторх агаар маш хуурай байдгаас таны нүдийг цочроож мэднэ. Мөн онгоцон дотор унтахдаа ч, линзээ авч хэвших нь маш чухал билээ.
5
Суудлынхаа агааржуулалтын хавхлагыг хааж болохгүй
Хэрвээ та даарч байвал, агаарын хавхлагыг хаагдахаас урьтаж, цамцаа өмсөөрэй. Эмч нар суудлын дээр байрлах агаарын хавхлагыг тохируулахдаа дунд /medium/ юм уу өндөр /high/ дээр байрлуулахыг зөвлөсөн бөгөөд ингэснээр илүү цэвэр агаараар амьсгалах боломж бүрдэх аж.
6
Тавиур дээр унасан хоолыг идэж болохгүй
Хоол унд болон ойр зуурын зүйл тавих зориулалтай тавиур, ширээн дээр унасан хүнсний зүйлийг амандаа хийж болохгүй. Яагаад гэвэл тавиурыг шал, суудал арчсан алчуураар арчдаг байна. Мөн хүмүүс үүн дээр хүүхдүүдээ их зогсоодог бөгөөд шинжилгээгээр тавиур ширээн дээрээс "E. коли" гэдэсний савханцар гэх мэт янз бүрийн нян бактер илэрчээ.
7
Хучлагыг бүү нөмөр
Нислэгийн хооронд цэвэрлэгддэггүй үлддэг зүйлсийн нэг нь хучлага юм. Тиймээс онгоцонд зорчиж явахдаа үүнийг аль болох нөмрөхгүй байх хэрэгтэй. Хучлагыг нэлээд хэдэн нислэгийн дараа угаадаг бөгөөд үүгээр хүмүүс хөлөө ороох, эсвэл нөмөрсөн нэг нь найтааж байгаа харагддаг. Тиймээс өөр хүний хучлагыг нөмрөх нь тийм ч таатай зүйл биш.
8
Хоолойгоо усаар чийглэж байхаа бүү мартаарай
Нислэгийн дунд үед хоолой ихээр хатдаг. Үүнд давсалсан зуушыг буруутгах хэрэггүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 1800-2400 метрийн өндөрт нисч байхад онгоцны бүхээг доторх агаарын чийгшил буурдаг байна. Учир нь үүнээс өндөрт нисэх үед бүхээгт үйлдвэрлэсэн агаарыг шахдаг байна.
9
Цай, кофе уухгүй байх
Нисэх онгоцны цоргоноос гарч буй усаар хийсэн ямар нэгэн зүйлийг уухгүй байх хэрэгтэй. Хэдийгээр цай, кофег буцалган өгч байгаа ч, савалсан ус юм уу ундаа уусан нь дээр. Яагаад гэвэл нислэгийн үеэр кафеинтай зүйл хэрэглэх нь хүний биеийг усгүйжүүлдэг.
10
Алкохолтой ундаа хэт их бүү хэрэглэ
Алкохол нь хүний биеийг усгүйжүүлдэг. Тиймээс аяллын төгсгөлд нэг шил аятайхан дарс уухад зүгээр. Өндөр нисч байхад согтууруулах ундаа хурдан үйлчилж согтоодог. Яагаад гэвэл хүний дархлалын систем суларсан байдаг аж. Ерөнхийдөө агаарт уусан нэг аяга согтууруулах ундаа газарт уусан хоёр аяга согтууруулах ундаатай тэнцдэг байна.
11
Угаалгын өрөөн дэх урсгах товчлуурыг битгий дар
Онгоцны угаалгын өрөө нь нийтийн бие засах газраас нээх их ялгаагүй учраас урсгах товчлуурт битгий хүр. Учир нь тэнд маш их бактер агуулагдаж байдаг. Тиймээс товчлуурыг дарсан тохиолдолд гараа угаах юм уу цаасан алчуур ашиглан дарж болох юм.
12
Цонхны хажууд унтаж болохгүй
Цонхны хажууд унтаж байгаа цорын ганц хүн нь та биш. Таниас өмнө энд унтаж байсан хүмүүс цонх, хана уруу амьсгалж, найтааж, ханиалгаж байсан бөгөөд эдгээр нь таныг өвчлүүлэхэд хангалттай бактер агуулж байгаа.
13
Шорт бүү өмс
Онгоцонд суухдаа аль болох биеэ ил гаргаагүй хувцас өмсөх хэрэгтэй. Ялангуяа суудалд биеийнхээ хэсгийг хүрэхээргүй хувцас буюу өмд өмсөхийг зөвлөж байна. Нислэгийн хооронд онгоцны суудал цэвэрлэгддэггүй бөгөөд суудалд нян бактер ихээр нуугдаж байдаг.
14
Бие тань эвгүйрхвэл, онгоцны үйлчлэгчид санаа зоволтгүй хэл
Хэрвээ таны бие эвгүйрхэж нэг тухгүй байвал онгоцны үйлчлэгчид санаа зоволтгүй хэлж арга хэмжээ авахуулаарай. Таниас өмнө олон хүн ийм байдалд орж байсан бөгөөд бүгдийг эрүүл мэндийн анхан шатны тусламжийн хөтөлбөрт хамрагдаж амжилттай давсан онгоцны үйлчлэгч нар зохицуулж ирсэн юм.
15
Дунд суудалд битгий суу
"Global Strategy Group"-ийн 2009 онд явуулсан судалгаагаар Америкчуудын талаас илүү хувь нь шүдний эмчид очихоос илүү дунд суудалд суусан байдаг аж. Дунд суудал нь эрүүл мэнд талаасаа ч тэр, онцын аюул гарсан ч, тэр хамгийн эрсдэлтэй суудал юм.
16
Өдрийн цагаар арьсаа хайхрахгүй байж болохгүй
Онгоцон дотор нар тусахгүй байгаам чинь арьсаа арчлах шаардлагагүй гэж бодох болох юм. Гэхдээ нэгэн судалгаагаар нэг цаг нисэхэд "арьс борлуулагч ор" дотор 20 минут хэвтсэнтэй тэнцдэгийг тогтоожээ.
17
Хөөрөхөөс өмнө унтаж болохгүй
Хэрвээ онгоц хөөрөхөөс өмнө унтвал, чих бүр ихээр шуугина. Хурдан зүгээр болгохын тулд бохь зажлах юм уу эвшээх хэрэгтэй.
18
Сода ууж болохгүй
Өндөрт очиход гэдсэн дэх хий 30 хувиар нэмэгддэг. Иймээс хийжүүлсэн ус ууж гэдсээ улам дүүргэх хэрэггүй. Харин савалсан цэвэр ус ууснаар гэдсээ хамгаалах боломжтой.