Бидний эрүүл мэндийг хохироодог 9 муу зуршил

Хүн бүр л эрүүл, урт удаан амьдрахыг хүсдэг. Гэсэн хэдий ч, хаанаас хэрхэн эхлэхээ мэддэггүй сул талтай. Бид энэхүү мэдээллээр та бүхэндээ эрүүл мэндийг хохироодог муу зуршлуудыг танилцуулж, эдгээрээс хэрхэн сэргийлэх тухай арга замуудыг дуулгахаар бэлтгэлээ. Та эдгээрийг өдөр тутмын амьдралаасаа гаргаж хаян, илүү эрүүл, идэвхтэй хэв маягийг сонгоорой.

Бидний эрүүл мэндийг хохироодог 9 муу зуршил

1 Кофе уугаад 20-оос дээш минут унтах нь улам бүр ядраана

Кофе уугаад шууд унтсан тохиолдолд 15-20 минутын дараа буюу гүн нойронд автахаас өмнө сэрэх ёстой. Учир нь үргэлжлүүлэн унтвал таны бие сэргэх бус харин ч нозоорч дахиад унтмаар санагдана.

Харин аяга кофе уугаад 5-10 минутын дараа сэрэхэд хүний биед маш сайн нөлөөтэй болохыг эрдэмтэд тогтоожээ. Туршилтанд хамрагдсан оролцогчдыг аяга кофе уулгаж 15-20 минут дугхийлгэсний дараа сургалтын автомашин дээр суулган туршилт хийсэн байна. Тэгэхэд оролцогчид зүгээр унтсан, кофе уусан, кафеингүй эрч хүчийн ундаа уусан хүмүүсээс бага алдаа гаргаж, өндөр оноо авсан аж. 

Үүнээс гадна кофе уугаад дугхийсэн хүмүүс илүү амарсан нь илт мэдрэгдэж байжээ. Энэ үр дүнг мэдрэхийг хүсвэл аяга кофе уугаад шууд дугхийгээд үзээрэй.

Кофе уугаад 20-оос дээш минут унтах нь улам бүр ядраана

2 Илчлэг багатай хоол хүнс дуршил нэмэгдүүлдэг

Жин хасах гээд илчлэг багатай хоол хүнс хэрэглэх нь харин ч бүр таргалуулдаг байна. Бид хоол авч идэхийн оронд илчлэг багатай зууш сонгодог. Ийм зуушаар өлссөн мэдрэмжээ түрхэн зуур л дардаг бөгөөд хэсэг хугацааны дараа дахин өлсч эхэлдэг. Энэ үед бид өмнөхөөсөө илүү ихийг идэхийг хүсдэг бөгөөд ингэснээр таргалах үндэс суурь тавигддаг байна.     

Илчлэг багатай хоол хүнс дуршил нэмэгдүүлдэг

3 Бактерийн эсрэг саван нь ашигтай нянг устгадаг

Үнэндээ бактерийн эсрэг саван энгийн савангаас илүү үр дүн үзүүлж чаддаггүй. Судалгаагаар хамгийн өргөн хэрэглэгддэг “Триклосан” хэмээх бактерийн эсрэг шингэн саван хүний биед тун их хор хөнөөл учруулж байгааг тогтоожээ. Тодруулбал, бактерийн эсрэг саван хүний өөрийнх нь ашигтай бактеруудыг устгах, гэдэс доторх био орчинг өөрчлөх, ургийн хөгжилд сөргөөр нөлөөлөх зэрэг  муу үр дагавартай аж.  

Бактерийн эсрэг саван нь ашигтай нянг устгадаг

4 Сууж ажиллах нь зүрх судасны системд сөрөг нөлөөтэй

Британийн эрдэмтдийн автобусны жолооч, кондукторуудын дунд явуулсан судалгаагаар, байнга сууж ажиллах нь зүрх судасны системд маш муугаар нөлөөлдөг “булчингийн сулрал”-ийг үүсгэдэг болохыг дурджээ. Бүхэл өдрийн турш сууж ажиллах нь автобусан дотор нааш цааш алхах ажлаас илүү хортой бөгөөд ингэж сууснаар бие организм хөдөлгөөний дутагдалд орж, цусны эргэлт удааширч, хүчилтөрөгч эд эрхтнүүдэд хоёр дахин удаан хүрдэг байна.

Тиймээс ажлын өдрөө боломж олдох бүрт булчингаа тэнийлгэж, хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. Үдийн цайны үеэр алхаж, бага зэрэг дасгал хийвэл зохилтой. 

Сууж ажиллах нь зүрх судасны системд сөрөг нөлөөтэй

5 Алимны хальсыг арилгаж хаях нь буруу

Жимс, ногоо их идлээ гээд хэнд ч хор болохгүй. Гэхдээ ингэж идэхдээ алиманд бага зэрэг анхаарлаа хандуулаарай. Учир нь алимны хальсанд саажилт, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй болон өөр олон ашигтай шинж чанар агуулсан кверцетин хэмээх бодис агуулагддаг. Шинэхэн алимны хальс идсэнээр тархины эд эс сэргэж, юм сурах чадвар харьцангуй дээшилдэг байна.

Алимны хальсыг арилгаж хаях нь буруу

6 Компьютер дээр шивэх нь тархины үйл ажиллагааг бууруулдаг

Зурахаас гадна гараар бичих нь оюуны чадварыг дээшлүүлж, сэтгэл мэдрэлийг эрүүл байхад тусалдаг аж. Индианагийн их сургуулийн судалгаагаар гараараа их бичсэнээр тухайн хүний сэтгэлзүйн байдал тогтворжиж, анхаарал төвлөрөлт сайжирч, ой санамж дээрддэг нь тогтоогджээ.

Хүн бичих зуур тархины унших, тогтоох гэх мэт үүргүүдэд оролцдог олон хэсэг ажилладаг байна. Харин нөүтбүүкэн дээр шивэхэд тархины эдгээр хэсгүүд ажилладаггүй гэнэ.      

Компьютер дээр шивэх нь тархины үйл ажиллагааг бууруулдаг

7 Юм идсэнээс нэг цагийн дотор шүдээ угаах нь шүд цоорох шалтгаан болдог

Ихэнх шүдний эмч нар хоол идсэнийхээ дараа шүдээ угаахыг зөвлөдөг. Эс бөгөөс шүд чулуужна гэдэг. Хоол хүнс /ялангуяа цитрусын төрлийн жимснүүд, хүчил агуулсан жимснүүд, улаан лооль, эрч хүчийн ундаа, хийжүүлсэн ус/ нь шүдний пааланг гаднын нөлөөнд илүү мэдрэмтгий болгодог байна.

Иймд юм идсэнээс нэг цагийн дотор шүдээ угааж болохгүй. Хэрвээ угаавал хүчлүүд шүдний гүн давхаргад нэвчдэг бөгөөд үүнийг энгийнээр тайлбарлавал шүдээ зүлгүүрээр зүлгүүрдэхтэй адил юм. Хүчлүүд гүн давхаргад нэвчсэнээр шүдэнд цоорол үүсдэг ба ийм учир хоол идсэний дараа амаа зүгээр цэвэр усаар зайлж байгаарай.     

Юм идсэнээс нэг цагийн дотор шүдээ угаах нь шүд цоорох шалтгаан болдог

8 Сэрүүлэгтэй цаг сэтгэл санааг тавгүйтүүлдэг

Хүний нойронд 5 үе байдаг. Үүнээс 1, 2, 5 дугаар үедээ хүн амархан сэрдэг бол 3, 4 дүгээр үедээ бөх нойрсдог. Эдгээр үе шатыг мэдэж байх нь хүнийг илүү тухтай амрахад тусладаг.

Өдөр нь таагүй зүйлс тохиолдож, түүнээсээ болоод байнга шахуу уурлаж бухимддаг хүн хожим нь зүрх судасны өвчин, цус харвалт, мэдрэлийн эмгэг болон оюун ухааны доройтолд ордог. Өдрийн турш уурлаж бухимдах, цочимтгой байх нь сэрүүлэгтэй цагнаас болдог байна.

Тиймээс өглөө сэрүүлэггүйгээр сэрж сурахыг эрдэмтэд зөвлөж байна. Ингэхийн тулд өөрийнхөө биеийг тодорхой горимд дасгах хэрэгтэй. Хамгийн наад захын жишээ бол гэр бүлийн гишүүд нэгэн зэрэг орондоо орцгоох юм.

Сэрүүлэгтэй цаг сэтгэл санааг тавгүйтүүлдэг

9 Бусдын үг яриаг өөр дээрээ тусгаж авах нь хөгшрөлтийг түргэсгэнэ

Судалгаагаар урт насалж буй хүмүүс өөрийнх нь талаарх бусдын ярианд анхаарлаа хандуулдаггүй нь ажиглагджээ. Харин тэр намайг тэгж хэлсэн, тэд юу гэж бодсон бол гэхчлэн бусдын бодолд хэт анхаарлаа хандуулж, тэднээс хамааралтай болох нь хөгшрөлтийн явцыг түргэсгэдэг байна. Тиймээс та залуу сайхнаараа олон жил амьдрахыг хүсч байвал, элдэв сөрөг бодлоос өөрийгөө чөлөөлж, илүү тайван байхыг хичээгээрэй. 

Бусдын үг яриаг өөр дээрээ тусгаж авах нь хөгшрөлтийг түргэсгэнэ

10 Хөхөндөө силикон шахуулах нь хөхийг хатингаршуулна

Хөхөндөө силикон шахуулах нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг тогтоожээ. Силикон шахуулснаас болж хөхөөр өвдөх, мэдрэмтгий байдал буурах, цаашлаад хөхний эдийн хатингарал өвчний шалтгаан болдог байна. Зөвхөн харагдах байдлаас болж ийм зүйлсийг мэдрэх нь харамсалтай. 

Хөхөндөө силикон шахуулах нь хөхийг хатингаршуулна

Эдгээр зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлэхээр шийдсэн гэдэгт итгэж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()