Нүдний харааг сайжруулах энгийн 10 арга

Нүд бол яахын аргагүй бидний хувьд хамгийн чухал эрхтний нэг. Бид өдөр тутамдаа хийсэн буруу үйлдэл, арчилгаа зэргээс болж, хараагаа муутгаж, харааны шил, линз зүүх шаардлагатай болдог. Тэгвэл хэрхэн хараагаа муудахаас сэргийлэхийн зэрэгцээ сайжруулах вэ? Бид энэхүү асуултын хариулт болгож, та бүхэндээ доорх мэдээллийг хүргэж байна. Хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Нүдний харааг сайжруулах энгийн 10 арга

1 Амьдралын хэв маягаа идэвхтэй байлга

Агаар цэвэршүүлэгч нь нүдний хараанд сөрөг нөлөөтэй тул та гэртээ суухын оронд гадаа цэвэр агаарт алхаж байгаарай. Энэ нь бидний харааг тунгалаг байхад туслахын зэрэгцээ эрүүл мэндэд тустай. Үүнээс гадна тогтмол хөдөлгөөнтэй байх нь хөгшрөлтөөс үүдэлтэй хараа муудах явцыг удаашруулдаг байна.  

Амьдралын хэв маягаа идэвхтэй байлга

2 Нүдний хараагаа тогтмол шалгуул

Хэрвээ та нүдний шил зүүхийг хүсэхгүй байгаа бол жилд ядаж нэг удаа нүдний эмч дээр очих хэрэгтэй. Цусны даралт, чихрийн шижин зэрэг өвчин нь нүдний хараанд муу нөлөөтэй тул яаралтай эмчлүүлэхийг зөвлөе. Мөн нүдний эмчээс заавар зөвлөгөө авсны дараа л харааны шил тааруулан зүүгээрэй. 

Нүдний хараагаа тогтмол шалгуул

3 Нар шилний зүү

Нарны хурц цацрагт хэт ягаан туяа агуулагдаж байдаг бөгөөд энэ нь нүдний хараанд муугаар нөлөөлөх төдийгүй болор цайх эмгэгт хүргэх аюултай. Тиймээс нарны шилийг зайлшгүй зүүж байх шаардлагатай. Гэхдээ үүнийг хэтрүүлэн зүүж болохгүй бөгөөд бидний нүдэнд гэрэл ч бас хэрэгтэй гэдгийг бүү мартаарай. Нарны шил удаан зүүвэл нүд нарны гэрэлд эмзэг болж, харанхуйгаас гэрэлд шилжих чадвар нь буурдаг.  

Нар шилний зүү

4 20x20 дасгалыг хий

Хэрвээ та ажил дээрээ компьютерын ард удаан суудаг бол нүдээ хамгаалах 20x20 дасгалыг хийгээрэй. Учир нь компьютерын ард удаан сууснаар нүд хуурайшиж аргадаг. Харин энэ дасгалыг хийснээр нүдээ амрааж, эрүүл мэндээ ч давхар хамгаална. Ингэхийн тулд 20 минут тутамд завсарлаж, 20 секундын турш 6 метрийн зайтай байгааг юмыг хараарай. Мөн хоёр цаг тутамд 15 минут компьютероосоо холдож нүдээ амраах хэрэгтэй. 

20x20 дасгалыг хий

5 Эрүүл хоололт

Хүний нас явахын хэрээр нүдний хараа мууддаг. Тиймээс омега-3 тосны хүчил, цайр, витамин А, С, Е-гээр баялаг хоол хүнсийг хэрэглээрэй. Эдгээр нь нүдний хараа муудах, болор цайх эмгэгээс сэргийлнэ. Дээр дурдсан амин дэмүүдийг хялбар байдлаар биедээ хуримтлуулахыг хүсвэл жүрж болон бусад цитрусын төрлийн жимс, лууван, навчит ногоо, жимс жимсгэнэ зэргийг сайн идээрэй.

Эрүүл хоололт

6 Нүдээ зөв буд

Нүдний контур, сормуусны будгаар дамжин олон төрлийн бактер нүдний цөцгийнд амархан нэвтэрдэг. Тиймээс бусдын хэрэглэсэн болон дэлгүүрт туршилтанд ашиглагдаж байсан нүдний контур, сормуусны будгийг хэрэглэж болохгүй. Мөн хугацаа нь дууссан будгуудаа нэн даруй хаяарай. Унтахаасаа өмнө нүднийхээ будгийг тусгай цэвэрлэгчээр арилгах хэрэгтэй.  

Нүдээ зөв буд

7 Тамхиа хая

Тамхи дан ганц уушгинд муу биш, нүдний хараанд ч бас муу. Тамхи татах нь нүдний хараа муудах үйл явцыг түргэсгэж, болор цайх эмгэг тусах эрсдлийг нэмэгдүүлдэг.

Тамхиа хая

8 Хамгаалалтын шил зүү

Хамгаалалтын шил нь нүдний гэмтлээс 90 хувь сэргийлж, ажил дээр учирч болох аюулыг 50 хувиар бууруулдаг. Тус шил нь поликарбонат пластикаар хийгдсэн байх бөгөөд ийм “шил” бусад материалаас 10 дахин илүү тэсвэртэй байдаг. Мөн та "хлоржуулсан" усан усанд сэлэхдээ тусгай нүдний шил зүүх шаардлагатай.   

Хамгаалалтын шил зүү

9 Ус сайн уу

Хүний бие усаар дутвал, нүд чийгшлээ алдаж хуурайшдаг. Тиймээс ус сайн уух хэрэгтэй бөгөөд нүдээ давхар чийгшүүлж тусгай дусаалга дусааж байгаарай.  

Ус сайн уу

10 Компьютер дээр ажиллах дүрмийг дага

Та компьютер дээр ажилладаг бол нүд тань дэлгэцнээс 50 см-ийн зайтай байх ёстой шүү. Мөн өрөө харанхуй биш гэрэлтэй байх ёстой. Эцэст нь гэж хэлэхэд эдгээр арга таниас нээх их цаг хугацаа шаардахгүй атлаа нүдийг тань хамгаалахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг бүү мартаарай!

Компьютер дээр ажиллах дүрмийг дага

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()