1
Хатны найз залуугийн эхнэрийн үхэл
1558 онд Нэгдүгээр Элизабет хатан Роберт гэх залуутай хайр дурлалын холбоотой байжээ. Тухайн үедээ уг Роберт гэх залуу эхнэртэй байсан ч олон нийтийн дургүйцлээс айлгүйгээр хатантай нууцаар уулзаж эхэлсэн гэдэг. Гэтэл Робертын эхнэрийн цогцсыг уг хэргээс хойш 2 жилийн дараа гэрийнх нь шатны ойролцоо олжээ. Мэдээж уг хэрэгт дурлалт хосуудыг буруутгасан учраас тэдний гэрлэх төлөвлөгөө үгүй болсон байна. Түүнчлэн Роберт эхнэрийнхээ үхлийн шалтгааныг тодруулах мөрдөгчөөр өөрийгөө томилсон бөгөөд түүнийг хөхний хорт хавдраас болж ухаан алдахдаа шатнаас унан нас барсан гэж үзсэн юм. Харин түүхийн бусад эр сурвалжид дурдсанаар бүсгүйн биед хоёр шарх байсан гэх бөгөөд эхлээд толгой руу нь цохиод дараа нь шатнаас унагасан байх магадлалтай гэнэ.
2
Кэйт Ханхүү Виллиамтай уулзахын тулд сургуулиа сольж байсан
Кэйт ахлах сургуулиа төгсөөд мөрөөдлийн Эдинбургийн их сургуульд (Edinburgh University) өргөдлөө илгээж тэнцсэн боловч нэг жил хүлээн Гэгээн Эндрюсийн их сургуульд (St. Andrews) орж байжээ. Хэдийгээр энэ нь өөр нэгэн шалтгаантай байж болох мэт харагдаж байгаа ч сурвалжлагчдын үзэж байгаагаар Кэйт Ханхүүтэй уулзахын тулд албаар мөрөөдлийн сургуулиасаа татгалзсан гэнэ. Учир нь Ханхүү Виллиам ч мөн яг тэр жилд нь Гэгээн Эндрюсийн их сургуульд элсэн орохыг олон нийт мэдэж байсан юм.
3
Хатны авга ах Гитлерийн найз байсан
VIII Эдвард Адолф Гитлертэй найз нөхдийн харилцаатай байсан гэх ба үүнийг Эзэн хааны гэр бүл дэмждэггүй байсан нь тодорхой. Түүнчлэн VIII Эдвард нь хайртай бүсгүй болох Уоллис Симпсоны төлөө хаан ширээнээс татгалзсан байдаг. Түүний хүсэл ч биелж удалгүй тэд гэрлэсэн бөгөөд үүнээс хойш Эдвард, Гитлертэй ойр ойрхон уулзадаг болсон юм. Олон нийт Эдвардыг Германчуудад нууц мэдээлэл дамжуулан, тагнуулчийн ажил хийж байгаа гэж харддаг байжээ. Гитлер түүнд ялалтынхаа дараа хаан ширээг нь өгнө гэсэн амлалт өгсөн гэдэгт итгэх хүмүүс ч цөөнгүй байдаг.
4
Ханхүү Эндрюгийн эхнэрийн шившигтэй амралт
Сара Фергюсоны (Sarah Fergsuon) нэгэн эртэй амралтанд хөгжилдөж байгаа зураг нь 1992 онд ил болсон юм. Тухайн үедээ Сара Ханхүү Эндрюгийн эхнэр байв. Тэд уг цуурхлаас болоод 1996 онд албан ёсоор салж байжээ. Энэхүү эр нь Техасаас гаралтай санхүүгийн зөвлөх байсан гэх бөгөөд ил болсон зургуудаас хамгийн шившигтэй нь уг зөвлөх эр Сарагийн хөлийг үнэртэж буй зураг нь юм. Мөн тус зургийг авсан зурагчинг бусдын зөвшөөрөлгүйгээр зургийг нь нийтэлсэн хэмээн 100 мянган ам.доллар нэхэмжилж байжээ.
5
Цэвэр цусны "бохирдол"
Эзэн хааны удмын цусыг 100 хувь цэврээр нь авч үлдэхийн тулд дээр үед цус нэгтэй хоёр хүнийг гэрлэхийг хүлээн зөвшөөрдөг байсан гэнэ. 2012 онд Хаан III Ричардыг нас барсны дараагаар түүний ДНК-д шинжилгээ хийж үзсэн бөгөөд үр дүнд нь түүний ээж нь Эзэн хааны удмын цустай байсан ч аавынх нь тал нь Эзэн хааны удмын 100 хувь цэвэр цусгүй хэмээн тогтоосон байна. Түүнчлэн 500 орчим жилийн өмнө эзэн хааны гэр бүлийн хэн нэгэн нь ямар ч дээд угсаагүй хүнтэй гэрлэж, Эзэн хааны удмын цусыг "Бохирдуулсан" хэмээн дүгнэсэн ажээ. Судлаачдын үзэж байгаагаар 1360 оны үед III Эдвардын хүү болох IV Хэнри өөрийнх хүү бус өөр хүний хүүхэд байсан гэнэ. Хэрэв энэ таамаг үнэн бол IV Хэнригээс хойшхи маш олон ур удам нь Эзэн хааны удмын цэвэр цусгүй болох нь ойлгомжтой болно.
6
Ханхүү Чарлезийн хайр дурлалын асуудал
Ханхүү Чарлез болон Гүнж Диана нар 1981 онд албан ёсоор гэрлэж, элдэв цуурхалд өртөлгүй амьдарч байсан ч 1992 онд Ханхүү Чарлез болон Камилла нарын хоорондох утасны бичлэг ил болсон юм. Олон нийтээс их маш их шүүмжийг хосууд тэсэн гарч гэрлэлтээ хээвэр авч үлдсэн ба тус бичлэгийг ил болгосон бүх эх сурвалжаас нь устгасан байдаг. Гэсэн ч хосууд бага, багаар хөндийрөн Диана гүнжийн үхлээс 1 жилийн өмнө буюу 1996 онд хөндийрсөн билээ.
Харин Ханхүү Чарлезийн хайр дурлалын асуудаал үүгээр төгссөнгүй алдартай утасны дуудлагын эзэн болох Камилла гэх бүсгүйтэй 2005 онд хуримаа хийсэн юм. Уг хэрэгтэй холбогдуулан Камилла болон Ханхүү Чарлез нар 1970 оноос хойш хайр дурлалын холбоотой байсан гэж үзэх хүмүүс ч цөөнгүй байна.
7
Ханхүү Филип хуримынхаа шөнө өөр бүсгүйтэй унтсан байх магадлалтай
Ханхүү Филип Хатан Элизабеттай 1947 онд гэрэлсэн билээ. Хосуудын хурим ёслол төгөлдөр болж өнгөрсөн боловч хуримын багаасаа л охид хүүхнүүдээр оролддогоороо алдартай байсан Филипийг өөр бүсгүйтэй унтсан гэсэн цуу яриа дэгдсэн юм. Үүнийг сонсод Эзэн хааны гэр бүлийн зөвлөгч нар нөхрөө өөр газар луу түр хугацаагаар явуулахыг Хатанд зөвлөсөн байна. Удалгүй Ханхүү Филип Британиа усан онгоцонд суун олны хэл амнаас дайжин явсан байдаг. Гэтэл шуугиан бас намжсангүй хөлөг дээр байсан хүмүүсийн хэлж байгаагаар Филип өөр бүсгүйтэй байсан бөгөөд орой болгон нууцхан үдэшлэг явагддаг байсан гэх цуурхал дэгдсэн юм.
Эдгээрийг эс тооцвол хосууд өдгөө 50 дахь жилдээ эв түнжинтэй амьдарч байгаа билээ.
8
Гүнж Маргарет цэцэрлэгчтэйгээ хайр дурлалын харьцаатай байсан
Тэрээр алдартай дуучидтай зугаацаж, хар тамхи, архи дарсанд донтсон гүнж байсан бөгөөд 2002 онд таалал төгссөн билээ. Гүнжийн хувьд хэтэрхий их зугаа цэнгэл хөөснөөсөө гадна 1973 онд нөхрөөсөө салж эдлэнгийнхээ цэцэрлэгчтэй болзож эхлэхээ албан ёсоор мэдэгдэж олон нийтийн дургүйцлийг ихэд хүргэсэн юм. Цэцэрлэгч залуу түүнээс 17 насаар дүү байсан бөгөөд залуу хосуудын хамтдаа амарч, хөгжилдөж байгаа зургууд сонин хэвлэлээр ихээр шуугиан тарьж байжээ. Гэсэн ч хосуудын харьцаа, үерхэлээс хэтрээгүй бөгөөд тус цэцэрлэгч залуу нь 1978 онд өөр нэгэн бүсгүйтэй гэрлэсэн байна.
9
Кэйт шонтой бүжгээр хичээллэж байсан
2011 онд Ханхүү Виллиамтай хуримаа хийсэн Кэйт өдгөө 2 хүүхдийн эх бөгөөд Эзэн хааны гэр бүлийн нэр хүндийг өндрөөр өргөн явж байгаа бүсгүй юм. Мэдээж үүнд нь Хатан Элизабет ихээр нөлөөлж байгаа гэх ба ихэнх тохиолдолд Кэйттэй цуг арга хэмжээнүүдэд оролцдог байна. Харин сүүлийн үед Кэйтийг шонтой бүжгээр хичээллэдэг гэх мэдээлэл тархаж Эзэн хааны гэр бүлийн гишүүн шонтой бүжиг бүжиглэх нь зүй зохисгүй хэмээн олны шүүмжлэлд өртөөд байсан билээ. Харин Кэйт үүнийг хүлээн зөвшөөрч, "Би шонтой бүжгийг, маш сайн дасгал гэж үздэг болохоор хичээллэдэг байсан" хэмээ мэдэгдсэн байна.
10
Учир битүүлэг онгоцны ослоор нас барсан Ханхүү
Царайлаг төрхөөрөө хамгийн алдартай Ханхүү Жорж хаан ширээнээсээ татгалзаж өөрийн замналаараа амьдарсан байдаг. Түүнийг хар тамхи болон буруу замын зүйлст донтсон нэгэн байсан гэх бөгөөд тэрээр үеэл болох Гүнж Маринтай гэрлэж байсан гэнэ.
1942 онд өөрийн 15 найзын хамтаар Ханхүү Жорж Шотландаас Исланд улс руу ниссэн байна. Төд удалгуй онгоц сүйрэн онгоцны ахмадаас бусад хүмүүс нас барсан байжээ. Уг аймшигт ослын ганц амьд үлдсэн хүн болох ахмад уг ослын тухай ярихгүй гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Харин олон нийтэд ил болсон ганц зүйл нь Ханхүү Жорж өөрөө тэрхүү онгоцын жолоодож явсан гэнэ.
11
Ханхүү Харри хар тамхинд донтож байсан
Харриг оюутан байхад түүнийг хар тамхитай холбоотой цуурхал, олон нийтэд түгсэн байв. Тэрээр тухайн үед 16 настай байсан бөгөөд найзуудтайгаа нийлэн хар тамхи хэрэглэж байсан гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин түүний аав Ханхүү Чарлез хүүдээ гарч байгаа өөрчлөлтийг анзааран түүнтэй ярилцсан ба улмаар түүнийг нөхөн сэргээх төв рүү дагуулан явсан гэнэ. Ийнхүү нэг өдрийн туршид хүүтэйгээ хар тамхинд донтож байсан хүмүүсийг сонссон ба үүний дараа нэг зуны туршид Ханхүү Чарлез хүүтэйгээ хором мөч бүрт цуг байсны ачаар түүнийг хар тамхинаас нт салгаж байжээ.
12
Ханхүү Виллиамын дурлалт бүсгүй
Хэдий Ханхүү Виллам болон Кэйт нар одоогоор эв түнжинтэй амьдарч байгаа ч болзож эхлэх үедээ хэсэг хугацаанд салж байсан юм. 2001 онд Ханхүү Виллиам Английн загвар өмсөгч Изабеллатай (Isabella Calthorpe) уулзаж байсан бөгөөд үүнээс 4 жилийн дараа буюу 2005 онд Ханхүү Виллиам Кэйтээс салж Изабеллад үерхэх санал тавьж байжээ. Гэсэн Изабелл үүнийг нь зөвшөөрөөгүй бөгөөд алдарт Виржин грүпийн үүсгэн байгуулагчийн хүүтэй гэрлэсэн юм.
13
Ханхуу Чарлез Дракулатай цусан төрлийн хамаатай байсан
15-р зууны алдартай хүмүүсийн нэг Гуравдугаар Влад хүнийг тамладаг байсан аргаараа түүхэн онцгой тэмдэглэгдэн үлдсэн байдаг бөгөөд үүнээс сэдэвлэн Дракула гэх үлгэрийн баатар хүртэл төрөн гарсныг бид мэднэ. Тэгвэл өдгөө 69 настай Ханхүү Чарлез Владаас хойшхи 16 дахь үе нь гэнэ. Үүнийг түүхчид Владын 2 хүүгээс хойшхи бүх үеийг нь шүүж үзсэн бөгөөд Ханхүү Чарлез ч мөн үүнийгээ хүлээн зөвшөөрчээ. Тэр байтугай Ханхүү Владын амьдарч байсан газар худалдан авсан байдаг.
14
Түүхээс арчигдсан Ханхүү
Тэрээр 1905 онд Хаан Тавдугаар Жорж болон Хатан Мэри нарын отгон хүү болон мэндэлжээ. Түүний бага насанд бүх зүйл сайхан байсан боловч 4 настай байхад нь түүнд татаж унадаг өвчин илэрсэн бөгөөд тухайн үеийн эмч нар үүнийг нь тархины нэгэн төрлийн өвчин хэмээн оношилсон байдаг. Үүний улмаас хааны удмаас түүнийг бага багаар хөндийрүүлж эхэлсэн бөгөөд эцэстээ буйдхан нэгэн тосгон руу явуулсан гэнэ. Тэрээр зул сарын үеэр л гэр бүлийнхэнтэйгээ хооллодог байсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Ийнхүү гэр бүлээсээ хасагдсан Ханхүү 1919 онд буюу 14 насандаа таалал төгссөн бөгөөд түүний талаар Хааны гэр бүл хэзээ ч дурдаж байгаагүй юм.
15
III Ричард өөрийн үеэлүүдээ хөнөөсөн үү?
Хаан ширээний төлөөх тэмцэл ямар ч улсад тохиолддог. Тэгвэл Английн түүхэнд ч бас ийм хэрэг болсон хэмээн судлаачид дүгнэдэг юм. 1483 онд 2 хүү эцэг эхээ алдсан бөгөөд үүнийг нь далимдуулан III Ричард хаан ширээг авахын тулд 2 хүүг "Лондонгийн Цамхаг" гэх цамхагт аваачин хороосон байх маш өндөр магадлалтай. Тухайн үед том хүү оргосон байж болох гэж үздэг ч, тус цамхагийн ойролцоох газраас 1674 онд 10 орчим насны 2 хүүгийн арас яс агуулсан модон хайрцаг олдож байжээ.