1. Нүүрээ өглөө битгий угаа
Хүний арьс шөнийн турш нөхөн төлжиж, арьсанд хэрэгтэй pH баланс болон бусад амин дэм коллагенийг үйлдвэрлэж байдаг. Иймд өглөө нүүрээ угааснаар тэдгээрийг үгүй хийдэг аж. Тиймээс та шөнө унтахдаа нүүрээ гүн цэвэрлэж амарч байгаарай.
2. Үсээ өдөр бүр ороож, сэнсдэх нь маш муу
Өдөр тутамдаа үсээ халуун сэнсээр сэнсдэж, ороох нь таны үсийг маш ихээр гэмтээдэг. Иймд түүний оронд үсээ өөрөөр нь хатааж, хэлбэржүүлэх шаардлагатай бол хөөс ашиглаарай.
3. Нүүрээ будах гол зорилго бол будаагүй юм шиг будаж, үзэсгэлэнтэй харагдах
Хэт тод өнгийн нүүр будалт таныг хиймэл харагдуулна. Харин түүний оронд өдөр тутамдаа хөнгөн будалт хийж, онцгой үдэш будалтаа илүү тодотгоорой.
4. Скраб хэрэглэх
Жүжигчин бүсгүй шүршүүрт орох бүртээ биеийнхээ арьсыг скрабдаж, гуужуулдаг байна. Энэ нь цусны эргэлтийг сайжруулахаас гадна, арьсыг шинэчилж, торгомсог зөөлөн болгодог.
5. Ботоксонд баяртай гэж хэлэх
Тэрээр нүүрэндээ арьс татуулах тарилга хийлгэж байгаагүй бөгөөд энэ нь арьсыг улам бүр хөгшрүүлдэг гэдэгт итгэдэг байна.
6. Фитнесээр тогтмол хичээллэх
Жүжигчин бүсгүйн хувьд тэрээр биеийнхээ жинг хадгалах, арьсаа залуу сайхнаар нь хадгалахын тулд фитнесээр тууштай хичээллэдэг аж. Ялангуяа өглөөгүүр хичээллэх нь илүү үр дүнтэй байдаг гэнэ.
Та бидэнтэй өдөр тутмын арьс арчилгаанаас хуваалцаарай!