1
Таны дургүй зүйлсийг өмнөөс тань хийж өгнө
Ийм зан чанартай залуу маш ховор байдаг. Жишээлбэл та аяга угаах, тоос соруулах, хувцас угаах бүр хоол хийх дургүй байсан ч танд дурласан залуу эд бүгдийг зөвхөн эмэгтэй хүний ажил гэж бодолгүйгээр таны өмнөөс хийдэг. Тэрээр танд тусалж, аль болох ая тухтай байлгахын тулд ядарсан ч гэсэн эдгээр ажлыг хийх ба үүнийгээ ял шийтгэл гэж хүлээж авдаггүй.
2
Түрүүлж буулт хийнэ
Мэдээж тэс ондоо орчин өсөж, өөр,өөр хүмүүжлээр өссөн хүмүүс нэгэн цул болох явцад үл ойлголцол маргаан их гардаг. Гэхдээ танд чин сэтгэлээсээ хайртай болсон залуу уг маргаанд ялахыг хичээдэггүй. Хэдий түүний 100 хувь зөв байсан ч таныг хүндэлж, буулт хийнэ. Учир нь тэрээр таныг уурласан, ялагдсан эсвэл гомдсон байхыг харахыг хүсдэггүй.
3
Үргэлж гэнэтийн бэлэг барина
Хосуудын үерхэж эхлээд эхний үедээ бие биендээ гэнэтийн бэлэг барьж халуун дулаан үгсийг харамгүй хэлдэг. Цаг хугацаа хэдий өнгөрсөн ч танд гэнэтийн бэлэг барихаа зогсоохгүй, өдөр бүр халуун дулаан үгс хэлсээр л байвал тэр залуу танд яах аргагүй дурлажээ. Түүнчлэн тэрээр таныг аз жаргалтай, сэтгэл хангалуун байлгах ямар л зүйл байна тэр болгоныг хийх болно.
4
Үргэлж таны талаар ярина
Танд дурласан залуу хэзээ ч өөрийнхөө талаар цаг үргэлж ярьдаггүй. Харин тэр таны талаар, тэр байтугай гэр бүл, эмээ өвөө, сурдаг байсан сургууль бүр багадаа тэжээж байсан нохойны тань талаар мэдэхийг хүсдэг. Та хэнд ч хэрэгцээгүй утгагүй зүйлс ярьсан ч танд зүрх сэтгэлээсэээ дурласан залуу тэр бүгдийг яг л жаахан хүүхэд үлгэр сонсож байгаа мэтээр сонсоно.
5
Олон нийтийн газар романтик байхаас татгалздаггүй
Мэдээж бүх залуус найз бүсгүйгээ гэртээ байхдаа үнсэж, эрхлүүлдэг. Харин үнэн сэтгэлээсээ дурласан залуу зөвхөн гэртээ ч бус, олон хүнтэй газар таны гараас хөтөлж, үнсэж, тэврэхдээ хэзээ ч ичиж, төвөгшөөдөггүй. Түүний хувьд энэ нь таныг гэх сэтгэлээ илэрхийлж байгаа нэгэн хэлбэр юм шүү.
6
Тантай цаг хугацааг өнгөрөөхдөө дуртай байна
Үнэн сэтгэлээсээ дурласан залуу ажлаас бусад цагаа аль болох танд зориулахыг хичээнэ. Зарим тохиолдолд ажил дээрээ байсан ч үргэлж тан руу мессеж бичдэг. Жишээлбэл, тантай уулзаж байхдаа тэр хэзээ ч утсаа оролдохгүй ба бүх боломжийг ашиглан тантай их цаг хугацааг өнгөрөөж, таны тухай олон зүйлс сонсохыг хүснэ. Учир нь түүний хувьд та ажил, найз нөхөд, хобби гэх зэргээс нь ч илүү чухал зүйл учраас, ийм залуутай учирсан бол бүү алдаарай.
7
Өөрсдийн харилцаагаа хүндэлнэ
Өмнө нь дурдсан хосуудын харьцаанд гаргадаг маргаан дээрээс таныг хэр хүндэлж байгааг анзаарах боломжтой. Хүндлэл гэдэгт тан руу өндөр дуугаар ярихгүй байх, үгийг тань дуустал нь сонсох, сэтгэл хөдлөлдөө захирагдаж шийдвэр гаргахгүй гэх зэрэг багтана. Түүнчлэн таньд чин сэтгэлээсээ хайртай залуу бол өөрсдийн харилцаандаа илүү их ач холбогдол өгч авч үздэг бөгөөд ийм ч учраас харьцаанд гарах ямар нэгэн саад бэрхшээлд бүдэрдэггүй.
8
Би гэхээсээ илүү бид гэж ярина
Бид үргэлж өөрийнхөө талаар, "Би тэгсэн. Би тэгж чадна. Би тэгэхийг хүсэж байна." гэх зэргээр ярьдаг хүмүүсийг мэднэ. Харин тантай ирээдүйд он удаан жил амьдрахыг хүсдэг залуу "Хоёулаа тийм зүйл хийе. Хоёулаа тэгж чадсан шүү" гэх зэргээр "би" гэдэг үгийг ховорхон хэрэглэж, таны эрх ашгийг өөрийнхөө эрх ашигтай нэг төвшинд, магадгүй түүнээс ч дээгүүрт тавьдаг. Учир нь ийм залуу өөрсдийн амьдралаа тангүйгээр төсөөлдөггүй, төсөөлөхийг ч хүсдэггүй.
9
Таныг үргэлж магтана
Таныг нүүрээ будаагүй, үсээ янзлаагүй, гэрийнхээ хувцастай байхад ч гэсэн магтаалын үг хэлнэ. Учир нь дан ганц таны гадаад үзэсгэлэнд бус дотоод гоо сайханд тань ч мөн дурласан байдаг. Ийм залуугийн ачаар та үргэлж өөртөө итгэх итгэлээр дүүрэн нэгэн болох бөгөөд энэ байдалд тань залуу улам л урамшиж, улмаар та хоёрын харьцаа илүү бат бөх болно.
10
Хүссэн зүйлээ хийх боломжийг танд олгоно
Өмнө дурдсанчлан танд хайртай залуу таныг аз жаргалтай, сэтгэл хангалуун байлгахын тулд бүхнийг хийдэг. Үүнд нь таны дуртай зүйлийг хамтдаа хийж, хөгжилдөх ч мөн хийх багтана. Хэдий тэр бүжиглэхдээ сайн биш ч таныг дуртай учраас өдөр бүр тантай цуг бүжгийн клубт явна, эсвэл сэлж чаддаггүй байсан ч тантай цуг амралтынхаа өдрөөр усан сан явдаг. Үүнийг хийж байгаа гол шалтгаан тэрээр таны хүсэл мөрөөдлийг, өөрийнх нь хүсэл мөрөөдлөөс үргэлж дээгүүрт тавьдагт оршиж байгаа юм.
11
Хэцүү үед чинь тантай хамт байна
Хүн бүр таны эсрэг байсан ч танд хайртай залуу ямагт таны талд бат зогсож чаддаг. Учир нь түүний хувьд та бол хамгаалах ёстой үнэ цэнэтэй нэгэн учраас тэр бүх зүйлээ золиослоод ч хамаагүй таныг хамгаалж, аюулгүй байлгахыг хүснэ.
12
Илүү дотно байхыг хичээнэ
Түүний эрч хүч, ихийг хийж бүтээх хүслийн гол эх үүсвэр нь та болохоор тантай илүү дотно байж ойр, ойрхон уулзахыг хүснэ. Ажлаа тараад гэртээ хариад амрахыг оронд тантай уулзахаар ямар ч хол газар байсан яваад л ирдэг. Учир нь урт ажлын өдрийн дараа түүнд амралт бус таны дуу хоолойг сонсож, инээдийг тань харах л хамгийн сайн амралт болно.
13
Хамгийн гол нь таныг хүндэлдэг
Дээрх 12 шалтгаанаас хамгийн чухал нь танд хайртай залуу таныг, түүнчлэн гэр бүл, найз нөхөд, эргэн тойрны хүмүүсийг тань хүндэлдэг. Мөн тэрээр хүндэлснийхээ хариуд хэзээ ч хариу нэхэхгүй.
Хэрвээ амьдралд тань эдгээр 13 үйлдлийг таны төлөө хийдэг залуу байгаа бол түүнийг бүү алдаарай. Тэрээр гарцаагүй чин сэтгэлээсээ танд дурлажээ.
Таны бодлоор эрчүүд дурлахаараа ямар үйлдэл гаргадаг вэ?