1
Түүний төлөө байнга санаа зовдог
Түүнийг хаашаа ч явсан та үргэлж араас нь санаа зовж, өөрийн хийх ёстой ажилдаа ч төвлөрч чаддаггүй. Дотроо түүнд тохиолдож болох хулгай, дээрэм, осол гээд бүхнийг төсөөлж суух бөгөөд ганц ч хором сэтгэл амар байж үл чадна.
2
Та түүнийг үргэлж харддаг
Утас, фэйсбүүк тэр байтугай цамцан дээр нь уруулын толбо байгаа эсэхийг хүртэл шалгадаг. Түүнчлэн та хоёрын хооронд ямар нэгэн маргалдаан гарвал та үргэлж л олон хоногийн өмнө ирсэн мессеж, танихгүй эмэгтэйгээс ирсэн найзын хүсэлтийг нь сөхөн ярих дуртай.
3
Та түүнд таалагддаг бүхнийг л хийдэг
Түүний сонсдог дуу, шүтэн биширдэг од гэх зэргээс нь шалтгаалан өөрийн хүсдэггүй загвараар хувцаслаж, үсээ янзлуулж, бүр төрөлхийн зан аашаа хүртэл өөрчлөх хэрэгтэй болдог. Харин та нэгэнт л түүнтэй хамт байхыг хүсдэг учир эдгээр шаардлагуудын тэвчээд л өнгөрөөнө.
4
Түүнийг өөрчлөгдөнө гэж найддаг
Хайртай залуугийнхаа муу зан чанар, зуршлыг нь удахгүй засарна хэмээн найдаж хүлээдэг. Тиймдээ ч ямар нэгэн шүүмжлэл хэлэлгүй, зүгээр л хүлээж суух нь бий.
5
Танд бусдад гаргах цаг байдаггүй
Эхэндээ тэрээр таныг найзуудтайгаа гарч, хүссэн зүйлээ хийж болох мэтээр аашлах ч харилцаа гүнзгийрэх тусам таны юу хийх, хэнтэй уулзахыг зааварлана. Эцэст нь та найз нөхөдтэйгөө ч өмнөх шигээ хөгжилдөх завгүй болох аж.
6
Түүний төлөө өөрийнхөө мөрөөдлөөс ч татгалздаг
Жишээлбэл та олон жил хичээн байж олж авсан карьераа түүний сална гэсэн үгнээс болоод л орхидог. Таны хувьд тэрээр бүх зүйл бөгөөд түүнийг мөрөөдлөөсөө ч илүү тавьдаг боловч, харамсалтай нь тэр таныг зөвхөн өөрийнхөө хүслээр байлгахыг хичээнэ.
7
Ганцаараа үлдэнэ гэхээс айдаг
Та түүнээс салах тухай хэд хэдэн удаа бодсон ч зориглон хийж чаддаггүй. Гэхдээ таныг өөр шигээ хүндлэх хэн нэгэнтэй учрана гэдэгтээ итгэх хэрэгтэй юм шүү.