1
The Serpent and the Rainbow (1988)
Зохиол: Харвардын их сургуулийн эрдэмтэн эр Гайти улс руу хүний мэдрэлийн систем болон сэтгэцийг дарангуйлдаг бодисыг олж авчрахаар явдаг. Түүний аялал адал явдал, аймшгаар дүүрэн байх бөгөөд зомбитой таарч, үйл явдал цааш өрнөдөг.
Бодит явдал: Уг кино нь Дэвис Уэйдийн өөрийнхөө туулж өнгөрүүлсэн түүхээ бичсэн, номноос сэдэвлэн бүтээгджээ. Тус номонд тэрээр 20-р зуунд Гайти улсад очин, хүмүүсийг "зомби" болгож хувиргадаг эртний аргын талаар бичсэн байдаг.
2
The Mothman Prophecies (2002)
Зохиол: Эхнэр, нөхөр хоёр шинэ байр худалдаж авахаар шийднэ. Гэтэл тэд нэгэн байр очиж үзчихээд буцах замдаа машинтайгаа осолд орох бөгөөд ослын дараа эхнэр нь үл мэдэх амьтан харсан хэмээн ярьж эхэлдэг.
Бодит явдал: Уг киног "The Mothman Prophecies" номын үйл явдал дээр тулгуурлан хийсэн бөгөөд тус номонд 1966-1967 оны үед харагдсан "Mothman" гэх үл мэдэх биетийн талаарх баримтуудыг дурдсан байдаг. Түүнчлэн уг үл мэдэх биеттэй холбоотой нийт 46 үхэл бүртгэгдсэн ажээ.
3
Monster (2003)
Зохиол: Гол дүрийн эмэгтэй нь дуудлагаар биеэ үнэлэгч юм. Нэгэн удаа түүнийг үйлчлүүлэгч эр нь хүчиндэж, зоддог. Үүнд нь дургүйцсэн бүсгүй түүнийг буудан хөнөөх ба үүнээс хойш тэрээр үхэх ёстой гэж үзсэн үйлчлүүлэгчдээ бүгдийг нь алж эхэлдэг юм.
Бодит явдал: Бүсгүйн гарт амиа алдсан нийт 6 хүн байсан бөгөөд түүний хэргүүд илэрч, бүсгүйг 2002 онд цаазалжээ.
4
An American Haunting (2005)
Зохиол: Киноны гол дүрийн гэр бүлийнхэн аз жаргалтай амьдарч байсан ч хэн нэгнээр хараалгуулах ба улмаар учир битүүлэг сүнс түүний гэр бүлийн гишүүдийнх нь нэгнийх нь амийг авахыг оролддог.
Бодит явдал: Энэхүү гэр бүлийг учир битүүлэг сүнс үргэлж дагадаг тухай өгүүлэх бүхэл бүтэн 35 ном байдаг гэнэ. Түүнчлэн уг сүнснээс болж амиа алдсан Жон Бэллийн үхлийн шалтгааныг буг чөтгөрөөс болсон хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг бөгөөд энэ нь АНУ түүхэнд буг чөтгөрөөс болж нас барсан хамгийн анхны бөгөөд одоогоор цор ганц бүртгэгдсэн тохиолдол ажээ.
5
The Amityville Horror (2005)
Зохиол: Шинэхэн гэрлэсэн хосууд худалдаж авсан байшиндаа 3 хүүхдийнхээ хамтаар нүүж ирснээр киноны үйл явдал эхэлдэг. Тус байшингийн өмнөх эзэн нь учир битүүлэг шалтгаанаар нас барсан тул байрыг эзэмшигчид байраа маш хямдхан үнээр хосуудад зардаг ба тухайн үедээ мөнгө багатай байсан учир хосууд ч тэр дор нь худалдан авчээ. Гэтэл хосуудын нүүж ирснээс хойш учир битүүлэг зүйлс маш олноор тохиолдон киноны үйл явдал цааш үргэлжилнэ.
Бодит явдал: 1974 оны 11-р сарын 13-нд айлын бага хүү нь эцэг эх, 2 ах, 2 эгчээ хөнөөсөн хэрэг АНУ-д гарч байжээ. Үүнийхээ хариуд тэрээр 150 жил шорон хоригдох ял авсан гэнэ.
6
An American Crime (2007)
Зохиол: Сильвиа, Женни нарын эцэг эх тухайн үед мөнгөгүй байсан учраас хоёр охиноо өдөр өнжүүлэх газарт 7 хоногийн төлбөр төлж орхиод ажил олж хийхээр явдаг. Гэсэн ч эцэг эх нь мөнгө олж чадалгүй явсаар өдөр өнжүүлэхийн мөнгийг нь 2 долоо хоног төлдөггүй. Үүнд нь дургүйцсэн өдөр өнжүүлэхийн ажилчид болон хүүхдүүд нийлэн 2 охиныг хэрхэн тамлаж амийг нь хөнөөж байгаа тухай уг кино өгүүлдэг.
Бодит явдал: Энэхүү аймшигт хэрэг нь АНУ-ын Индиана мужид болсон хамгийн дуулиант хэргүүдийн нэг юм. Охидуудын цогцсыг 1965 оны 10-р сарын 26-нд буюу хэрэг болсноос хэдхэн хоногийн дараа олж байжээ. Тухайн үед охидуудын бие дээр хэдэн зуун шарх сорви байсан ба цагдаа нарын мөрдлөгөөр тус өдөр өнжүүлэхийн захирал болон бусад хүүхдүүд нь тэдний аминд хүрсэн болох нь тогтоогдож бүгд 2-20 жилийн ял авсан байна.
7
Primeval (2007)
Зохиол: Нууранд байдаг аварга том матрыг алахаар хүмүүс маш олон удаа оролдох ба ихэнх тохиолдолд нь бүтэлгүйтэж, бусад тохиолдолд нь өөрсдөө алуулдаг.
Бодит явдал: Уг киног Африкийн нэгэн нууранд амьдардаг 9 метрийн урттай, 1 тн жинтэй матраас санаа аван хийсэн бөгөөд уг матрыг хамгийн багадаа л 300 хүний аминд хүрсэн гэж үздэг. Нутгийн иргэд, цэргийнхэнтэй хамтран түүнийг алахыг оролдсон ч уг аймшигт матар үхээгүй бөгөөд хамгийн сүүлийн удаа 2015 онд бодитоор харагдсан гэнэ.
8
Changeling (2008)
Зохиол: Кристин бүсгүй Уолтер гэх нэртэй хүүгээ алддаг боловч аз тааран хэсэг хугацааны дараа цагдаа нарын тусламжтайгаар хүүгээ олдог ч тэрээр цагдаа нарын авчирсан хүүхдийг өөрийн хүүгээ биш гэж үзэн, хэрхэн баримт нотолгоо цуглуулж буй талаар уг кинонд гардаг.
Бодит явдал: Энэхүү хэрэг 1920 оны үед тохиолджээ. Хэдийгээр олон сарын туршид алга байсан хүү нь олдсон ч ээж нь түүнийг өөрийнхөө жинхэнэ хүү биш гэдгийг батласаао байжээ. Цагдаагийнхан уг хэргийг ахин шалгаж үзсэн ч хүүгийн цогцсыг олоогүй ба хүүгийн ээжийг сэтгэцийн өвчтэй хэмээн эмнэлэгт хэвтүүлсэн байдаг
9
Shadow People (The Door) (2013)
Зохиол: Радиогийн шууд нэвтрүүлгийн үеэр айсан байдалтай залуу холбогдож шөнө дунд хүмүүсийг алахаар ирдэг сүүдрийн тухай ярьснаар киноны үйл явдал цааш үргэлжилдэг.
Бодит явдал: Энэхүү сүүдэртэй холбоотой үзэгдлийг эрдэмтэд харааны гажиг хэмээн авч үздэг. Тухайн үед уг сүүдэр оршидог хэмээн үздэг бүсгүйг туршилтад оруулж байжээ. Бүсгүйн хэлснээр бол түүний ард нэгэн сүүдэр байдаг бөгөөд тэр зүйл хийсэн бүх үйлдлийг нь дагаж хийдэг гэнэ.
10
The Conjuring (2013)
Зохиол: Өнөр өтгөн гэр бүл шинэхэн байшиндаа нүүж орох бөгөөд тун удалгуй тэд тус байшинд хий үзэгдэл, хаалга өөрөө нээгдэх гэх зэрэг учир битүүлэг зүйлс болоод байгааг анзаардаг. Ийнхүү тус гэр бүлийнхэн уг хэргийн учрыг тайлахыг хичээж эхэлнэ.
Бодит явдал: Тус хэрэг 1970 онд болсон бөгөөд нэгэн охин бага байхад нь ээжийнхээ бэлэглэсэн хүүхэлдэйг их сургуулийнхаа дотуур байр луу авч явсан гэнэ. Удалгүй хүүхэлдэйгээ амьтай гэдгийг ойлгож, бусдаас тусламж гуйсан байна. Уг хэргийг алдартай мөрдөгчид хариуцан авсан ба эцэст нь тус хүүхэлдэйн дотор Аннабел гэх нэртэй чөтгөр байгаа хэмээн дүгнэж байжээ.
11
Deliver Us From Evil (2014)
Зохиол: Нью Йорк хотын цагдаа Ральф Сарчид учир битүүлэг хэргүүд маш олон тохиолдох ба үүнийгээ шийдүүлэхийн тулд нэгэн ламаас тусламж аван хамтдаа тус хэргүүдийг мөрдөж эхэлдэг.
Бодит явдал: Уг кино нь Түрүүч Ральф Сарчидын мөрдөж байсан хэргүүд дээр үндэслэсэн хийгдсэн байдаг. Мөн Ральф өөрт тохиолдсон түүхүүдээ багтаан "Beware the Night" гэсэн ном зохион, олон хүмүүсийг анхаарлыг татсан юм.
12
Robert (2015)
Зохиол: Хосууд нас дээр гарч юмыг мартах ба ядрах нь ихэссэн учраас гэрийн үйлчлэгчээ халахаар шийддэг. Уг шийдвэрт нь уурласан гэрийн үйлчлэгч хосуудын хүүд Роберт гэх нэртэй нэгэн хүүхэлдэйг бэлэглэх ба үйлчлэгчийг явснаас хойш уг хүүхэлдэйтэй холбоотой учир битүүлэг зүйл ихээр тохиолдож эхэлдэг.
Бодит явдал: Энэхүү хүүхэлдэйнээс сэдэвлэж маш олон кино бүтээгдсэн байдаг. Уг хүүхэлдэйг гэрийн үйлчлэгчээсээ бэлгэнд авч байсан гэр бүлийн гишүүд: "Тэр хүүхэлдэй нүдээ анивчиж бас нэг өрөөнөөс нөгөө рүү маш хурдтай шилжиж чаддаг" байсан хэмээн дурдсан байна.
13
The Nightmare (2015)
Зохиол: Уг баримтат киног сүнс даруулж байсан 8 хүний бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн. Тус кино нь ярилцлаган дээр суурилж хийгдсэн байна.
Бодит явдал: Тэдгээр хүмүүс нь хүн хажуудаа болж байгаа үйл явдлыг харж, сонсож байсан ч, биеэ удирдах боломжгүй болсон бөгөөд ба эрдэмтэнд энэхүү үзэгдлийг тархины үйл ажиллагааны доголдолтой холбож тайлбарласан аж.