1
Ном унших
Сүүлийн үед ном унших дуртай, номыг хоббигоо болгосон залуус олширсоор байгаа нь үнэхээр авууштай. Ном бол ертөнцийг харах толь гэж, зүгээр ч нэг алдартны хэлсэн үг биш шүү. Бид номоор дамжуулан үзээгүй хот газар, шинэ хүмүүс, сонирхолтой адал явдалтай учрах боломжтой тул та ч гэсэн туршаад үзээрэй.
2
Ногоо тарих
Гэртээ хашаандаа, тэр бүү хэл байрныхаа цонхон дээр улаан лооль, өргөст хэмх, гүзээлзгэнэ гээд л төрөл бүрийн хүнсний ногоог тарих бүрэн боломжтой. Заавал хүнсний гэлтгүй, анхилам цэцэгсийг ч мөн тарьж ургуулах нь танд эерэг энерги, аз жаргалыг хайрлах болно.
3
Бясалгах
Энэ их стресс бухимдал дүүрэн нийгэмд тайван байх арга замуудын нэг бол мэдээж бясалгал юм. Үүний ачаар бид биедээ эерэг, таатай энергийг хуримтлуулж, тархин дахь элдэв бодлоо цэгцэлж чадах билээ. Мөн бясалгах үед биед аз жаргалын даавар илүүтэй ялгарч, тайвшруулан, сэтгэл санааг тогтворжуулдаг билээ.
4
Шатар тоглох
Шатар нь оюуны спорт тул, тархи толгой сэргээх, аливааг нухацтай бодож сурахад тусалдаг. Ингэснээр ой тогтоолт сайжрах, аливаад хүлээцтэй хандах, зөв шийдвэр гаргах, хамгийн гол нь хүнийг маш тайван бас аз жаргалтай болгодог юм.
5
Хөгжим тоглож сурах
Урлагийн ертөнц бол тэр чигээрээ гайхамшиг, тайвшрал, таашаалын орон юм. Тиймдээ ч уран бүтээлчид, хөгжимчид хөгжмөө тоглох үедээ амар амгаланг бүрэн мэдэрч, бүх асуудлаасаа ангижирч, яг л үүлэн дээр хөвж байгаа мэт мэдрэмжийг өөртөө ч, өрөөл бусдад ч бэлэглэж чаддаг байна. Урлагаар дамжуулан илэрхийлмээр зүйлс олон байвч, авьяас байхгүй гэж бодож байгаа бол маш том эндүүрэл шүү. Аливааг сурахад хэзээ ч оройтохгүй!
6
Бүжиглэх
Бүжиг нь биеийг сэргээж, идэвхижүүлэхээс гадна сэтгэл санааг засах, өөдрөг болгоход хамгийн тустай хоббинуудын нэг юм. Бүжигчин хүмүүс бусдыг бодоход илүү өөдрөг бас аливаад уян хатан, ул суурьтай хандах чадвар нь илүү байдаг. Иймд та бүжгийн спортоор хичээллээд үзээрэй!
7
Багийн спортоор хичээллэх
Хөл бөмбөг, сагсан бөмбөг гээд л олуулаа багаараа, хамт олноороо тоглох боломжтой спортууд бидний хамгийн ихээр сэргээж, эрч хүчээр тэтгэж байдаг. Иймээс та ийм төрлийн спорт, хөгжөөнт тоглоомоор нэг тоглоод үзээрэй!
8
Бие хамгаалах урлагт суралцах
Тулааны урлагаар хичээллэж, өөрийн хүч чадлаа мэдрэх нь юу юунаас илүүтэй сайхан санагдаж, хорвоогийн хамгийн аз жаргалтай мэдрэмжийг төрүүлдэг байна. Энэхүү хобби нь таныг болон ойр дотны хүмүүсийг тань ирээдүйд бусдад дээрэлхүүлэх, дорд үзэгдэх асуудлуудаас сэргийлж өгөх төдийгүй ямар ч үед өөрийгөө хамгаалах ухаан, эр зориг, хүч чадлыг хайрлах учиртай.
9
Гадаад хэл сурах
Хүн бүр ирээдүйд эцэг, эх болж, ар гэр болон амьдралаа авч явах хариуцлагатай тулгарах учир эрдэм мэдлэг, боловсролдоо эртнээс анхаарах нь чухал. Ингэхдээ та шинэ хэл сурч, гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлж болох юм шүү дээ. Энэ нь танд хэрэг болж, гадаадын орон, шинэ хүнтэй харилцахад тустай бөгөөд ингэснээрээ сэтгэлийг илүү өөдрөг болгох болно.
10
Өдрийн тэмдэглэл эсвэл блог хөтлөх
Өөрт тохиолдсон, болохгүй, бүтэхгүй байгаа зүйлсээ сэтгэл дотроо хадгалаад явах бус гадагш гарган, дэвтэрт буулгаж байх нь зүйтэй. Дотор тань тээглээд, амьсгалахад ч бэрх болж байсан тэдгээр бодлууд дэвтэрт бичигдэх үгстэй хамт гарч одон, танд амар тайван байдлыг мэдрүүлэх болно. Заавал дэвтэр гэлтгүй цахим ертөнцөд блогийн тусламжтай, үеийн нөхөдтэйгээ ярилцаж заавар зөвлөгөө авч болно шүү дээ.
11
Цахим сургалтанд хамрагдах
Техник технологи хөгжсөн өнөө үед аливаа шинэ хэл, болон хичээл сургалтыг сурах маш амархан болсон. Заавал тусгай зааланд, багшаар хичээл заалгах бус та гэртээ, ажил дээрээ байхдаа хүссэн хичээлээ үзэж, судлах боломжтой юм. Ингэснээр та илүү их баяр жаргалыг мэдрэх болов уу.
12
Юм нэхэх
Өнөө үед зөвхөн бүсгүйчүүд гэлтгүй эрчүүд ч мөн хувцас нэхэх, урлах болжээ. Та сурсан шинэ хоббигоороо дамжуулан мөнгө олох боломж нээгдэх юм. Түүнээс гадна өндөр үнэтэй нэхмэл хувцас авалгүй өөрийн сэтгэл шингэсэн бүтээлийг хайртай хүмүүстэй бэлэглэнэ гэхээр үнэхээр сайхан биш гэж үү?
Та өөрийн мэддэг, таны аз жаргалтай болгодог хоббиноосоо бидэнтэй хуваалцаарай!