20 хүрэхээсээ өмнө тэрбумтан болсон хүүхдүүд

Сүүлийн жилүүдэд саятнууд болон тэрбумтнуудын дундаж нас улам л багасаж байгаа нь нууц биш юм. Тэдний ихэнх нь урлагийн салбараас төрдөг бөгөөд энэ нийтлэлээрээ 20 хүрэхээсээ өмнө долларын саятан, бүр тэрбумтнууд болж чадсан 10 хүүхдийг товч танилцуулъя.

20 хүрэхээсээ өмнө тэрбумтан болсон хүүхдүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Райан (Ryan) - 7 нас

Тэрээр "Youtube" хуудас дээрээ төрөл бүрийн тоглоомыг аав, ээжийнхээ хамтаар туршсан бичлэгээ байршуулдаг аж. Хүү уг бичлэгээрээ хамгийн багадаа л гэхэд сард 1 сая ам.долларын орлого олдог байна. 

Райан (Ryan) - 7 нас

2 Матти (Matty) - 14 нас

7 настайгаасаа дуулж эхэлсэн бөгөөд тухайн үед "Youtube" хуудас дээрээ төрөл бүрийн дууг коверлон дуулснаа оруулдаг байжээ. 4 жилийн дараа буюу 11 настай байхад нь "Youtube" хуудасных нь үзэлт 1 тэрбумыг давж байна гэнэ.

Матти (Matty) - 14 нас

3 Рашед Саиф Белхаса (Rashed Saif Belhasa) - 15 нас

Түүний эцэг нь хөрөнгө чинээ ихтэй гэдгээрээ алдартай бөгөөд Дубай хотын хамгийн баян эрхмүүдийн тоонд багтдаг аж. Хүү одоогоор 15-хан настай ч асар үнэтэй машины цуглуулга, өөрийн гэсэн хэд хэдэн эдлэн газартай.

Рашед Саиф Белхаса (Rashed Saif Belhasa) - 15 нас

4 Рико Родригес (Rico Rodriguez) - 19 нас

8 наснаасаа жүжиглэж эхэлсэн тэрээр "Modern Family" гэх телевизийн олон ангит кинонд дүр бүтээж, ихээхэн хэмжээний ашиг олохын зэрэгцээ алдаршиж эхэлсэн юм. Риког энэхүү киноноос хамгийн багадаа л гэхэд 4 сая ам.долларын цалин авсан хэмээн урлаг судлаачид үздэг.

Рико Родригес (Rico Rodriguez) - 19 нас

5 Таннер Фокс (Tanner Fox) - 17 нас

Тэрээр "Youtube" болон "Instagram" хуудас дээрээ олон сая дагагчтай бөгөөд төрөл бүрийн машин унаж, экстрем спортоор хичээллэж байгаа бичлэгээ оруулдаг гэнэ. Түүний бичлэгүүд маш алдартай төдийгүй хүүг сая долларын хөрөнгөтэй болгож, юугаар ч дутахгүй сайхан амьдрахад тусалсан байна.

Таннер Фокс (Tanner Fox) - 17 нас

6 Марк Томас (Mark Thomas) - 16 нас

16 настай ч цахим ертөнцөд тун алдартай бөгөөд өдөр тутмын амьдрал, дуу хөгжим гэх зэрэг олон төрлийн бичлэг нийтэлдэг. Түүнчлэн тэрээр 2016 оноос эхлэн өөрийн бие даасан уран бүтээлээ гаргаж эхэлжээ.

Марк Томас (Mark Thomas) - 16 нас

7 Элли Фэннинг (Elle Fanning) - 19 нас

Тэрээр загвар өмсөгч Дакота Фэннингийн дүү бөгөөд "Maleficent", "I Am Sam" гэх зэрэг томоохон кинонуудад гол дүрийг бүтээж ихээхэн хэмжээний ашгийг олсон аж. 

Элли Фэннинг (Elle Fanning) - 19 нас

8 Жэйкоб Сарториус (Jacob Sartorius) - 15 нас

Тэрээр багадаа тун ядуу айлд төрсөн бөгөөд амьдралын шаардлагаас болж өөр айлд өргүүлсэн байна. Хүнд бэрх амьдралыг туулсан хэдий ч Жэйкоб төрөлхийн сайхан хоолойныхоо хүчээр од болон гялалзаж, олон нийтэд танигдаж чадсан юм. Түүний гаргасан дуу нь Биллбордын шилдэг 100-д хүртэл багтаж байжээ.

Жэйкоб Сарториус (Jacob Sartorius) - 15 нас

9 Валентина Палома (Valentina Paloma) - 10 нас

Тэрээр алдарт жүжигчин Салма Хаекийн охин юм. Валентина Палома нь дөнгөж 10 настай хэдий ч, 12 сая ам.долларын хөрөнгөтэй бол, түүний ээж Хаек 85 сая ам.доллар, аав нь 15 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ажээ.

Валентина Палома (Valentina Paloma) - 10 нас

10 Ханхүү Жорж Александр Луис (Prince George Alexander Louis) - 4 нас

Английн Ханхүү Виллиамын том хүү болох Жорж нь 2013 онд мэндэлсэн ч одоогоор 5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй билээ. Түүнчлэн тэрээр жил бүр 400 сая ам.долларын тэтгэмж улсаасаа авдаг.

Ханхүү Жорж Александр Луис (Prince George Alexander Louis) - 4 нас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()