2018 оноос өмнө, таны амьдралаасаа гаргаж хаях ёстой зүйлс

Шинэ жил дөхөх тусам хүн бүр л завгүй болж эхэлдэг. Ажил, амьдрал гээд санаа тавих асуудал олон байдаг болохоор хүмүүс шинэ онд хийх зүйлсийн жагсаалт, өөрчлөх зан чанаруудаа цаг гарган бодож, төлөвлөж чаддаггүй. Иймд бидний зүгээс 2018 он гарахаас өмнө амьдралаас гаргаж хаях ёстой 18 зүйлийг танилцуулж байна. 

2018 оноос өмнө, таны амьдралаасаа гаргаж хаях ёстой зүйлс

1 Өөртөө итгэлгүй байдал

Биеэ засаад гэрээ зас гэдгийн адилаар шинэ ондоо амжилтаа дүүрсэн байхын тулд хамгийн эхэнд бусдыг бус өөрийгөө засах хэрэгтэй. Ингэхийн тулд та бүх муу муухай, сөрөг, бодлоосоо салаарай. Түүнчлэн "Би чадахгүй байх" гэсэн бодлоо бүр мөсөн хаяж, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж чадвал та ямар ч зүйл хийсэн амжилттай байж чадах болно.

Өөртөө итгэлгүй байдал

2 Таныг муугаар ярьдаг найзууд

Хүнийг хамгийн дотны 5 найзаар дүгнэ гэсэн үг бий. Иймд таны хийх гэж байгаа зүйлийг няцаадаг, үргэлж сөрөг зүйлс ярьж байдаг эсвэл танд таалагддаггүй зан чанартай найзууд байвал та тээнэгэлзэх хэрэггүй шууд л холбоо харьцаагаа таслаарай. Учир нь эдгээр хүн хэдий мэдэгддэггүй ч таны эрч хүч, урам зоригоос байнга сорж байдаг.

Таныг муугаар ярьдаг найзууд

3 Үрэлгэн зан

Хүний хэрэгцээ хэзээ ч барагдахгүй. Тиймээс хэрэгцээгүй зүйлсээ худалдан авахаа зогсоож, зөвхөн хэрэгцээтэй зүйлсээ худалдан авч бага хэмжээгээр ч байсан хамгийн гол нь тогтмол хуримтлуулаарай. Ингэж чадвал та 2018 оны төгсгөлд өөрийн гэсэн хуримтлалтай болсон байх бөгөөд үүгээрээ та өөртөө хувцас авах,  аялах, нэмж хуримтлуулаад өөр том зүйл авсан ч болох юм.

Үрэлгэн зан

4 Буруу хооллолт

Бараг хүн бүр л шинэ онд эрүүл сайхан бие галбиртай болно гэсэн зорилт өөртөө тавьдаг. Гэхдээ үүнийг биелүүлдэг нь цөөхөн бөгөөд ихэнх тохиолдолд долоо хоног эсвэл нэг сар дэглэм барьж эрүүл хоол идээд л үүнээс хойш хаячихдаг. Тэгвэл энэ удаа хойшлуулах бус уг хүслээ бодит болгох цаг нь иржээ. Эрүүл, сайхан бие галбиртай болохын тулд хамгийн эрүүл хооллохдоо анхаарах хэрэгтэй юм шүү.

Буруу хооллолт

5 Өнгөрсөнд болсон муухай дурсамжууд

Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээ. Та өмнө хичнээн хэцүү, муу муухай үеүдийг туулсан ч шинэ ондоо эдгээрээ толгойноосоо авч хаяарай. Ингэснээр та ирээдүйд та тохиолдох сайхан зүйлсийг урин дуудаж байгаа хэрэг юм. Түүнчлэн та хэцүү дурсамжуудыг мартаснаар өөрийгөө илүү жаргалтайгаар мэдэрч, ирээдүйгээ гэгээлгээр харж эхэлнэ.

Өнгөрсөнд болсон муухай дурсамжууд

6 Ажлаар өөрийгөө булах

Ганц бие хүмүүс ажлаар өөрийгөө булдаг. Тэд хэдий чинээ ажилдаа сонирхолтой байна, төдий чинээ ажилдаа их цаг зарцуулна. Хэдийгээр завгүй ажилладаг хүмүүсийн карерь богино хугацаанд огцом өсөх магадлалтай ч зарим тохиолдолд эрүүл мэндээрээ хохирох, ядаргаанд орох нь түгээмэл. Тиймээс та ажлаар өөрийгөө дарсан нь ч  бага ч гэсэн цаг гаргаж биеийн тамираар хичээллэх нь зүйтэй.

Ажлаар өөрийгөө булах

7 Үргэлж "За" гэж хэлэх

“За” гэж хэлдэг хүмүүст ойр дотныхон, хайртай гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон нь үргэлж итгэдэг төдийгүй аливаа чухал ажлыг даатгадаг. Гэхдээ нөгөө талаас аливаа хүсэлт, гуйлт, ажил хэргийн холбогдолтой асуудалд үргэлж “За”” гэх нь зарим тохиолдолд эрсдэл дагуулдаг тул “Үгүй” гэж хэлж сурахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Үргэлж "За" гэж хэлэх

8 Асуудал бүрийг бодож стресстэх

Хүний тархи цаг ямагт завгүй ажилладаг. Хотжилт, утаа, замын түгжрэл, санхүүгийн бэрхшээл гээд мэдрэлийн ядаргаанд оруулах хангалттай асуудал байхад та өөрт тохиолдсон аливаа бүтэлгүйтэл, таагүй зүйлсээ дахин дахин нэхэн санаж стрессдэх нь сайн үр дүнд хүргэхгүй. Та яг одоо хаалганы ард бухимдал, стрессээ орхиорой.

Асуудал бүрийг бодож стресстэх

9 Олон нийтийн сүлжээг ашиглах

Мэдээж хол байгаа хүмүүсийг хормын дотор холбох нь олон нийтийн сүлжээний давуу тал. Гэсэн хэдий ч бид олон нийтийн сүлжээнд хэдий их цаг өнгөрөөнө төдий чинээ бодит амьдрал, сэтгэл хөдлөлөөсөө холдож байдаг.  Та нэг өдрийг л олон нийтийн сүлжээгүйгээр өнгөрөөхөд эргэн тойрондоо ямар олон сайн, сайхан эерэг зүйлс байгааг олж харах болно. 

Олон нийтийн сүлжээг ашиглах

10 Төрөл бүрийн төхөөрөмжүүд

Мэдээж техник технологигүйгээр амьдрана гэдэг тийм ч хялбархан зүйл биш. Нэгэнт л бид компьютерийн зуун болох 21-р зуунд амьдарч байгаа учраас тодорхой хэмжээгээр техник, технологийг ашиглах нь зүйтэй. Гэхдээ та орой гэртээ хариад зурагт үзээд суух бус гэр бүлийнхэнтэйгээ халуун дотно яриа өрнүүлэх, компьютерын тоглоом тоглохын оронд ном унших гэх зэргээр хором мөч бүр биднийг болон Дэлхийг маань бохирдуулж байгаа техник технологиос татгалзах боломжтой. 

Төрөл бүрийн төхөөрөмжүүд

11 Өөрийгөө бусадтай харьцуулдаг зан

Өөрийгөө найз нөхөд эсвэл алдартай яваа өөрийн үеийн хүмүүстэйгээ харьцуулах нь хамгийн буруу зүйл юм. Энэ нь өөрөө өөрийгөө амжилтад хүрэхээс хойш татаж байгаа хэрэг гэнэ шүү. Бусадтай өөрийгөө харьцуулж сэтгэл санаагаар унаж, цаг хугацаагаа алдаж байхын оронд та юуг сайн хийдэг түүнийгээ олон хийх хэрэгтэй.

Өөрийгөө бусадтай харьцуулдаг зан

12 Шинэ зүйл туршихаас айх айдас

Хэрвээ та шинэ зүйл туршиж үзэхгүй бол хэзээ ч өсөн дэвждэггүй. Тиймээс шинэ онд энэ зангаасаа салах хэрэгтэй бөгөөд аль болох олон төрлийн зүйлийг туршиж, өөрийгөө танин мэдээрэй. Магадгүй та одоо хийж байгаа ажлаасаа ч илүү амжилттай байх шинэ зүйл олж болох юм шүү.

Шинэ зүйл туршихаас айх айдас

13 Бусдаар шийдвэр гаргуулах

Өөрийн гэсэн үзэл бодолгүй байна гэдэг хүний гар, хэл аманд амархан орохын шинж юм. Нэгэнт та өөрийнхөө амьдралаар амьдарч байгаа бол, бусдын шийдвэр, үзэл бодлыг сонсох бус өөртөө таалагдах алхамыг хийхийг хичээгээрэй. Гэхдээ мэдээж ахмад настан, туршлагатай нэгнээс заавар зөвлөгөө авахыг үгүйсгэхгүй билээ.

Бусдаар шийдвэр гаргуулах

14 Өөрийгөө буруутгах

Болж бүтээгүй бүхэнд өөрийгөө буруутгаж, сэтгэл санаагаар унах нь таныг сул дорой, хүчгүй нэгэн болгох болно. Зарим зүйлсэд итгэл дүүрэн байж, хэний ч өмнө бардам байж сураарай. Ингэж чадвал та хуучин оноо сургамжтай, басхүү сэтгэл дүүрэн үдэж, шинэ онтойгоо золгох болов уу. 

Өөрийгөө буруутгах

15 Хов жив ярих

Хэн нэгний амнаас таныг муулсан, таагүй зүйлсийг сонсох нь мэдээж гоё биш шүү дээ. Түүнтэй яг ижил тэд ч гэсэн таны амнаас өөрийнхөө тухай онцгүй яриаг сонсохыг хүсэхгүй. Ингэснээрээ та өөрийн итгэж найддаг сайн найзуудыг алдахаас гадна, үнэ цэнэгүй нэгэн болох болно.

Хов жив ярих

16 Бусдыг доош нь хийх

Үргэлж хов жив ярьж, бусдыг дорд үзэх нь  таны амьдралыг дээрдүүлэхгүй. Эсрэгээрээ өөрийн хийж буй зүйлдээ стресстэж, сэтгэл санааны хувьд тогтворгүй болж ирэх юм. Иймд өөртөө хүсэхгүй зүйлсийг бусдад ч битгий хүс, оролц. Харин түүний оронд үнэтэй цаг хугацаагаа хайртай гэр бүлийнхэндээ зориулж, 2018 оныг эрч хүч хайр элбэрлээр угтахыг зориорой. Ингэснээр ирэх онд таныг илүү сайхан зүйлс хүлээж байх болно.

Бусдыг доош нь хийх

17 Хойш тавих

Нэгэнтээ л хийж дуусах ажлыг хойшлууллаа гээд юмс сайхан болчихгүй. Харин үүний оронд аливаа ажлыг овоороогүй байхад нь, өөрийгөө бага зовоон хийх нь илүү тухтай байх болно. Хэдийгээр цахим ертөнц, технологи хөгжингүй боллоо гээд бүхнийг техникт найдаж үлдээх нь үнэхээр тэнэглэл юм шүү. Харин түүний оронд ирэх оноо эрч хүчтэйгээр угтахыг хичээгээрэй.

Хойш тавих

18 Айдастаа бууж өгөх

Мэдээж аливаа зүйлсийг шууд зориглоод хийнэ гэдэг эрсдэлтэй. Гэвч үргэлж аливаа зүйлийн эрсдэлтэй байдлыг урьдчилж хараад байвал таны амьдрал дэндүү уйтгартай болох юм. Тиймээс зарим зүйлсийг аль болох зоригтойгоор хийж үзэхийг зөвлөж байна. Ирэх онд та өөрийнхөө хийсэн зоригтой алхамд талархах өдөр ирэх нь лавтай.

Айдастаа бууж өгөх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()