1
Машины гэрлийн шилийг шүдний оо-гоор цэвэрлэх
Шавар шавхай, цас мөс болсон машины гэрлээ шүдний оо-гоор үрж, өнгө оруулаарай. Ингэснээр таны машины гэрэл цоо шинэ мэт гялалзаж харагдах болно. Гэрлэндээ оо түрхэж, цэвэр даавуугаар үрэх бөгөөд эцэст нь чийгтэй алчуураар цэвэрлэнэ.
Хэрэв шил тань цантаж, мөстсөн байвал цагаан цуугаар арчин, цэвэрлэж болох аж.
2
Машинд үүссэн зураасыг хумсны будгаар арилгах
Хэрэв машинд тань сэв сууж, зураас үүссэн бол сэтгэлээр унах хэрэггүй. Ихэнх хүмүүс зураас үүссэн тохиолдолд засварын газрыг зорьж, хамаг мөнгөө үрдэг. Харин та одооноос ингэх шаардлагагүй бөгөөд гэрийн нөхцөлд машинаа сэвгүй болгох боломжтой. Танд ердөө л хумсны өнгөгүй будаг хэрэг болох аж. Эхлээд зураас үүссэн хэсгийг сайтар үрж, цэвэрлэнэ. Дараа нь хумсны будгаар тухайн хэсгийг будахад хангалттай.
3
Цантсан цонх
Хэрэв машины тань цонх үргэлж цантаж, төвөгтэй байдал үүсгээд байвал үүнийг энгийн аргаар шийдвэрлэж болно. Цагаан цууг устай хольж, шүршигч саванд хийгээрэй. Үүнийгээ машины шил рүү цацаж арчина. Мөн ашиглах гэж байгаа усныхаа 1/3 хэмжээтэй тэнцэхүйц цагаан цууг нэмж хийх ёстойг анхаараарай.
Хэрхэн сэргийлэх вэ?
Гадаа хүйтэн байгаа нөхцөлд машины цонх, шил цантаж, зам харагдахгүй болох талтай байдаг. Үүнээс сэргийлэхийг хүсвэл машины шил, цонхондоо сахлын хөөс түрхэж, зөөлөн алчуураар арчаад үзээрэй.
4
Машины түгжээ хөлдөх
Хэрвээ машины тань түгжээ хөлдсөн бол гар ариутгагч санитолыг ашиглаж болно. Түлхүүрэндээ санитолоо түрхэх бөгөөд гар ариутгагчинд агуулагдах алкохоль нь цас мөсийг түргэн хугацаанд гэсгээдэг аж.
Хэрхэн сэргийлэх вэ?
Тосолгооны шүршигч ашиглаж, машины түгжээ рүү цацна. Ингэснээр та түгжээ цантах, хөлдөх зэрэг асуудлаас сэргийлэх боломжтой болох юм.
5
Халуун машиныг сэрүүцүүлэх
Зуны халуун өдрүүдэд машин хэт бөгчим болж, сууж явахад асуудал үүсгэдэг. Гадаа хэт нар шарсан, халуун өдрүүдэд машиндаа хүүхэд эсвэл гэрийн тэжээмэл амьтнаа үлдээх нь хэт аюултай байдаг. Харин бөгчим машинд сэрүүн агаар оруулахын тулд онгойлгосон даруйд цонхоо онгойлгож, хаалгаа хэд хэдэн удаа сэвэхэд хангалттай аж.
6
Машинд суухаар толгой өвдөж, дотор муухайрахыг болиулах
Машинд суусан даруйд толгой өвдөж, дотор муухайрдаг хүмүүс олон байдаг. Энэ нь яг л там шиг санагдаж, хурдхан буухыг хүсдэг. Тэгвэл энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд машинд сууж явахдаа толгойгоо бага зэрэг хазайлгах хэрэгтэй. Машин зүүн тийш эргэж байвал, толгойгоо баруун тийш хазайлгаж, машин баруун эргэж байвал, толгойгоо зүүн тийш эргүүлнэ. Ингэснээр таны толгой өвдөж, дотор муухайрах вий гэхээс айх хэрэггүй болно.
7
Машин цасанд суусан үед яах вэ?
Өвлийн улиралд хөдөө явахад цасанд суух асуудал тулгардаг. Та тус асуудлаас урьдчилан сэргийлэхийн тулд машиндаа цаасан хайрцаг авч яваарай. Хэрэв цасанд суувал цаасан хайрцагаа дугуйны дор тавьж, амархан цаснаас гарч болно.
Үүнээс гадна та хөдөө гадаа явахад машин цасанд суух асуудал хүн бүрийн толгойны өвчин болдог. Иймд та хотоос гарах бол 2 уут муурны элсийг машиныхаа ард заавал хийж яваарай. Хэрэв машин цасанд суувал та муурны элсийг зам руу асгаж, цаснаас машинаа гаргах боломжтой юм.
8
Шатахуун түгээгүүрийн газарт үйлчлүүлэх
Шатахуун түгээгүүрийн газар очихдоо жолооч нар аль талд нь гарч зогсох ёстойгоо мэдэхгүй бага зэрэг төөрөлдөх нь бий. Энэ тохиолдолд та шатахуун түгээх газрын самбарыг харж, зөв талд нь гарч зогсоорой.
9
Машины наалтыг хэрхэн цэвэрхэн хуулах вэ?
Машины наалт нь яг л шивээс шиг. Хэдхэн жилийн дараа гэхэд л таны сонирхол буурч, наалтаа хуулахыг хүсч эхэлдэг. Харин үүнийг хуулснаар машинд сэв сууж, цаавуу нь үлддэг тул бага зэрэг асуудалтай. Та энэхүү асуудлыг хялбархан шийдвэрлэхийг хүсч байвал, үсний сэнсийг бага халуунаар наадаг зураг руу үлээлгээрэй. Ингэснээр зураг амархан хууларч, элдэв цавуу, бохирдол үлдэхгүй аж.
10
Хэт хүнд түлхүүрээс татгалзах
Олон түлхүүрийг оосронд хийж, хэт хүнд түлхүүр авч явах нь буруу юм. Энэ нь түлхүүр гацах, эвдрэх зэрэг олон асуудлын шалтгаан болдог. Тиймээс хэт олон түлхүүрийг нэг оосорт хийж авч явахаас татгалзаарай.