1
Зууханд шарсан амтат тахиа
Орц
- Эстрагон шарилж эсвэл росмарин
- Цөцгийн тос- 200 гр
- Халуун ногоо
- Тахианы мах- 2 кг
- Далайн давс
- Хар чинжүү
- Лаазалсан вандуй- 400 гр
- Халуун чинжүү- 2 ширхэг
- Нимбэг- 1 ширэг
- Саримс- 3 хумс
- Оливийн тос
- Бальзамын цуу- 1 халбага
- "Dijon" гич- 1 халбага
- Шингэн зөгийн бал- 1 халбага
Бэлтгэх арга
Эстрагон шарилж эсвэл росмаринаа оливийн тосондоо хийж хольно. Тахианы махаа дотроос нь давс болон чинжүүгээр амтална. Үүний дараа оливийн тостой уусмалаараа тахианы махныхаа гадуур түрхээрэй.
Вандуйгаа шүүгээд жижиглэсэн чинжүү, нимбэгний навч, ганга, оливийн тос зэрэгтэй хольно. Шарх шүүгээний тавцан дээрээ сармисаа жижиглэж хийгээд, дараа нь тахианы махаа тавьж, оливийн тосоор шүрших хэрэгтэй. Шарх шүүгээгээ урьдчилан 200 хэмд халаагаад тавцантай махаа хийнэ. Хэсэг хугацааны дараа махны гаднах хэсэг шаргалтах бөгөөд энэ үед нь шарах шүүгээний температурыг 180 хэмд болгож ахин 1 цаг 30 минут орчим байлгаарай. Хүлээж байх хугацаандаа цуу, гич, зөгийн бал, оливийн тос ба халуун ногоо зэргээ холих ба үүнийг тахианы махаа идэхдээ амтлагч зорилгоор ашиглах юм.
2
Чигжмэл тахиа
Орц
- Оливийн тос
- Хиам- 150-200 гр
- Сонгино- 1 ширхэг
- Сармис- 2 хумс
- Ганга
- Лаазалсан цагаан шош- 800 гр
- Давс ба хар перец
- Хатаасан улаан лооль- 200 гр
- Тахианы мах- 2 кг орчим
- Нимбэг- 1 ширхэг
- "Paprika"- 1 халбага
- Цагаан дарс- 400 мл
- Ус- 200 мл
- Бусад амтлагч
Бэлтгэх арга
Хиамаа 3 минутын турш хайруулын тавган дээрээ шарна. Үүн дээрээ сонгиноо нэмж хийгээрэй. Дараа нь сармис, шош, давс, болон бусад амтлагчуудаа нэмээд хэдэн минутын дараа хатаасан улаан лооль, 2 халбага оливийн тос хийж хутгана. Харин тахианы махаа гадна болон дотроос нь давс, хар перецээр амтална. 180 хэмд нэг цагийн турш урьдчилан халаасан шарах шүүгээнийхээ тавцанд цагаан дарс, ус болон бусад амтлагчаа хийгээрэй. Бэлтэгсэн тахианы махаа 200 хэмд 25-30 минут шарна. Болсон махан дээрээ нимбэгний шүүс цацаж амтлаарай.
3
Тусгай аргаар шарсан тахиа
Орц
- Халуун чинжүү- 1-2 ширхэг
- Сармис- 2 хумс
- Халуун ногоо- 1 халбага
- Шанцай- 1 халбага
- Газрын самар- 1 халбага
- Хар перец
- Ганга эсвэл бусад ногоо
- Оливийн тос
- Тахианы хөл- 2 ширхэг
- Тахианы гуя- 2 ширхэг
- "Worcester" соус-2 халбага (шар буурцагаар орлуулж байж болно)
Бэлтгэх арга
Аманд орж уусах мэт сайхан амтыг халуун ногоо, шанцай, газрын самар, тахианы гуя, хар чинжүүний орцтой уг хоолноос мэдрэх болно. Хар перец, шанцай, халуун чинжүү болон сармисаа жижиглэж хэрчээрэй. Жижиглэн татсан төрөл бүрийн ногоон дээрээ халуун ногоо 1 халбага, газрын самар 1 халбага, оливийн тосноос хийж сайтар хольж хутгана. Тахианы мөч, гуяыг хэсэгчлэн зүсч бэлтгэнэ (тахианы мах тасалгааны градуст гэсгэлэн байх хэрэгтэй). Үүний дараа тахианы мөчөө дээрх бэлтгэсэн ногооны таташтайгаа хольж хутгах хэрэгтэй. Хайруулын тавганд ургамлын тосыг хийж сайтар халаасны дараа тахиан махаа 220°C-т 20 минут шарна.
4
Тахианы махан шорлог
Орц
- Самар- 50 гр
- Сармис- 1 хумс
- Улаан чинжүү- 1 ширхэг
- Пармезан бяслаг- 50 гр
- Хатаасан улаан лооль 200 гр
- Тахианы гуя- 500 гр
- Яншуй- 2 хоолны халбага
Бэлтгэх арга
Самраа 5 минутын турш шарна. Ингэхдээ түлэхээс сэргийлээрэй. Сармисаа хальсалж, чинжүүтэй цуг жижиглэж хэрчих хэрэгтэй. Ингээд сармис, самар, пармезан бяслаг, чинжүү, хатаасан улаан лооль зэргээ хамтад нь блендэрт хийж, дээр нь оливын тос нэмээрэй. Үүнийгээ том хэмжээтэй саванд хийж, тахианы махаа нэмээд, 1 цаг хөргөгчинд байлгаарай. Ингээд амталсан тахианы махаа шорлогны модонд хатгаж, грилл дээр тал бүрийг нь 5 минут шарах хэрэгтэй. Ингээд л таны амтат тахиан махан шорлог бэлэн болох аж.
5
Улаан лоолийн соустай тахианы мах
Орц
Тахианы мах
- Арьс, ясгүй тахианы- 800 гр
- Сармис- 2 хумс
- Жижиг цагаан гаа- 2 см
- Далайн давс- ½ халбага
- Улаан чинжүү- ½ халбага
- Нимбэгний шүүс
- Цэвэр тараг- 75 мл
- Карри амтлагч- ½ халбага
- Куркама- ½ халбага
- Ургамлын тос- 1-2 халбага
Соус
- Давсгүй цөцгийн тос- 1 ½ халбага
- Сармис- 2 буталсан хумс
- Цагаан гаа- (2 см)
- Кардамон- 1 халбага
- Улаан лиш- 2 ширхэг
- Газрын яншуй- 1 халбага
- Улаан чинжүү- 1 халбага
- Улаан лоолийн нухаш- 275 мл
- Нимбэгний шүүс- 1 халбага
- Цөцгийн тос- 40 г
- Давс, хар чинжүү
Бэлтгэх арга:
Хэрчсэн сармис, үрсэн цагаан гаа, давс, чили, нимбэгний шүүсээр тахианы махаа амталж, том саванд хийж, 30 минут байлгаарай. Үүн дээрээ карри, куркумагаа нэмж, ахин 3-4 цаг байлгана. Тахианы махаа тавцан дээрээ тавьж, 180 хэмд 8-10 минут шарах шүүгээнд шараарай. Дараа нь махан дээрээ ургамлын тосоо цацаж, ахин 10-12 минут шарна.
Одоо соусаа бэлтгэх хэрэгтэй. Хайруулын тавганд 1.5 цайны халбага масло, сармис, цагаан гаа зэргийг хийж, нэг минут хуурна. Дээр нь үлдсэн бүх амтлагчаа нэмээрэй. Ойролцоогоор 1-2 минут хуурсны дараа, дээр нь улаан лоолийн соус, нимбэгний шүүсээ хийж, ахин 2 минут байлгах хэрэгтэй. Ингээд та бэлэн болсон тахианы махаа соусандаа хийж, дээр нь давс, перец цацан амтлаарай.
6
Мөөг, тахианы махтай хулууны шөл
- Хулуу- 1.5 кг
- Далайн давс
- Хар перец
- Сармис- 1 хумс
- Розмарин
- Оливийн тос- 2-3 хоолны халбага
- Сонгино- 1 ширхэг
- Пармезан бяслаг- 30 гр
- Тахианы шөл- 800 мл
- Цөцгийн тос- 25 гр
- Мөөг- 400 гр
Эхний алхам: 1.5 кг жинтэй хулууг худалдан авч дундуур нь зүсч доторх хэсгийг нь гаргаж тусгай шилэн саванд хийгээрэй. Шингэнээс нь үрийг нь ялгахаа мартуузай
Сулласан хулуундаа сонгино, бяслагаа хийж тусад нь ялгасан үрийн хамт бага зэргийн гал дээр халаана. Сонгино, сармис, хар перец зэргийг сайтар жижиглэн хэрчиж, давс цөцгийн тосоор амтална.
Халаасан хулуугаа хальснаас нь салгаж бутлаж шингэн сүмс бэлтгэнэ.
7
Тактуритан (Dakdoritang)
Орц:
- Тахианы мөч, гуя- 450 гр
- Нунтаг цагаан гаа- 1 халбага
- Ус- 1.5 аяга
- Соё соус- 3 халбага
- Элсэн чихэр- 1 халбага
- Солонгос халуун чинжүү- 1 халбага
- Гүчүжан- 1 халбага
- Гүнжидийн тос- 2 халбага
- Сармис- 1 хумс
- Төмс- 3 ширхэг
- Лууван- 1 ширхэг
- Сонгино- 1 ширхэг
- Давс- тал халбага
- Хар перец- 1/4 халбага
- Ногоон сонгино- 3 ширхэг
- Гүнжидийн үр- 1 халбага
Хийх арга:
1.5 аяга усандаа соё соус, элсэн чихэр, халуун чинжүү, гүчүжан, гүнжидийн тос, хэрчсэн сармис зэргээ хийн сайтар хутгаад үүндээ тахианы мөч, гуянууд болон хэрчсэн төмс, луувангаа хийж, сайтар базаад 30-60 минут амраана. Харин товлосон цаг болмогц сонгиноо хуурч, үүндээ амталсан мах, төмс зэргээ хийж хуурах бөгөөд хар перец, давс зэргээ ч мөн хийж өгөх юм. Одоо үүндээ 500 гр ус хийж, 20 минут буцалгаад л болох аж. Мөн хоолоо болмогц нь хэрчсэн ногоон сонгиноо хийж өгөөрэй.
Та сайхан хооллоорой!