1
Урт үс
Тэдний бүтээлч сэтгэлгээ маш өндөр хөгжсөн ба ямар ч асуудалд шинэлэг шийдэл олж чаддаг. Түүнчлэн тогтсон хэв загварт баригддаггүй бөгөөд ийм үстэй ихэнх эрчүүд шүлэг зохиох, дуу болон зохиол бичихдээ авьяастай. Магадгүй энэ нь уран бүтээлчид ихэвчлэн урт үстэй байдгийн шалтгаан байж болох юм.
2
Богино халимаг
Бараг хоёр эрэгтэй тутмын нэг нь үсээ доор зурагт үзүүлснээр засуулсан байдаг. Энэ төрлийн үсний засалттай эрчүүд эерэг бодолтой, мөн хошин шогийн мэдрэмж сайтай. Түүнчлэн тэд хэр баргийн зүйлд сэтгэлээр унаж стрессдэх эсвэл уурлаж бухимддаггүй.
3
Халзан
Алсын хараатай, ухаалаг эрчүүд ихэвчлэн үсээ хусуулсан байдаг. Түүнчлэн тэд шийдвэр гаргахдаа тун сайн ба өөрийн бодолдоо үнэнч учраас итгэл хүлээлгэхэд буруудаад байхгүй. Мөн ихэнх хүмүүс халзан эрчүүдийг нүдэнд дулаахан гэж тодорхойлдог ажээ.
4
Голоор нь хуваасан
Хамгийн хөдөлмөрч, тууштай хүмүүс ийм үсний засалттай байх бөгөөд зорилгынхоо төлөө ямар ч бэрхшээлийг үл тоон ажиллах сэтгэлийн тэнхээ тэдэнд бий. Түүнчлэн тэд урлагийн өндөр мэдрэмжтэй байх нь элбэг.
5
Арзгар үс
Мөрөөдөмтгий хүмүүсийн илрэл. Ийм төрлийн үсний засалттай эр ямар ч хэцүү нөхцөл байсан мөрөөдөж чаддаг, гэхдээ хоосон мөрөөдөх бус түүнийхээ төлөө ч тэмцэж чадна. Мөн олны анхаарлын төвд байх тэдэнд таалагддаг ба ихэнх тохиолдолд хошин шогийн мэдрэмж сайтай байдаг.
6
Халимаг
Үсээ ингэж засуулсан эрчүүд маш романтик, сээтэгнүүр хүмүүс байдаг. Түүнчлэн хувийн ажил, амьдралаа сайн зохицуулж чадна. Энэ нь хайр дурлал, ажил хэрэг гээд бүх л талбарт амжилт дагуулдаг. Ийм үсний засалттай эрчүүдэд эмэгтэйчүүд илүү тааламжтай ханддаг гэнэ шүү.
7
Арагш нь босгож самнасан
Хэрвээ та ийм үстэй эрийг таньдаг бол түүнийг өөртөө итгэлтэй нэгэн гэж дүгнэж болно. Энэ загвараар үсээ засуулсан эрчүүд ямар ч зүйл хийсэн түүнийхээ эцсийг нь үздэг бөгөөд итгэлтэй байдал нь ч сайн үр дүн авчирдаг. Мөн хувцас загварын хувьд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж чаддаг.
8
Боосон
Өөртөө итгэлтэй байдал нь зарим үед хэтэрчхээд байдаг. Тэд хэзээ ч бусдын шүүмжлэлээс айдаггүй. Юу хүснэ түүнийгээ л хийдэг төрөлхийн зантай. Ийм ч учраас ховорд тооцогддог уг загвараар үсээ засуулсан байдаг.