1
Агуу тэсрэлтийн онолыг үзээрэй
Агуу тэсрэлийн онол (The Big Bang Theory) цувралыг үзсэн хүн, хэнхэг гэдэг үгийг сонсвол уг цувралын гол дүрүүдийн нэг болох Шелдон Күперийг (Sheldon Cooper) санах нь гарцаагүй юм. Харин үзэж байгаагүй хүмүүст хэлэхэд тэр бол 20 гаруй настай, физикч бөгөөд бидний хэлдэгээр хэнхэг нь дэндсэн хүн. Уг цувралаас хэнхэг хүн хэрхэн сайн нөхөр болдгийг бодитоор үзэх боломжтой.
2
Хэнхэг залуус олон төрлийн чадвартай
Тэд гэртээ байх хуучны олон зүйлсийг засаж, хэвийн ажиллагаатай болгож чадна. Зөвхөн хуучны ч бус эвдэрсэн угаалгын машин, гацсан компьютер, ажиллахгүй болсон зурагтын удирдлага гээд тэдэнд янзалж чадахгүй зүйл ховор байдаг. Засаад ч зогсохгүй шинээр зохион бүтээж чадах л улс шүү.
3
Та шинэ хоббитой болно
Хэнхэг залуус хэзээ ч найз нөхдийн хоорондох хов жив, цахим орчны худал мэдээний талаар ярьдаггүй. Тэд үргэлж шинэ нээлт, шинжлэх ухааны ололтуудын талаар ярьж байдаг учир та түүний ярианаас сонирхолтой зүйлийг олж мэдэхийн хэрээр танд шинэ сонирхол бий болохыг үгүйсгэхгүй.
4
Тэд маш өөдрөг хүмүүс
Хэнхэг залуус Дэлхий дээр бус өөрийн тархиндаа амьдарч байдаг, тэд бусдаас тусламж гуйхаар сул дорой хүн биш бөгөөд ганцаараа байсан ч аз жаргалтай зүйл олж, хэрхэн өөдрөг байхыг мэддэг хүмүүс. Тиймээс та тэдэнтэй цуг байснаар хэзээ ч гуниглахгүй. Үргэлж эрч хүчээр дүүрэн байна.
5
Та цагийг маш зугаатай өнгөрүүлэх боломжтой
Гаднаас нь харахад зөвхөн компьютер, номоос өөр юм мэддэггүй мэт харагдах ч хэнхэг залууст мэдэхгүй зүйл, сонирхохгүй сэдэв маш цөөхөн. Тэд хэзээ ч улиг болсон зүйлээ олон давтаж ярихгүй, байнга л шинэ зүйлсийг ярих болно. Түүнчлэн тэд хошин шогийн мэдрэмж сайтай учраас таныг яаж хөгжөөхөө сайн мэддэг:
6
Муухай хоол хийлээ гэж гомдоллохгүй
Инээдтэй сонсогдож байгаа ч туйлын үнэн. Тэдэнд таны хийсэн хоол амттай байна уу, үгүй юу огтхон ч хамаагүй, хоол л бол хоол. Хэрэв хоол хийгээгүй байвал тэд хоол идэхгүйгээр ч хоночхож чадах л улс. Учир нь хэнхэг залууст хоол идэж, амрахаас чухалд шийдэх ажлууд олон бий.
7
Түүний адилаар танд ч гэсэн мэдэхгүй зүйл цөөхөн болно
Алтны дэргэдэх гууль шарладаг гэдгийг адилаар, ухаантны хажууд удаан байвал та ч гэсэн муухан багш, эрдэмтнээс дутахааргүй мэдлэгтэй болно. Жишээлбэл хэнхэг залуус ямар нэг цахилгаан бараа заслаа гэхэд чимээгүйхэн сууж байгаад засчихахгүй, тухайн цахилгаан барааг яаж ажилладаг, ямар хүн хэдэн онд зохион бүтээсэн гээд маш их мэдээллийг танд өгдөг.
8
Таниас тийм ч ихийг хүлээхгүй
Хэн нэгнийхээ хүлээлтэд хүрээгүйгээс болж маш олон хосууд салдаг. Тэгвэл хэнхэг залуус танаас тийм ч их зүйл хүлээдэггүй. Тийм учраас та ч бас түүнээс ихийг хүлээхгүй байх хэрэгтэй. Гэхдээ хэнхэг залуус ихэнх тал дээрээ бараг л төгс буюу тэд хэзээ ч оройтож гарахгүй, архи тамхи хэрэглэхгүй, таныг хуурдаггүй. Ийм байхад илүүг хүлээх хэрэг ч бараг байхгүй дээ.
9
Худал ярихгүй
Тэд хэзээ ч өөрийн бодлоо танаас нуухгүй. Юу бодно түүнийгээ шууд л хэлчихдэг хүмүүс. Нөгөөтээгүүр та ч тэдэнд худлаа ярих хэрэггүй. Ямар ч тохиолдолд тэд таныг ойлгож, аливаа асуудалд сэтгэл хөдлөлөөрөө хандах бус тайван байж, ухаанаараа ханддаг. Ийм ч учраас та хоёрын харьцаанд үл ойлголцол бараг л гарахгүй.
10
Таниас хэзээ ч урвахгүй
Учир нь хэнхэг залууст хайр дурлал тийм ч чухал зүйл биш. Учир нь өөр бүсгүйчүүдтэй танилцахаас илүү чухал, сонирхолтой ажил олон бий. Тэгээд ч тэдэнд цаг хугацаа маш үнэ цэнэтэй. Иймд та түүнийг байнга хардаж, утсыг нь шалгах хэрэггүй байхгүй юм.