Амьд яваадаа талархах 30 шалтгаан

Бид аз жаргал, амьдрах эрч хүчийг үргэлж том зүйлтэй холбож ойлгодог. Үнэн хэрэгтээ бид одоо үүнийг уншиж байгаадаа эсвэл өглөө бүр сэрж байгаадаа баярлаж, эрч хүчтэй байх хэрэгтэй. Тэгвэл хэдий жижиг ч танд үргэлж аз жаргал бэлэглэдэг 30 зүйлийг танилцуулъя.

Амьд яваадаа талархах 30 шалтгаан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Эрүүл мэнд - Маш их зүйлийг хийж бүтээхийг хүсдэг ч эрүүл биегүй хүмүүс маш олон бий.

2. Сайхан нойр - Урт ажлын өдрийн дараа хамгийн сайхан зүйл бол яах аргагүй нойр билээ. 

3. Найзууд - Юу ч хийсэн бусдын өмнө таныг шүүмжилдэггүй найзуудтай байх хэчнээн сайхан гээч.

4. Шашны эрх чөлөө - Хүссэн шашингаа шүтэх эрх тийм ч олон хүнд байдаггүй юм шүү.

5. Эцэг эх - Хэдий тэдэнд дутагдал бий ч, тэд чамд амьдрал бэлэглэснийг бүү мартаарай.

6. Амралтын өдрүүд - Ихэнх хүмүүс амьдралынхаа төлөө нэг цаг ч амрахгүй ажиллаж байгаа.

7. Хайр - Хайр дурлал бол хамгийн гайхалтай зүйл юм. 

8. Шинэ өглөө - Шинэ өглөө бүр бидэнд илүү ихийг хийж бүтээх боломжийг олгодог. 

9. Алдаа - Хэрвээ бид хэзээ ч алддаггүй бол өсөн дэвжих боломжгүй билээ.

10. Сургууль - 57 сая хүүхэд сургуульд явахыг хүсдэг ч тэдэнд явах боломж байдаггүй.

11. Унших чадвар - 7 тэрбум хүнээс 800 сая нь уншиж чаддаггүй.

12. Гэр орон - Та байшин, гэр, бүр майханд ч амьдардаг байсан орох оронтой байгаадаа баярлаарай. 

13.Инээд - Инээдгүйгээр орчлон ертөнц хэр аймшигтай байх байсан бол?

14. Нарны илч - Бид бүгдийн амьдралыг тэтгэж байгаа хамгийн чухал зүйл. Өдөр бүр тань руу мишээх алтан Наранд талархаарай.

15. Цэвэр ус - 2 тэрбум хүн цэвэр усны гачигдалтай амьдарч байна.

16. Интернет - Дэлхий дээр 4 тэрбум хүн интернетэд холбогдох боломжтой байдаг.

17. Дуу хөгжим - Бидний сэтгэлийг хөдөлгөх дуу хөгжимгүй байсан бол уйтгар гуниг бүхнийг эзлэх байсан даа...

18. Зүүд - Зүүд бидэнд хязгааргүй эрх чөлөөг бэлэглэдэг.

19. Үг хэлэх эрх чөлөө - Хүссэн зүйлээ хэлэх эрх чөлөө тийм ч олон хүнд байдаггүй. 

20. Байгал - Эх дэлхийн бидэнд өгсөн хамгийн сайхан бэлэг.

21. Хоол хүнс - Амттай хоолгүйгээр амьдралыг төсөөлшгүй.

22. Цахилгаан - Цахилгаангүйгээр хүн төрөлхтөн оршин тогтноход тун хэцүү.

23. Сар болон од - Шөнийн тэнгэрт од болон сар л гэрэл гэгээ нэмдэг шүү дээ.

24. Ялгаа - Хүн бүр адилхан байсан бол амьдрал хэтэрхий уйтгартай биш гэж үү?

25. Мөнгө - Та 100 төгрөгтэй байсан ч Дэлхийн ихэнх хүмүүсээс баян гэсэн үг юм шүү.

26. Ном - Ном бол ертөнцийг харах цонх юм.

27. Тэжээвэр амьтан - Тэд хүний хэлээр ярьдаггүй ч, заримдаа хүнээс ч илүү хайрладаг.

28. Урлаг - Бидний чихэнд бус зүрхэнд үг хэлдэг, үүн шиг гайхалтай зүйл тун цөөхөн.

29. Баярын өдрүүд - Олон баяруудын ачаар л хүн аз жаргалаар дутахгүй амьдарч чаддаг.

30. Бороо - Сэрүүн бороогүйгээр халуун зуныг төсөөлөхийн аргагүй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()