Хар цайны итгэмээргүй ач тус

2017-11-16, 15:38
19,189

Хар цайг 1590-ээд оны үеэс хамгийн анх Хятадад хэрэглэж эхэлсэн хэмээх түүх байдаг. Энэ цагаас хойш Англи болон Европын орнуудаар дэлгэрч улс, үндэстэн бүр тус, тусын онцлог шинжийг агуулсан хар цайг хэрэглэх болсон ба улмаар цайны соёл гэх зүйл дэлгэрсэн гэнэ. Тэгвэл хар цайг өдөр тутам тогтмол хэрэглэснээр таны биед гарах эерэг 10 өөрчлөлтийг танилцуулъя.

Хар цайны итгэмээргүй ач тус
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Амны эрүүл мэндийг сайжруулна

Буйлыг үрэвсүүлж, шүдний цооролтыг бий болгодог нянгын үржлийг хар цайнд агуулагдах бодисууд устгадаг. Түүнчлэн хар цайнд "полифенол" гэх бодис байдаг бөгөөд энэ бодис нь нянгуудыг шүдэнд наалдуулдаг, наалдамхай бодис үүсэх нөхцлийг үгүй хийдэг гэнэ.

Амны эрүүл мэндийг сайжруулна

2 Антиоксидантаар баялаг

Хар цайнд агуулагдах антиоксидант нь химийн хортой бодисуудаас үүддэг ДНХ-ын гэмтлийг зогсоодог. Мөн эдгээр антиоксидант нь жимс болон хүнсний ногоонд агуулагддгаас ондоо ба зөвхөн хар цайнд л агуулагддаг гэнэ.

Антиоксидантаар баялаг

3 Зүрхний үйл ажиллагааг дэмжинэ

Хар цай нь Японы уламжлалт ногоон цайтай зарим талаар төстэй байдаг аж. Нэгэн судалгаанд өдөр бүр 3 болон түүнээс олон аяга хар цай уудаг хүмүүсийг огт уудаггүй хүмүүстэй харьцуулахад цус харвах магадлал нь 21 хувиар бага байжээ. 

Зүрхний үйл ажиллагааг дэмжинэ

4 Хорт хавдраас сэргийлнэ

Хар цайг хорт хавдраас сэргийлдэг гэдгийг батлахын тулд маш олон жил шаардлагатай нь тодорхой. Гэсэн хэдий ч томоохон судалгааны багийн гишүүд хар цай тогтмол уусан эмэгтэйн өндгөвчний хорт хавдраар өвчлөх магадлал тун бага байдаг гэсэн таамгийг гаргаад байгаа юм.

Хорт хавдраас сэргийлнэ

5 Ясыг бэхжүүлнэ

Мөн хар цайг тогтмол ууснаар яс илүү бат бөх болдог бөгөөд ялангуяа бага насны хүүхдэд элбэг тохиолддог рахит өвчнийг үүсгэдэг шалтгааныг устгадаг.

Ясыг бэхжүүлнэ

6 Чихрийн шижингээр өвдөх эрсдлийг багасгана

АНУ-д 2007 онд 65-100 насны нийт 1000 хүнийг судалгаанд хамруулсан байна. Тус судалгааны хүрээнд өдөрт тогтмол 1-2 аяга хар цай уудаг хүнийг уудаггүй хүмүүстэй харьцуулсан бөгөөд тогтмол уудаг хүний чихрийн шижин тусах магадлал нь уудаггүй хүнийхээс 70 хувиар бага байдгийг баталжээ.

Чихрийн шижингээр өвдөх эрсдлийг багасгана

7 Дархлааны системийг дэмжинэ

Хар цай тогтмол ууснаар дархлааны систем улам хүчирхэг болох ба ялангуяа өвлийн улиралд элбэг тохиолдох ханиад, томуунд өртөхгүй байх боломжтой болно. 

Дархлааны системийг дэмжинэ

8 Хоол шингэхэд тустай

Дархлааны системийг дэмжихийн хажуугаар хоол боловсруулах ажиллагааг хурдасгадаг. Хоол боловсруулалт хурдассанаар ходоод, бөөр гээд дотоод эрхтнүүдийн өвчлөх магадлал дагаад буурдаг ажээ.

Хоол шингэхэд тустай

9 Стресс тайлна

Судалгаанд Лондон хотын 75 иргэн оролцсон бөгөөд нийт хүмүүсийг 2 хэсэг болгоод, 6 долоо хоногийн туршид шингэн зүйл уухдаа эхний хэсгийн хүмүүсийг үргэлж цай, харин нөгөө хэсгийн хүмүүсийг зөвхөн кофе уух даалгавар өгсөн байна. 6 долоо хоног өнгөрсний дараа оролцогч бүрийн цусны даралт болон зүрхний цохилтыг зориудаар ихэсгэхэд зөвхөн цай уусан эхний бүлэг хүмүүсийн цусны даралт, зүрхний цохилт бусад хүмүүсийнхээс хэд дахин хурдан хэвэндээ орсон гэнэ.

Стресс тайлна

10 Эрч хүч өгнө

Бусад цайны төрөлд байх кофейн хар цайнд тун бага агуулагддаг учраас зүрхэнд хэт их ачаалал өгөхгүйгээр, тархины цусан хангамжийг сайжруулдаг. Түүнчлэн өглөө уусан нэг аяга хар цай таныг бүтэн өдрийн туршид эрч хүчээр хангаж чадна.

Эрч хүч өгнө

Та хар цайны өөр ач тусыг мэддэг бол бидэнтэй хуваалцаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()