Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хэлээ хазаад, хошуугаа унжуулаад, хөлөө дэвхцээд эрхэлдэг эрх найз охинтой хүмүүс байна уу хэхэ. Миний хайр бол надад үнэн ДААМ. Хайраа ингэмээр байна, тэгмээр байна, ингээд өг тэгээд өг гэнэ. Гэхдээ би дотроо битүүхэн дуртай л даа энэнд нь. Өөрийгөө сүпермэээн болцым шиг санагдаад гоё шд заримдаа кк. Хайраа хөл бариад өг, хайраа хоол идмээр байна, хайраа хамт тоглий, хайраа гарж салхилий гээ л. Намайг нэг л зүгээр суулгамааргүй санагддым шиг байгаан. Заавал нэг хийлгэх юм олчино кк. Заримдаа залхаад за дараа дараа гэхээр хошуугаа унжуулаад, буруу хараад суучина. Сүүлдээ бүүр гомдлыг нь тайлах гэж тэрнээсээ эсэн юм болноо. Бас л даам байснаа тэрүүхэн хооронд шатар болоод бүр бэрс болчиж байгаа хүнийг яахын кк. Гол нь миний түлхүүрийг тааруулаад хайрын хаалгыг ойлгож чадаад байна цаад чинь кк.
За энэ яахуу, бас нэг юм нь надаар байнга, бүүр байнга, байнгын байнга даалгана. Нэг бохь ч өөрөө авч зажилку кк. Тэгснээ өөрөө түрүүвчээ түнтийлгэсэн их жоортой кк. Надаар даалгах юмаа олох доо зүгээр Pro цаад чинь кк. Хайраа шил авмаар байна гэнэ. Чамд байгаа биздээ гэхээр хар араамтай байгаа, цагаан араамтай байхгүй гэжаам чинь кк.
Өнөөдөр хайр минь залгаж байнаа. Авсан чинь нэг шал танику хүүхэн: Сайн байна уу. Тань руу залгаж байгаа энэ хэрэглэгч таниар ДААЛГИЙ гэнээ гэсэн утгатай юм хэлдийн байна. Би бүүр гайхаад за даая даая гээд ярьсан чинь мань найз охин: Хайраа энэ ёстой гоё юм байна. Чамруу ярьсан ярианы төлбөрөө чамаар даалгаж болхын байна. Нэгжээрэээ ээжрүү яриад, чамруу ярихдаа үнэгүй болчлоо гэнээ хахаха. Тэгсэн “Залга, би даая” гэдэг үйлчилгээ гарцын байна шд. Манай хүн ч тэгээд тэрийг нь юу ч хурдан олоод мэдчдийн. Гэхдээ угийн хошуугаа унжуулж юм авхуулж, даалгахдаа мэргэшцсэн, мэргэжил эзэмшээд, ромбо зүүцэн хүн л дээ кк.
За яахуу дээ тэ. Хайрыгаа 2, 3, 4, 5 юманд дээр даалаа гээд хоосорчихгүй л байлгүй. Аая лаг баян хүн шиг биччлээ тэ. Жич би тийм аймар баян биш шүү хэхэ. Чатаар мөнгө хүүтэй зээлээч гээд бичээд байваа хаха.
Заа баахан нуршчлаа. Зүгээр л хайр хүрээд бичмээр санагдаад. Гэхдээ нэг нууц юм хэлхүү. Миний найз охин хэн гээч. Аймар лаг олны танил од..............аая кк
Ккк за тоглосын тоглосын. 8 настай охин минь миний найз охин, зүрхний хайр минь юм байхгүй юу. Эхнэрээсээ илүү охиндоо базуулцан гээ л хавийн хавирга сүвээнийхэн маань андку. Гэхдээ би жаргацан аав гэдгээрээ бахархаад бахдаад байдымөө. Охиноо төрснөөс хойш эхнэрээ даам байлгаж чадку байгаа ч гэсэн ийм сайхан үрийг минь төрүүлээд өсгөөд, намайг бас зөөлөн нь хатуугаа гэдэг арга тактикаар “хүмүүжүүлээд” байгаа ханьдаа дэндүү их хайртай би.
Ойрд бас л нүд хальтарч, сэтгэл өвдмөөр юмнууд уншаад охин хүүхэдтэй аав хүний хувьд шаналж л байлаа. Хайртай хүүхдүүддээ, хайртай гэргий дээ, ээждээ аавдаа хайрыг өгч байгаарай. Эргүүлээд чамд хэд дахин нугалаад өгдийм шүү.
Жич: Охиныхоо дугаарыг би утсан дээрээ ЗҮРХНИЙ ХАЙР гэж хадгалдаг, харин эхнэрийгээ МИНИЙ ЕРТӨНЦ гэж хадгалдаг. Шоучин, тэнүүлчин байсан залууг сайн аав болгосон, амьдралын минь цоо шинэ ертөнцийг нээж өгсөн хайртай ханийгаа хайрлаку гээд яах билээ. Саяхан ӨГӨХ ӨДӨР болсым чинь далимдуулаад эхнэрээсээ ганц юм гуйчий. Наддаа дахиад нэг сайхан хүүхэд ӨГӨӨЧ хэхэ.
Эх сурвалж: БТХХЯ групп