Сүүлийн жилүүдэд судлаачид тухайн хүн зүрх, тархиныхаа алийг нь дагаж байгаа нь амьдрал, гэр бүлийн байдал, нийгмийн статус гэх зэрэгт нь хэрхэн нөлөөлдгийг ихээр судалж байгаа юм. Үүнийг олохыг тулд олон орны эрдэмтэд төрөл бүрийн судалгаа хийсэн байдаг. Эдгээрээс хамгийн алдартай нь Америк судлаачид болох Фетерман, Робинсон нар юм. Тэд олон жилийн туршид маш олон хүмүүсийн дунд судалгаа хийсэн бөгөөд үүний үр дүнд нь дараах ялгааг олжээ.
1
Өөрсдийгөө дүгнэж буй байдал
Тархинаас илүүтэйгээр зүрхээ дагадаг хүмүүс ихэвчлэн өөрсдийгөө "сэтгэл хөдлөл ихтэй, найрсаг, дотно" зан чанартай гэж үздэг байна. Харин тархиа дагадаг гэж дүгнэсэн хүмүүс өөрсдийгөө "ухаалаг, логик сэтгэлгээ сайтай, тийм ч нийтэч биш" гэж боддог гэнэ.
2
Шийдвэр гаргалт
"Та хүүхдийнхээ хамтаар нэгэн хүнд барьцаалагдчихсан гэж үзье. Хэрэгтэн танд өөрийн гараар хүүгээ алах эсвэл хэрэгтэн өөрөө таны хүү болон өөр нэгэн хүнийг алах болно гэв. Энэ тохиолдолд та юу хийх вэ?" гэсэн асуултад зүрхээ дагадаг хүмүүс өөрийн хүүгээ алахаас эрс татгалзаж байсан бол тархиа дагадаг хүмүүс өөрийн гараар хүүгээ алж, өөр нэгний амийг аврах байсан гэж хариулжээ.
3
Үр хөндөлт
Зүрх сэтгэлээ дагадаг хүмүүс үр хөндөлтийг хуулиар хорих хэрэгтэй гэдэг байр суурин дээр хатуу зогсож байсан бол тархиа дагадаг хүмүүс үр хөндөлтийг хувь хүний шийдэх хэрэг учраас бид оролцох шаардлагагүй гэж үзжээ.
4
Хандив өгч буй байдал
АНУ-ын их сургуулийн оюутнуудын дунд хийсэн судалгаагаар зүрхээ дагадаг хүмүүс зүрх судастай холбоотой өвчлөлд харин тархиа дагадаг хүмүүс элдэв төрлийн сэтгэцийн өвчний эмчилгээнд илүүтэй хандив өгдөг нь тогтоогджээ.
5
Соёлын ялгаа
Нийтэч, бие биендээ туслан амьдардаг нийгэмд өссөн хүмүүсийн ихэнх нь зүрхээ дагадаг гэнэ. Жишээлбэл судалгаанд оролцсон Энэтхэгчүүдийн дийлэнх хувьд зүрх сэтгэлээ сонсож, шийдвэр гаргахдаа мэдрэмжээ дагадаг хүмүүс байжээ.
6
Донор
"Хэрэв та нас барсныхаа дараа хэн нэгэнд өөрийн эрхтнээ хандивлах бол ямар эрхтнээ хандивлах байсан бэ?" гэж асуухад зүрхээ дагадаг хүмүүс дотоод эрхтнүүд болон зүрхээ хандивлахыг илүүд үзсэн байдаг. Харин тархиа дагадаг хүмүүс нүд, нуруу, тархи гэх зэрэг эрхтнээ хандивлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
7
Зүрхээ дагадаг хүний шинжүүд:
- Амархан стрессддэг
- Тэд ямар ч асуудлыг маш сайн ойлгодог
- Танихгүй хүнтэй гэсэн харьцахдаа ч маш нийтэч
- Тэд өөрийн мэдрэмжээ амьдралынхаа луужин мэтээр авч үздэг
- Бусадтай өөрийн мэдрэмжийнхээ талаар ярих дуртай
- Магадгүй шийдвэр гаргахдаа уддаг ч, нэгэнт шийдвэр гаргасан бол түүндээ маш үнэнч
8
Тархиа дагадаг хүний шинжүүд:
- Эргэн тойрондоо юу болж байгааг илүү анхаардаг
- Шийдвэр гаргах үедээ хийх сонголтынхоо сайн муу гээд бүх талыг нь бодож үздэг
- Маш хөгжилтэй
- Сэтгэл хөдлөлдөө захирагддаггүй учраас стресстэй сайн тэмцдэг
- Найз нөхөд нь хэцүү шийдвэр гаргахдаа үргэлж энэ төрлийн хүн рүү ханддаг
- Та ч гэсэн дотоод мэдрэмж, сэтгэл хөдлөлтэй гэхдээ эдгээрээс тархиа илүүд үздэг.
Та зүрхээ дагадаг уу эсвэл тархиа дагадаг уу?