Оддын хамгийн шившигтэй нууцууд

Хэлж буй үг, хийж буй үйлдэл бүрийг нь тандаж байдаг папарацичид, элдвээр бичиж, доромжилж байдаг хэвлэл мэдээллийнхэн гээд олны танил хүмүүсийн зовлонг дурдаад байвал дуусахгүй биз ээ. Тийм ч учраас зарим одууд өөрт тохиолдсон нууцаа тэр бүр бусдад дэлгэхийг хүсдэггүй хэдий ч, цаг хугацааны эрхээр эдгээр нь олон нийтэд ил болж, цахим ертөнцийг шуугиулдаг билээ. Тэгвэл хамтдаа оддын хамгийн ичгэвтэр нууцуудтай танилцъя. 

Оддын хамгийн шившигтэй нууцууд

1 Канье Вест хууль бусаар дуу татсан

2003 онд байгуулагдсан цагаасаа хойш оюуны өмчийн эрхийг ноцтой зөрчиж, хууль бус үйл ажиллагааг хөхүүлэн дэмжиж ирсэн дэлхийн хамгийн том үнэ төлбөргүй файл шэйр хийгч "Pirate Bay" сайтыг мэдэхгүй хүн ховор биз ээ. Реппер Канье Вест (Kanye West)-ийн "The Life Of Pablo" цомгийг хүмүүс хууль бусаар  "Pirate Bay" сайтаас татсанаас болж, реппер 53 сая долларын алдагдалд орсон тухайгаа мэдэгдсэн билээ. Тус үйл явдлаас хэдэн долоо хоногийн дараа тэрээр "Sufjan Stevens"-ийн дууг сонсож байгаагаа харуулах гэсэндээ компьютерийнхээ дэлгэцний зургийг авч цахим сүлжээнд нийтэлжээ. Гэтэл түүний компьютерийн дэлгэцийг ажиглах юм бол тэр ч бас "Pirate Bay" сайтыг хэрэглэдэг болох нь харагдах аж. 

Канье Вест хууль бусаар дуу татсан

2 Марк Ваулберг хүний амь хөнөөхийг оролдож байсан

Хүн бүрийн сайн танил болсон нэрт жүжигчин нь олон хөгжилтэй дүр бүтээж, хүмүүст гэгээлэг сэтгэгдэл төрүүлдэг. Харин түүнийг алдар нэрд гарахаасаа өмнө гэмт хэрэгтэн, хулгайч байсан гэдгийг та мэдэх үү? Марк Ваулберг (Mark Wahlberg) нь 14 настайдаа хар тамхинд донтсон төдийгүй хууль бусаар мансууруулах бодис наймаалж, хулгай хийн амьдардаг байжээ. 16 настайдаа тэрээр хүний амь хөнөөхийг завдсан хэргээр шүүхэд дуудагдаж, шоронгийн хаалга татсан байна. Азаар түүнийг гэм буруугүйд тооцож, 45 хоног шоронд хорьсны дараа суллан явуулжээ. 

Марк Ваулберг хүний амь хөнөөхийг оролдож байсан

3 Том Хардигийн "MySpace"-ийн хаяг

"Facebook"-ийг хүмүүс мэддэг болохоос өмнө "MySpace"-ийг хүн бүхэн хэрэглэдэг байсан. Алдартай одуудын хуучны хаягуудыг сөхөж үзэхэд хөгжилтэй зүйлс их гарч ирдэг аж. Жүжигчин Том Харди (Tom Hardy) нь олны танил болохоосоо өмнө "MySpace"-ийг идэвхитэй хэрэглэдэг байсан төдийгүй сонирхолтой зургууд байршуулдаг байв. Түүний хаягийг олсон хүмүүс инээдтэй зургуудыг нь олонд дэлгэж эхэлсэн бөгөөд нэрт жүжигчин хаягаа тэр даруй устгуулсан байна. Тэрээр энэ тухайгаа "Би хийсэн зүйлээсээ огт ичихгүй байгаа. Тухайн үед энэ нь надад хөгжилтэй л санагддаг байсан" хэмээжээ. 

Том Хардигийн "MySpace"-ийн хаяг

4 Тэйлор Свифт мууранд дэндүү хайртай

Олон гайхалтай уран бүтээлээрээ хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөдөг дуучин Тэйлор Свифт (Taylor Swift) нь мууранд үнэхээр хайртай аж. Тэрээр гэрийнхээ ханаар дүүрэн муурны зураг өлгөдөг төдийгүй хувцсанд нь үргэлж л муурны үс наалдаж явдаг байна. Мөн түүний туслахуудын ярьж байгаагаар, дуучин бүсгүй гэрийнхээ гадна муурны хоол, сүү тавьж, гудамжны муурнуудыг цуглуулдаг гэнэ. 

Тэйлор Свифт мууранд дэндүү хайртай

5 Брэд Питт тайчигч байсан

Охид бүсгүйчүүдийн шүтээн болсон, дур булаам жүжигчин залуу Брэд Питт (Brad Pitt) нэр алдарт гарахаасаа өмнө маш олон ажлын гололгүй хийж явсан тухайгаа дээхэн үед дурссан байдаг. Түүнд нь түргэн түргэн хоолны газрын зөөгч, жолооч, тэр ч бүү хэл шөнийн цэнгээний газрын тайчигч хүртэл орно. 

Тэрээр Миссури мужийн коллежид сурч байхдаа “Нүцгэн бүжигчид” нэртэй сонирхогчдын тайчих урлагийн эрэгтэй хамтлагийн гишүүн байжээ. Тэд ихэвчлэн охидын үдэшлэг болон тусгай арга хэмжээн дээр тайчдаг байсан гэнэ. 

Брэд Питт тайчигч байсан

6 Том Крузын "Найз бүсгүйн шалгаруулалт"

Авьяас чадвар, царай төрх, бие хаа зэргээрээ гайхагдаж, олон бүсгүйн харцыг булааж, хайрыг татаж явсан жүжигчин Том Круз (Tom Cruise) Христийн шашинд үндэслэж, 1954 онд гарч ирсэн шашинаар өөрийн амьдралаа чиглүүлж явдаг байна.  Үүнээс болж тэрээр бүсгүйчүүдтэй учраа олж чадахгүй байсан тул "Найз бүсгүйн шалгаруулалт" явуулсан аж. Тус шалгаруулалыг шүүлгэхээр жүжигчин Жессики Альба, Кейт Босворт нарыг урьсан хэмээдэг. Ийнхүү бүтэх бүтэхгүй зүйл хийж явсаар тэрээр 2006 онд жүжигчин Кейт Холмес (Kate Holmes)-тай гэрлэсэн ч, шашны үзэл суртал нийлэхгүйгээс болж 2012 онд салжээ. 

Том Крузын "Найз бүсгүйн шалгаруулалт"

7 Женнифер Анистон хувцаслалтандаа төдийлөн анхаарал хандуулдаггүй

Алдарт "Friends" цувралыг үзэж байгаагүй хүн гэж ховорхон болов уу. Тус цувралд жүжигчин Женнифер Анистон (Jennifer Aniston) тоглохдоо хэд хэдэн удаа хөхний даруулга зүүгээгүй байдалтайгаар харагддаг бөгөөд олон ч хүн түүний хөхний товчийг харсан гэдэгт итгэлтэй байна. Тэрээр бодит амьдрал дээр ч мөн хувцаслалтандаа төдийлөн анхаарал хандуулдаггүй төдийгүй гэртээ ихэвчлэн дотуур хувцастайгаа байдаг гэнэ. Бүр заримдаа дотуур хувцсаа ч өмсөлгүй нүцгэн байхыг илүүд үздэг тухайгаа нэгэн ярилцлагын үеэр дурдаж байсан удаатай. 

Женнифер Анистон хувцаслалтандаа төдийлөн анхаарал хандуулдаггүй

8 Бен Аффлекийн гэр бүлийнхэн боолууд эзэмшдэг байсан

Хэдэн жилийн өмнө нэрт жүжигчин Бен Аффлек (Ben Affleck) нь "Би шударга ёсыг баримталдаг. Хүн бүхнийг тэгш эрхтэй байгаасай гэж хүсдэг" хэмээн хэлж байсан билээ. Харин түүний ээжийн өвөг эцэг нь "Хувьсгалын дайн"-д оролцож явсан бөгөөд судлаачид тэдний гэр бүлийнхэн боолууд эзэмшдэг байсан болохыг дурдсан байдаг.

Энэ бүхнийг олон нийтэд зарласны дараа Бен Аффлек маш их ичиж байгаагаа илэрхийлсэн билээ. 

Бен Аффлекийн гэр бүлийнхэн боолууд эзэмшдэг байсан

9 Кристина Агилера угаалгын өрөө орсны дараа гараа угаадаггүй

Хүчирхэг хоолойгоороо гайхагдсан дуучин Кристина Агилера (Christina Aguilera) нь гаднаасаа үзэсгэлэнтэй, дур булаам харагддаг. Хэн түүнийг угаалгын өрөө орсны дараа гараа угаадаггүй хэмээн бодох билээ. Түүний гэрийн үйлчлэгч дуучин бүсгүйн бохир заваан байдлын тухай олон нийтэд зарлаж, түүнийг гараа огт угаадаггүй, бохир гараараа хоол барьж иддэг хэмээсэн аж. Үүнийг нь түүний хэд хэдэн найзууд баталж, бүсгүйн тухай хүмүүсийн бодлыг өөрчилсөн байдаг. 

Кристина Агилера угаалгын өрөө орсны дараа гараа угаадаггүй

10 Мэттью МакКонахигоос эвгүй үнэр ханхалдаг

Өнгөрсөн 20 жилд жүжигчин залуу нь огт сүрчиг, үнэр дарагч, хөлс дарагчийг ашиглаагүй гэдэг. Тиймдээ ч түүнээс эвгүй үнэр гардаг тухай хамтран тоглосон жүжигчид нь ам уралдан ярьдаг байна. Нэгэн удаа жүжигчин Кейт Хадсон түүнтэй хамтран кинонд тоглохдоо тэсгэл алдарч "Матт чамд би бэлэг авсан. Энийг түрхээрэй" хэмээн үнэр дарагч, хөлс дарагчийг бэлэглэсэн гэдэг. 

Мэттью МакКонахи (Matthew McConaughey) үнэртээ огт санаа зовдоггүй бөгөөд өөрийгөө жинхэнэ эр хүн шиг үнэртэй хэмээн тодотгодог байна. 

Мэттью МакКонахигоос эвгүй үнэр ханхалдаг

11 Ким Кардашьян өөрөө папарацуудыг дуудсан

Ихэнх олны танил эрхмүүд папарацийн нүднээс хол байхыг хичээж, тэднийг үзэн яддаг. Харин реалити шоуны од Ким Кардашьян (Kim Kardashian)-ы тухайд нүүрээ төгс будаж, халуухан харагдах хувцас өмсөж гадуур явахдаа өөрөө папарациудыг дуудаж, зургаа авахуулдаг байна. Ингэснээр хүмүүс түүнийг үргэлж төгс харагддаг гэж ойлгох тул тэрээр папарациудыг өөрийн талд ашигладаг аж. 

Ким Кардашьян өөрөө папарацуудыг дуудсан

12 Лейтон Мистер шоронд мэндэлсэн

Америкийн жүжигчин, дуучин, загвар өмсөгч Лейтон Мистер (Leighton Meester) нь шоронд мэндэлсэн гэдгийг та мэдэх үү? Түүний ээж, аав болон өвөө нар нь 1980-аад оны үед хар тамхи дамлан зарсан хэргээр шалгагдаж байжээ. 1983 онд жүжигчин бүсгүйн ээж болон хамтран ажиллагсад нь 500 кг марихуаныг Ямайк улсаас хил давуулан оруулж ирэх явцдаа баривчлагдаж, шоронд хоригдох болсон байна. Тухайн үед бүсгүйн ээж жирэмсэн байсан бөгөөд Лейтонг шоронд төрүүлж, өөрөө 16 сар хоригдосны дараа суллагдсан байдаг. 

Лейтон Мистер шоронд мэндэлсэн

13 Жорж Клуни ажилтнуудынхаа дэргэд унгасан

Холливуудын хамгийн жентлемэн, дэгжин залуусын нэг болох Жорж Клуни (George Clooney) нь олон нийтэд муу талаа харуулж байсан удаагүй нэгэн. Харин түүний туслах ажилчдын хэлж байгаагаар жүжигчин эр нь харагдаж байгаа шигээ тийм ч цэмбэгэр нэгэн биш гэх бөгөөд хүмүүсийн хажууд унгаж, хэхрэх нь байх л үзэгдэл гэнэ. Ялангуяа ажилчидтайгаа хамт байхдаа жинхэнэ өөрөөрөө байж, хүмүүсийг гайхшруулах бохир заваан үйлдлүүд хийдэг аж. 

Жорж Клуни ажилтнуудынхаа дэргэд унгасан

14 Кристина Агилера сэрэл өдөөх хувцас өмсдөг

Дуучин бүсгүй нь продюсер Жордан Батман (Jordan Bratman)-тай гэрлэж, 2011 онд салсан билээ. Тэд хуримаа хийснийхээ дараахан харилцаагаа халуухан хэвээр нь байлгах гэсэндээ төрөл бүрийн арга хэрэглэдэг байсан болохыг дуучин бүсгүйн гэрийн үйлчлэгч ярьсан байдаг. Кристинагийн гэрийн үйлчлэгч нь хэд хэдэн удаа дуучин бүсгүйн өмсөж байгаад тайлж тавьсан сэрэл өдөөхүйц төрөл бүрийн хувцас, эд зүйлсийг авч цэгцэлдэг байсан гэнэ. 

Кристина Агилера сэрэл өдөөх хувцас өмсдөг

15 Брэд Питт, Анжелина Жоли нар нь нууц амрагууд байсан

Холливуудын хамгийн сайхан хос гэгддэг Брэд болон Анжелина нар нь өдгөө 6 хүүхдийн эцэг эх болж, өнөр өтгөн, аз жаргалаар бялхан амьдарч байсан ч, өнгөрсөн жил харилцаандаа цэг тавьсан билээ. Харин тэдний хайрын түүх тун ч сонирхолтой төдийгүй адармаатай. Анх 2005 онд "Mr. and Mrs. Smith" кинонд хамтран тоглохдоо бие биедээ дурласан гэх бөгөөд тухайн үед Брэд Питт жүжигчин Женнифер Анистон (Jennifer Aniston)-той гэрлээд 5 жил болж байсан аж. Гал мэт дүрэлзэж байсан хайр сэтгэлийг зогсоох зүйл байгаагүй тул Брэд эхнэрээсээ салж, Жоли болон түүний өргөмөл хүүхдүүдийг сонгосон байдаг. Тэрээр Жолигийн өргөж авсан хүүхдүүдийг өөрийн нэр дээр бүртгүүлж, хамт амьдарсан бөгөөд 2014 онд хуримаа хийж, жинхэнэ утгаараа гэр бүл болсон юм. 

Брэд Питт, Анжелина Жоли нар нь нууц амрагууд байсан

Танд эдгээрээс аль нь хамгийн ичгэвтэр санагдаж байна вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()