Гурван долоо хоногийн дотор Гадаад хэлээр ярьж сурах 5 арга

2017-11-12, 15:19
11,479

Сүүлийн үед хүн бүр гадаад хэл сурахыг эрмэлздэг болсон. Хэлтэй хүн хөлтэй гэдгийг адилаар эх хэлнээсээ өөр хэлээр ярьж, уншиж сурах нь тун өгөөжтэй ч, ихэнх хүмүүс зөв арга барилаа сонгоогүйгээс болж шантран, үргэлжлүүлж сурахаа зогсоодог. Үнэн хэрэгтээ зөв арга барилаа сонгож чадвал 3 долоо хоногийн дотор л гадаад хэлээр тодорхой хэмжээнд ярьж, ойлгох чадвартай болж болдог гэнэ. Иймд гадаад хэл анхлан суралцаж байгаа хүмүүст зориулж дараах 5 зөвлөгөөг хүргэе.

Гурван долоо хоногийн дотор Гадаад хэлээр ярьж сурах 5 арга

1 Чадах чинээгээрээ ихийг унш

Гадаад хэл сурна гэхээр хүмүүсийн толгойд хамгийн эхэнд дүрэм сурах тухай бодол орж ирдэг. Тийм учраас аливаа хэлийг анхлан суралцаж байгаа хүмүүс шууд л дүрэм үзэж эхэлдэг ба энэ нь маш буруу юм. Хэдий дүрэм үзэх чухал ч, гадаад хэлний мэдлэгийг хэр их дүрэм мэддэгээр бус хүний ярьж хэлж байгаа зүйлийг болон тухайн хэл дээр бичигдсэн текстийг хэр сайн ойлгож байгаагаар хэмждэг. Өөрт таарсан ном зохиолоо унших нь таны үгийн баялгийг сайжруулдаг ба уншиж байх явцдаа л шинэ дүрэм ойлгох боломжийг олгодог.

Чадах чинээгээрээ ихийг унш

2 Сонсох чадвараа хөгжүүл

Дан ганц унших бус сонсгол дээрээ ч анхаарах хэрэгтэй. Ингэснээр ирээдүйд тухайн хэлээр ярьж байгаа хүнийг ойлгох боломжтой болох ба шинэ үг ч сурах болно. Анх хэлд орж байгаа хүүхэд ч гэсэн эхлээд сонсоод дараа нь түүнийгээ дуурайн хэлж, улмаар ярьж сурдаг шүү дээ. Ийм учраас тухайн хэл дээрээ дуу сонсох, хүүхэлдэйн кино үзэх гэх зэргээр сонсох чадвараа хөгжүүлж тус хэлний дуудлагын онцлог болон өгүүлбэрийн бүтцийг сурах боломжтой.

Сонсох чадвараа хөгжүүл

3 Ярианы үг сур

Та уншаад өгүүлбэрийн бүтцийг, сонсоод үгийн дуудлагыг сурчихсан бол шинэ үг сурах цаг болжээ. Ялангуяа богино хугацаанд гадаад хэлээр ярьж ойлгох гэж байгаа бол ярианы үг сурах нь хамгийн үр дүнтэй. Учир нь бодит байдал хүмүүс тэр болгон номын үгээр ярьдаггүй. Ярианы үгийг киноноос сурах боломж хамгийн их байдаг. Түүнчлэн аль болох олон хэрэглэгддэг нийтлэг үгнүүдийг сураарай. Хамгийн эхэнд сурах үгэнд мэдээж өдөр тутмын мэндчилгээ, хоол хүнс, мэдрэмж илэрхийлэл үгс болон зарим үйл үгнүүд багтана.

Ярианы үг сур

4 Бүү ай

Хүн бүрт тулгардаг хамгийн асуудал нь буруу ярихаас айх айдас юм. Анх хэлд орж байгаа хүүхэд хэнээс ч санаа зовохгүй ярьдаг шиг та ч мөн айдас, санаа зовдог байдлаасаа салах хэрэгтэй. Сурч буй хэлээрээ аль болох олон хүнтэй ярьж, үгийг зөв дуудаж чадахгүй байгаа ч гэсэн тасралтгүй хичээгээрэй. Алдаа гаргаж байж тухайн хэлийг эзэмших учраас санаа зовж хойш суулгүй тууштай хичээхийг зөвлөе. 

Бүү ай

5 Тэвчээртэй бай

Аргаа барилаа мэдэж байгаа ч дутагдах магадлалтай нэг зүйл бол тэвчээр юм. Шинэ зүйл тэр дундаа шинэ хэл сурах маш хэцүү зүйл. Ялангуяа богино хугацаанд сурахыг хүсэж байгаа бол их тэвчээр шаардана. Өдөрт хэдэн цагийг ширээний ард сууж өнгөрөөхийг ч хэлэх аргагүй. Гэхдээ олон цагийн хөдөлмөр заавал үр дүн авчирна гэдэгт итгээрэй. 21 хоногийн туршид та үр дүнтэй, тууштай хичээж чадвал хүссэн хэлээрээ ярьж, ойлгож чадах л болно.

Тэвчээртэй бай

Та гадаад хэл сурсан арга барилаасаа бидэнтэй хуваалцаарай!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()