1
Хэрэгцээгээ тодорхойл
Авах гэж буй зөөврийн компьютероо ямар зорилгоор ашиглахаа тодорхой болгох нь хамгийн эхний бөгөөд чухал алхам юм. Хүн бүр зөөврийн компьютерыг олон төрлөөр ашигладаг ч ерөнхий 4 хэрэглээ байдаг.
- Ажил хэрэг болон хичээлтэй холбоотой ажлууд;
- Тоглоом тоглох;
- Олон нийтийн сүлжээ ашиглах, веб сайтуудаас мэдээ мэдээлэл авах гэх мэт;
- Мэргэжлийн түвшинд буюу дүрс бичлэг, дуу, зураг янзлах.
2
Зөөврийн компьютерын давуу тал
Үүний дараа та суурин компьютероос зөөврийн компьютер юугаараа давуу талтай вэ? Худалдаж авснаар ямар үр ашигтай байхыг бодох хэрэгтэй. Зөөврийн компьютерын танд өгч чадах давуу талуудыг жагсаавал:
- Хаашаа ч авч явж болно.
- Илүү их зай хэмнэнэ.
- Олон төрлийн үйлдэл гүйцэтгэнэ гэх зэрэг багтана.
3
Зөөврийн компьютерын сул тал
Давуу талыг ойлгохын зэрэгцээ сул талуудыг ч мөн мэддэг байх хэрэгтэй. Суурин компьютертой харьцуулахад зөөврийн компьютерууд дараах сул талуудтай.
- Тодорхой хугацааны дараа цэнэглэх шаардлага гарна.
- Унагах, хулгайд алдах гэх зэрэг эрсдэл ихтэй.
- Хурдан халж орчин тойрны агаарыг хуурайшуулж улмаар таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
4
Хэр их мөнгө зарцуулахаа тодорхойл
Үйлдвэрлэгч, хурд хүч, загвараасаа шалтгаалаад зөөврийн компьютерууд янз бүрийн үнэтэй байдаг. Дунд зэргийн зөөврийн компьютерууд 500-1000 ам.доллар, хамгийн сайн чанартай нь 1000-2000 ам.доллар хүрдэг.
5
Үйлдлийн систем
Зөөврийн компьютерт бас нэгэн чухал зүйл бол яах аргагүй үйлдлийн систем юм. Маш олон төрлийн үйлдлийн системтэй ба тэргүүлэгчдийн эгнээнд "Windows", "Mac OS X" нар багтдаг. Компьютер хэрэглэгчдийн 75 хувь нь "Windows" үйлдлийн системийг харин "Mac OS X"-ыг 10 хүрэхгүй хувь нь хэрэглэдэг гэсэн судалгаа бий.
6
"Windows" үйлдлийн системийн давуу болон сул талууд
- Тус үйлдлийн системтэй зарим зөөврийн компьютерын зах зээл дээр байгаа бусад компьютероос ихэнхдээ хямд байх нь бий.
- Маш олон компьютер уг үйлдлийн системийг ашигласан байдаг тул та "Windows"-ыг сайн хэрэглээд сурчихвал компьютерын мэдлэгээрээ хаана ч гологдохгүй.
- Сул тал: Вирусын халдвар авах магадлал маш өндөр.Гэхдээ энэ нь найдваргүй ажиллагаатай гэсэн үг биш бөгөөд таны хэрэглээнээс л шалтгаална.
7
"Mac OS X" үйлдлийн системийн давуу болон сул талууд
- Вирус авах магадлал маш бага байдаг.
- Дуу, дүрс бичлэг, зураг засах гэх зэрэг мэргэжлийн программ шаардсан ажлуудад маш тохиромжтой.
- Сул тал: "Windows"-ыг бодвол "Mac OS X" дээр суулгаж болох тоглоом болон бусад программууд харьцангуй бага байдаг.
8
Хэмжээ
Хэмжээ болон хүчин чадлаар нь Netbook, Standard, Hybrid, Ultrabook гэж ангилдаг. Та өөрийн шаардлага, мөнгөндөө тааруулж сонголтоо хийгээрэй.
- Хамгийн жижиг хэмжээ- Netbook: Үргэлж өөр газар руу ажил, хувийн шугамаар явдаг хүмүүст тохиромжтой. Жижиг хэмжээтэй учраас хүчин чадлын хувьд тийм ч сайн биш буюу зөвхөн өдөр тутмын хэрэглээний (Word, Excel) гэх зэрэг программыг ажиллуулж чаддаг. Мөн жижиг гар (keyboard)-тай учраас шивэх ажилд тийм ч тохиромжтой биш. Гэсэн ч үнийн хувьд хямдхан учраас бага хэрэглээтэй хүнд таарсан сонголт байх болно.
- Дундаж хэмжээ- Standard: Дэлгэцийн хэмжээ нь 14-15 инч байх бөгөөд Netbook-тэй харьцуулахад хүнд учраас авч явахад бага зэрэг хүндрэлтэй байдаг. Өдөр тутмын хэрэглээний программуудаас гадна зарим мэргэжлийн программыг ашиглах боломжтой.
- Сүүлийн үеийн загварууд- Hybrid: Энэ төрлийн компьютер бусдаасаа дэлгэцийн мэдрэгчээрээ ялгардаг. Гэхдээ хэмжээний хувьд "Standard"-аас арай бага бөгөөд үүнээс шалтгаалаад тийм ч хүчирхэг биш. Зарим "Hybrid"-ын товчлуурыг нь салгаад зөвхөн дэлгэцийг нь таблет болгон ашиглаж болдог.
- Хамгийн хүчирхэг, том хэмжээтэй- Ultrabook: Хүчин чадлын хувьд суурин компьютертой өрсөлдөхүйц байж чадна. Үнийн хувьд өндөр бөгөөд авч явахад тохиромжгүй байдаг. Том дэлгэц, хүчирхэг процессоруудтай учраас амархан цэнэгээ алддаг сул талтай.
9
Үзүүлэлтүүдийг шалга
Адилхан үнэтэй ч өөр, өөр үзүүлэлттэй зөөврийн компьютер бий. Мөн үзүүлэлтээс шалтгаалж үнийн дүнд нь маш том ялгаа гардаг. Иймд хэр их багтаамж, хэдэн оролт хэрэгтэй байгаа гэх зэргийг сайтар бодоорой. Бидний анхаарах ёстой хамгийн чухал зүйл нь RAM, оролт юм.
- RAM: Хамгийн энгийнээр бол хэдэн программыг зэрэг ашиглаж болохыг уг зүйл илтгэдэг. Ихэнх зөөврийн компьютер 2-8 GB ram-тай байдаг бөгөөд энэ нь өдөр тутмын болон бусад мэргэжлийн программуудыг зэрэг ажиллуулахад хангалттай байдаг.
- Багтаамж: Та худалдаж авах гэж байгаа компьютерынхоо багтаамжийг сайн шалгахаа бүү мартаарай. Хэрэв та кино, дуу гэх зэрэг их хэмжээтэй файлыг олноор хадгалдаг бол дор хаяж 500GB багтаамжтай, харин тийм ч их файл хадгалдаггүй бол 256GB хангалттай байх болно.
10
Судалгаа хийх
Хэрэв танд интернет байгаа бол судалгаа сайн хийж үзээрэй. Эсвэл дэлгүүр дээр нь очоод хүссэн загвараа хэрэглэн, туршиж үзэх ч боломжтой. Өмнө нь дурдсан зөвлөгөөнүүдийг сайтар санаж өөрийн хэрэгцээнд таарсан зөөврийн компьютерыг сонгоорой.