1
Ороо илүү тав тухтай байлга
Хэрэв танд шинэ ор худалдан авах боломж, бололцоо хараахан бүрдээгүй байгаа бол юун түрүүнд орны даавуу болон хөнжил гудсаа шинэчлээрэй! Эсвэл матрасаа өөрчилж болох юм. Хамгийн гол нь эрүүл мэндэд ээлтэй, бас тав тухтай байх нь чухал билээ.
2
Заавал шинэ хөшиг авах хэрэггүй
Та гэрийнхээ нэгэн хэвийн уйтгартай гэмээр хөшигнөөсөө уйдаж эхэлсэн, түүнчлэн шинэ хөшиг авах бололцоогүй бол ердөө л гэртээ байгаа хэрэглэдэггүй тэлээ, зүүлтээ ашиглан, хөшиг тогтоогч хийхэд хангалттай. Ингэснээр урьдын уйтгартай байдал арилж, илүү шинэлэг болох болно.
3
Илүү утас болон рүүтерийг далдал
Энд тэнд хөглөрсөн утас болон интернэт хүлээн авагч төхөөрөмж ил байх нь зохимжгүй. Хэрэв үнэхээр ил байх шаардлагатай хэмээн үзвэл, илүү гарсан утсыг хумьж, тогтсон тавиуртай байлгах нь зөв. Эсвэл хуучны номын хавтас гэх мэт зүйлсээр зурагт харуулсны адилаар далдалж өгөөрэй!
4
Өнгөлөг бас өвөрмөц
Хэт их бараан сүрлэг тавилгууд гэрт ихсэх тусам энэ нь илүү хуучинсаг, тэрчлэн уйтгартай мэдрэмжийг төрүүлдэг. Харин түүний оронд өнгөлөг, хөнгөн, бас өвөрмөц зүйлсээр гэрээ хааяа ч болов чимэхийг хичээгээрэй. Энэ нь танд илүү тав тухтай, дулаан мэдрэмжийг төрүүлнэ.
5
Хоосон хана, хөндий мэдрэмж төрүүлдэг
Яг үнэндээ таны гэр тав тухтай, өнгөлөг харагдахад зөвхөн тавилга бус, ханын зураг, гоёмсог баримлууд, жижиг деталь бүр нөлөөлдөг. Иймээс заавал үнэ өртөг ихтэй нүсэр тавилганаас татгалзаж, өнгөлөг гоёмсог зургуудаар ханаа чимэглээрэй!
6
Өөрийн гэсэн орон зайг бүрдүүл
Хэрэв та ном унших дуртай бол нэг буландаа жижигхэн номын тавиурыг шийдэж өгөөрэй. Мөн өөрийн хобби, сонирхлын хүрээнд гэрээ тохижуулан, чимэглэх нь танд илүү дулаан, бас тав тухтай байдлыг мэдрүүлж чадна. Ирсэн зочдод ч мөн таны шийдэл таалагдах нь лавтай.
7
Хослуулах
Буйдангийн дэр, ширээний гэрэл, тасалгааны ургамал, зураг гээд л юу ч хооронд нь хослуулж болно. Гэрийн бүх зүйлс тэс өөр шийдэл, өнгөтэй байх нь тийм ч таатай биш. Иймд та зарим деталь хэсгүүдийг хослуулж өгөөрэй. Энэ үнэхээр сайхан санаа шүү...
8
Илүү их гэрэл хэрэгтэй
Байр харанхуй, гэрэлтүүлэг муутай байх нь танд уйтгартай бас хөндий мэдрэмж төрүүлнэ. Эсрэгээрээ оройн цагаар хэт тод гэрэл нь тав тух алдагдуулах сөрөг талтай. Иймд та өрөө бүрт тохирсон гэрэлтүүлгийг шийдэж өгөөрэй! Ялангуяа унтлагын өрөөнд тод гэрэл байх нь зохимжгүй. Харин гал тогоо, зочны өрөө тод байх тусмаа илүү их сэтгэл сэргээдэг аж.
9
Гэртээ байгалийн элемэнтийг нэмж өг
Ямар ч цэцэг, ургамал, байгалийн өнгө элементийг агуулаагүй байр эзэндээ их хоосон, хөндий мэдрэмжийг төрүүлнэ. Иймд та гэртээ цэцэг тарих, эсвэл амьтан тэжээх, бүр боломжгүй нөхцөлд ханаа илүү байгалийн өнгөөр будаж өгөөрэй.
10
Бүх зүйлсийг байр байранд нь хураа
Зарим үед хэт эмх цэгцтэй байдал хүмүүст төвөгтэй санагддаг. Гэвч таны байх ёстой зүйлс яг тухайн газраа байх нь цаг хэмнэх, цаашлаад уур ундууцлаас хол байлгана. Мөн гэрийг эмх цэгцтэй, саруулхан харагдуулах давуу талтай юм шүү.
Танд эдгээрээс гадна, гэрийг тохижуулах санаа байвал бидэнтэй хуваалцаарай!