Хэзээ ч амжилтанд хүрч чадахгүй 9 төрлийн хүн

Амжилтанд хүрэхийн тулд хүн хичээнгүй, тууштай байхаас гадна нийгмийн идэвх оролцоо сайтай байх хэрэгтэй болдог. Харвардын их сургуульд хийгдсэн судалгаанаас үзэхэд, бүх төрлийн ажил нь тухайн хүнээс 24 хувийн нийгмийн оролцоо, бусадтай харилцах чадварыг шаардаж байдаг аж. Тиймээс дан ганц ухаантай нэгэн байлаа гээд амжилтанд хүрэх боломжгүй аж. Харин ямар төрлийн хүмүүс амжилтанд хүрч чаддаггүй болохыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. 

Хэзээ ч амжилтанд хүрч чадахгүй 9 төрлийн хүн

1 Хохирогч

Тэд хариуцлагаас зугтаж, үргэлж гомдоллож байдаг. Яг л хэн нэгэн тэдний өмнөөс бүхнийг хийж, замыг нь засч өгөх ёстой мэт аашилдаг, тун ч зориггүй хүмүүс. Тэдэнд хэчнээн их чадвар мэдлэг байлаа ч, аймхай хулчгар зангаасаа болж, үргэлж хойш суун, гарч ирсэн боломжийг алдаж явуулдаг.

Мөн ямар нэгэн зүйл бүтэхгүй л бол, арагш сууж, гутрах нь элбэг тохиолдоно. Иймд алдаанаасаа суралцах биш, эсрэгээрээ бууж өгдөг хүмүүс хэзээ ч амжилтанд хүрч чадахгүй. 

Хохирогч

2 Утсан хүүхэлдэй

Өөрийн гэсэн толгойгүй мэт аашилж, үргэлж бусдын үгээр явдаг хүмүүсийг хэзээ нэгэн цагт амжилтанд хүрнэ гэж найдах хэрэггүй. Хэрэв тэд гэнэт өөрчлөгдөж, хүчирхэг, өөртөө итгэлтэй нэгэн болохгүй л бол, амжилт өөд тэмүүлж, алдартай хүн болно гэдэг юу л бол? Тэд нэг замаараа бусдын дор ажилласаар байгаад дуусах бөгөөд хэзээ ч тэрхүү хэмнэлээсээ гарч, зоригтой шийдвэр гаргаж чадахгүй явсаар дуусна. Мөн тэд маш гэнэн, дуулгавартай хүмүүс юм. Хэн юу ч гэж байсан үгийг нь дагаж, "за" гэхээс өөрийг мэддэггүй. 

Утсан хүүхэлдэй

3 Үргэлж уучлал гуйдаг

Үргэлж бусдаас уучлал гуйж, өөрийн хийсэн үйлдээ эзэн нь болж чаддаггүй хүмүүс амжилтанд хүрэх нь бүү хэл, ажилдаа ч нэр хүндтэй байж чаддаггүй. Тэд маш зориггүй бас өөртөө огт итгэлгүй. Хэрэв энэ зан чанараа засч чадахгүй бол хэзээ ч дээш ахиж чадахгүй л болов уу. 

Тус төрлийн хүмүүс нь хаалттай, шүүмжлэлээс айдаг, бусадтай ойр дотно байх дургүй бөгөөд хамгийн гол нь ямар ч итгэлгүй. Эдгээр нь тэднийг карьераа өргөж, амжилттай явахад нь саад болдог аж. 

Үргэлж уучлал гуйдаг

4 Аймхай

Айдас нь биднийг амжилтай байхад үргэлж саад болдог зүйл. Зоригтой алхам хийж чадалгүй, нөгөө л хуучин байрандаа сууж байгаа тэд хэзээ ч өөрт тухтай байгаа хэсгээсээ гарч чадалгүй байсаар дуусах аж. Хүн өөрийнхөө тухтай байгаа газраас гарч, олон зүйл үзэж, туршиснаар ирээдүйд хөлөө олж, өөрийн ирээдүйгээ бүтээдэг. Харин аймхай хүмүүс үүнийг хэзээ ч хийж чаддаггүй нь харамсалтай. 

Аймхай

5 Уур омог ихтэй

Өөрийн уур омогоо дарж чадахгүй үргэлж бусдад элдэв үгс хэлж, хэрүүл маргаан хийх хүмүүс ажилдаа хэчнээн сайн байлаа ч, ахиж урагшилж чаддаггүй. Мэдээж заримдаа тэвчих үе, бусдын ая талыг олж, сайхан харилцах хэрэг ч гардаг. Харин энэ бүхнийг үл тэвчиж, зөвхөн өөрийнхөөрөө зөрүүдлэж, хүмүүстэй муухай харилцах нь тэдний карьерыг үгүй хийж орхидог байна. Хамт олонтойгоо учир зүйгээ олж чадахгүй, үргэлж муухай аашлах тэд хэзээ ч бусдын тусламжийг авч, хамтран зүтгэж чаддаггүй. 

Уур омог ихтэй

6 Богино зайн тамирчин

Тэд ажил нь бүтэхгүй бол үргэлж ямар нэгэн шалтаг олж, бууж өгдөг. Би азгүй байлаа, боломж бага байлаа, тэр нь болсонгүй, энэ ч болсонгүй гэхчлэн шалтаг тоочиж, зүгээр л хаячихдаг зантай хүмүүс. Тиймдээ ч тэднийг богино зайн тамирчин гэж нэрлэдэг бөгөөд том зорилго тавьсан ч, түүндээ хүрэлгүй замаас нь хаячихдаг, шантрамтгай аж. 

Богино зайн тамирчин

7 Хуучинсаг үзэлтэй

Мэдээж үргэлж шинэ зүйлсүүд түрэн гарч ирэн, ажлын арга барил өөрчлөгдөнө. Харин үүнийг даган өөрчлөгдөж чаддаггүй хуучинсаг үзэлтэй хүмүүс амжилтанд хүрэх нь харьцангуй бага. Тэдний чадвар хөгждөггүй дээр нь өөрийнхөөрөө хэт зөрүүдлэж, бусадтай санал зөрөлдөх нь элбэг байдаг. Үүнээсээ болж хэзээ ч хөгжин дэвшихгүй төдийгүй нэг байрандаа байсаар карьераа дуусгаж мэднэ. 

Хуучинсаг үзэлтэй

8 Их зантай, бардам

Их зантай бардам хүмүүс цагийг хий дэмий үрэхдээ сайн байдаг. Зөвхөн өөрийгөө л бодож, өөртөө хэт итгэлтэй аашлах нь бусдад төвөг удаж, бухимдал төрүүлэх нь бий. Үргэлж бардам аашилсаар гарч ирсэн бүх боломжуудаа алдаж, эцэс сүүлд нь харамсаж ч мэднэ. Тэд гаднаасаа өөртөө маш итгэлтэй харагдах ч, бодит байдал дээр тийм биш аж. Тэд ердөө л бусдын дор орох, бусдад доромжлуулах, ганцаардахаас айдаг тул өөртөө итгэлтэй мэт дүр эсгэдэг байна. 

Их зантай, бардам

9 Муу санаатан

Үргэлж муу санаа өвөртөлж, хүмүүсийн улыг шагайж явдаг хүмүүс амжилтанд хүрэх нь бүү хэл, ажил дээрээ тогтож үлдэхэд бэрх байдаг. Тэд яг л киноны муу талын баатар шиг харагдаж, бусдын хооронд хов зөөж, хорон санаа тээж ядаг бөгөөд үүнээсээ болж найз нөхөдгүй ганцаардмал байх аж. 

Муу санаатан

Та үүнтэй санал нийлж байна уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()