Сексийн тухай бидний үнэн гэж боддог худал зүйлс

2017-11-08, 18:10
22,269

Хүний амьдралыг сексгүйгээр төсөөлөхийн аргагүй. Бидний амьдралын салшгүй нэгээхэн хэсэг болсон сексийн тухай тогтсон ойлголтууд, хүн бүрийн итгэдэг зүйлс гэж бий. Гэтэл таны олон жилийн турш итгэсээр ирсэн сексийн тухай ойлголтууд ор үндэсгүй худал байвал яах вэ? Тэгвэл бид та бүхэндээ хүн бүрийн үнэн гэж боддог сексийн тухай худал зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Сексийн тухай бидний үнэн гэж боддог худал зүйлс

1 Секс сайн хийвэл бие эрүүлжинэ

Мэдээж секс хийснээр таны бие физиологи идэвхитэй хэлбэрт шилжиж, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй зовиуриуд багасна. Мөн таныг галбиржин турахад ч мөн нөлөөлдөг. Гэвч секс их хийснээрээ хүн эрүүлжинэ гэвэл энэ нь өрөөсгөл ойлголт билээ. Эрүүл байхын тулд өдөр тутмын идэвхтэй амьдралын хэвшил, зөв хооллолт зэрэг нь нөлөөлдөг.

Секс сайн хийвэл бие эрүүлжинэ

2 Эмэгтэйчүүдэд секс төсөөлөл байдаггүй

Ихэнх хүмүүс зөвхөн эрчүүдийг л сексийн төсөөлөл өндөр хөгжсөн, мөрөөдөмтгий хэмээн боддог. Гэвч үнэндээ эрчүүдийг бодоход бүсгүйчүүд илүү сексийн төсөөлөлтэй байдаг аж. Мөн насанд хүрэгчдийн кино үздэг 3 хүн тутмын нэг нь заавал бүсгүй хүн байдаг байна. Сексийн төсөөлөл бодол санааны хувьд хүн бүр харилцан адилгүй байх нь бий.

Эмэгтэйчүүдэд секс төсөөлөл байдаггүй

3 Эмэгтэйчүүд бэлгийн харилцааг эхлүүлэхийг хүсдэггүй

Дээр дурдсанчлан, бүсгүйчүүд сексийг хүсэх ч, түүнийгээ хэрэгжүүлэхийг нэг их хүсдэггүй байна. Гэхдээ энэ нь бүх бүсгүйчүүд тийм бодолтой байдаг гэсэн үг биш бөгөөд энэ нь ч мөн хүн бүрийн онцлогоос хамаарч болно. Бэлгийн харилцааг эхлүүлэхийн хувьд хосуудын харилцаа, тэдний нээлттэй байдал зэрэг нь нөлөөлдөг.

Эмэгтэйчүүд бэлгийн харилцааг эхлүүлэхийг хүсдэггүй

4 Далайн бүтээгдэхүүн сексийн дур хүслийг өдөөдөг

Бидний үзэж, харж, сонсож ирсэн зүйлсэд далайн бүтээгдэхүүн идсэнээр сексийн дур хүсэл болон бэлгийн чадавхи сайжирдаг хэмээдэг. Гэвч энэ нь худал юм. Ердөө л байгууллага, үйлчилгээний газрын маркетинг байхыг үгүйсгэхгүй. Эрүүл мэндийн байгууллагаас одоогоор далайн бүтээгдэхүүнийг үнэхээр дур хүсэл өсгөхөд өндөр тустай хэмээх дүгнэлтийг гаргаагүй байгаа юм.

Далайн бүтээгдэхүүн сексийн дур хүслийг өдөөдөг

5 Гадил жимс таныг илүү сэтгэл татам харагдуулах болно

Энэхүү яриа нь магадгүй тухайн жимсний хэлбэртэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр тус жимсэнд агуулагдах витамин В болон бусад амин дэм нь сексийн дур хүсэл нэмэгдүүлдэг болохыг мэргэжилтнүүд дүгнэсэн. Мөн унтаж амрахын өмнө гадил жимс идвэл, биеийг амрааж, шөнийн турш амгалан нойрсуулахад тустай.

Гадил жимс таныг илүү сэтгэл татам харагдуулах болно

6 Эмэгтэйчүүд нойтон зүүд зүүдэлдэггүй

Ахлах ангийн эрүүл мэндийн хичээл дээр шилжилтийн насны хөвгүүдэд л нойтон зүүд зүүдлэгддэг хэмээн заадаг. Гэвч энэ нь ч мөн үнэнээс зөрүүтэй зүйлсийн нэг аж. 1953 онд хийгдсэн судалгаанаас үзэхэд нийт эмэгтэйчүүдийн 70 хувь нь нойтон зүүд зүүдэлдэг болохыг тогтоосон бөгөөд тэд жилд 3-4 удаа зүүдэлдэг гэнэ. Харин 1986 онд хийгдсэн судалгаанаас авч үзвэл, ихэнх бүсгүйчүүд 21 нас хүрэхээсээ өмнө дор хаяж нэг удаа нойтон зүүд зүүдэлсэн байдаг аж. Нойтон зүүд зүүдэлсний дараа эмэгтэйчүүдийн үтрээнээс шингэн зүйл гарсан байдаг болохыг судлаачид онцолжээ. 

Эмэгтэйчүүд нойтон зүүд зүүдэлдэггүй

7 Секс хийж байж л хэн нэгэнд гүн дурлана

Хэрвээ энэ үнэн байсан бол эрчүүд биеэ үнэлэгчидтэй хурим хийж, эхнэрээ болгох байсан болов уу? Секс хийж байж л нэгэндээ гүн гүнзгий дурлана гэдэг утгагүй зүйл бөгөөд хайр сэтгэлийг сексээр хэмжиж огт болохгүй. Мэдээж секс харилцааг улам бүр гүнзгий болгох хэдий ч, хайрлаж дурлахад үл хүргэнэ. Амттай, халуухан секс хийлээ гээд тэр танд хайртай болчихгүй гэдгийг үргэлж санаж яваарай. 

Секс хийж байж л хэн нэгэнд гүн дурлана

8 Эмэгтэйчүүд эрчүүдээс бага сексийг хүсдэг

Эмэгтэйчүүдийг эрчүүдээс илүү секс бага хийхийг хүсдэггүй, тэр тухай боддоггүй гэвэл энэ нь өрөөсгөл ойлголтын нэг байх нь ээ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бие физиологи, сэтгэл зүйн байдал өөр ч, сексийн хувьд хоёул ижилхэн байдаг байна. Эрчүүдийн бүсгүйчүүдээс ялгарах ганц онцлог нь тэд өөрийн хүслээ илүү бодит болгохыг хүсдэг бол, бүсгүйчүүд дотроо л нууцхан хүсдэг аж. Энэ нь тэдний төдийлөн нээлттэй биш, эсвэл хамтрагчтайгаа дотно болоогүйн илрэл юм. Мөн нэгэн сонирхолтой судалгаагаар 1000 орчим бүсгүйгээс сексийн дур хүсэл, сэрлийн тухай асуухад тэдний 53 хувь нь өндөр мэдрэмжтэй, сэрэл хөдлөл ихтэй болох нь тогтоогдсон байдаг.

Эмэгтэйчүүд эрчүүдээс бага сексийг хүсдэг

9 Сэрэл хөдөлж байж л секс хийдэг

Энэ нь эмэгтэйчүүдийн хувьд хамгийн худал зүйл юм. Тухайн бүсгүй хэчнээн хүсэхгүй байлаа ч, хамтрагч нь хэт их хүсч байвал, хийхээс өөр аргагүйд хүрдэг. Тиймээс заавал сэрэл хөдөлж, хүссэн үедээ л секс хийнэ гэдэг нь өрөөсгөл ойлголт болж байгаа юм. Гэхдээ хоёр хүн өөрсдөө адил хүсч байж л, илүү их ташаалыг авч чадна гэдгийг онцлох нь зүйтэй болов уу.  

Сэрэл хөдөлж байж л секс хийдэг

10 Аз жаргалтай хосууд үргэлж секс хийдэг

Аз жаргал, хайрыг зөвхөн сексээр хэмжиж болохгүй. Тогтмол секс хийдэг хосуудыг аз жаргалтай, хайр дурлал нь үргэлж ассан байдаг хэмээн ойлгож болохгүй бөгөөд тэдний хувьд сексээс илүүтэй сэтгэл чухал байх ёстой. Долоо хоногт 1 удаа секс хийх нь хосуудыг харилцааг шинээрээ, хайраар дүүрэн байхад тусладаг бөгөөд үүнээс хэт ихсэх нь харилцааг зөвхөн секс дээр тогтож байгаа мэт ойлгуулах аюултай юм. 

Аз жаргалтай хосууд үргэлж секс хийдэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()