1
Машин жолоодох шаардлага байгаа эсэхээ сайтар бод
Маш энгийн ч танд тохиолдож болзошгүй аюулаас сэргийлж чадах шийдвэр. Ялангуяа зам халтиргаа гулгаа ихтэй байгаа үед хэдий ойрхон явах байсан ч заавал машин барих хэрэгтэй эсэхээ өөрөөсөө асуугаарай. Хэрвээ та машин барихдаа тийм ч сайн биш бол эдгээр өдрүүдэд гэртээ үлдсэн нь хавьгүй дээр байх болно.
2
Ойрын гэрлээ асаа
Цас орж эхэлсэн үед ойрын гэрлээ асаах нь танд болон бусад жолоочийн үзэгдэх орчинг ихэсгэдэг. Хэдийгээр та хөдөөгийн замд явж байгаа ч гэсэн ойрын гэрэл дээрээ тохируулж яваарай. Түүнчлэн гэрлээ тохиромжтой горимд нь шилжүүлэх нь чухал байдаг бөгөөд үзэгдэх орчин харагдахгүй болсон тохиолдолд л манангийн гэрлээ асаах хэрэгтэй байдаг. Учир нь манангийн гэрэл тусч байгаа хэсгийнхээ цасыг ихээр гялбуулдаг бөгөөд энэ нь ард байгаа жолоочийг анхаарлыг сарниулах, улмаар осол аваар дагуулах эрсдэлтэй.
3
Зайгаа барь
Мөстсөн зам дээр явж байгаа тохиолдол машин хоорондын зай хуурай замд мөрдөгддөг зайнаас 10 дахин их хол байх хэрэгтэй байдаг гэнэ. Учир нь мөстсөн зам дээр зогсоход энгийн үеээсээ 10 дахин их хугацаа авдаг байна. Мөстсөн зам дээр гарч байгаа ослын талаас илүү хувийг нь зохистой зай бариагүйгээс болдог хэмээх судалгаа байдаг.
4
Болгоомжтой жолоод
Хуурай зам дээр жолоодохоос хэд дахин илүү чадвар, мэдрэмж мөстсөн зам дээр жолоо барьж байх үед шаардагдана. Та огцом тормозлох, хурдаа нэмэх, үрүүлээ мушгих гээд хурдтай үйлдэл хийх л юм бол машины тэнцвэртэй байдал алдагдаж, гулгаж эхлэх ба энэ нь замын хашлага, урдах машинаа ч мөргөх аюулыг дагуулдаг.
5
Гулгахаас сэргийл
Хальтаргаанаас сэргийлэхийн тулд хамгийн эхэнд анхаарах зүйл бол машин дотроо хөгжим сонсохгүй байх юм. Учир нь машин тэнцвэрээ алдан халтирч эхлэхэд хүний тэнцвэрийг зохицуулдаг эрхтэн болох чих чөлөөтэй байх нь чухал байдаг. Нөгөөтэйгүүр машины дугуй мөсөн дээгүүр явахад чихарах дуу гаргадаг бөгөөд та осолтой замаар явж байгаагаа мэдэх тусам, тэр хэмжээгээр түргэн арга хэмжээ авч чадна. Харин таны машин гулгаад эхэлчихвэл жолоо мушгих, хурдаа нэмэх тэр ч байтугай тормозоо гишгэж хэрхэвч болохгүй. Гулгаж эхэлсэн машины өөрөө зогсох хүртэл хүлээх нь хамгийн зөв шийдвэр юм. Хэрвээ таны машинд гулгах бус эргэх аюул тохиолдвол үрүүлээ эргэж байгаа зүг рүү нь мушгих хэрэгтэй байдаг гэнэ.
Жолооч та хальтаргаатай замаар явж байхдаа ямар дүрэм баримталдаг вэ?