1
Цаг төлөвлөх
Хэрэв таны хүүхэд хангалттай том болсон буюу 13 нас хүрсэн бол тэднийг өдөр бүр сэрээж, хичээлд нь бэлтгэж явуулах шаардлагагүй. Учир нь одооноос тэд өөрсдөө бүхнийг зохицуулан, хийх чадвартай болчихсон байх ёстой. Тиймээс бага багаар биеэ даахад нь тусалж, өөрөө сэрүүлгээ тавьж, хичээлдээ бэлдэх цагаа тооцоолох, бүхнийг өөрөөр нь төлөвлүүлэхэд туслаарай.
2
Шийдвэр гаргах
Хүүхэд хэд хэдэн сонголтоос сонгох, шийдвэр гаргах, үр дүнг урьдчилан таамаглах чадвартай байх ёстой. Тиймээс түүнд өөрийн хүсээгүй зүйлдээ "үгүй" гэж хэлэхийг зааж өгөх хэрэгтэй төдийгүй өөртөө итгэлтэй байх тухай ч мөн хэлж өгөөрэй.
3
Найрсаг харилцаа
Мэдээж бусадтай эелдэг найрсаг харилцах нь маш чухал. Эцэг эхчүүд хүүхдээ хэт эрхлүүлснээс болж хүүхэд харамч, бусадтай харилцах чадваргүй, муухай ааштай болохыг үгүйсгэхгүй. Тиймээс ямагт тунг нь тааруулж, тэдэнд бусадтай хэрхэн зөв харилцаж, найрсаг байх тухай зааварлах хэрэгтэй. Мөн хүүхдээ жоохон гэж гололгүй аливааг тайлбарлаж, ярилцах нь хамгийн зөв алхам болдог.
4
Гэрийн ажил хийлгэх
Хүүхэд 13 нас хүртлээ аяга угаах, угаалгын машин эргүүлэх, хог цэвэрлэх, тараасан тоглоомоо татаж авах, хувцас эвхэх зэргийг хэдийн сурчихсан байх ёстой.
Энэ нь хүүхдийг хариуцлага хүлээлгэж сургах төдийгүй аливаад чин сэтгэлээсээ хандаж, өөрийгөө бусдад хэрэгтэй хүн гэдгийг мэдрэхэд тусална.
5
Хариуцлага хүлээх
Та хүүхдээ хариуцлагатай нэгэн болгохыг хүсч байвал гэрийн тэжээмэл амьтан авч өгөөрэй. Мөн хүүхдэдээ амьтан бол тоглоом биш гэдгийг ойлгуулж, түүнийг хооллож, цэвэрлэж, халамжлах хэрэгтэйг хэлж зааварлах шаардлагатай. Ингэснээр хүүхэд гэрийн тэжээмэл амьтнаа хайрлаж, үргэлж хамт байх болсноор, хүүхэд илүү хариуцлагатай нэгэн болж төлөвшинө.
6
Мөнгөө зөв зарцуулах
Ихэнх хүүхдүүд мөнгийг хэрхэн зарцуулж, хэрэглэх тухай төдийлөн мэддэггүй. Тэд аав ээжээсээ мөнгө авахаараа бүгдийг нь хэрэгтэй, хэрэггүй зүйлсэд зарцуулж, ухаангүй аашилдаг. Хэрэв энэ занг нь засахгүй бол таны хүүхэд мөнгө олсон ч тэр хэрээр үрж, хуримтлал үүсгэж чадахгүй нэгэн болж мэднэ. Тиймээс хүүхдийг багаас нь мөнгөний ухаанд сургаж, мөнгөө хэрхэн зөв зүйтэй зарцуулах, хэр хэмжээтэйг хуримтлуулах тухай зааж зааварлаарай.
Мөн хүүхдэдээ гахай авч өгөн, мөнгө цуглуулахыг санал болгох хэрэгтэй. Мэдээж ямар нэгэн шалтгаантайгаар мөнгөө цуглуулах ёстой бөгөөд хүүхэдтэйгээ хамт нэг зүйлийг авахаар төлөвлөж, мөнгөө цуглуулж эхлээрэй.
Та хүүхдүүддээ эдгээр чадварыг эзэмшүүлсэн үү?