Таны биед витамин дутагдсаныг илтгэх 7 шинж тэмдэг

2017-11-06, 11:19
17,345

Зовхи хавдах, завж хагарах, буйл үрэвсэх гэх зэрэг эмгэгүүд элбэг тохиолддог. Бид эдгээр эмгэгийн цаад шалтгааныг нь төдийлөн мэддэггүй ба байх л ёстой зүйл хэмээн боддог нь хамгийн том алдаа юм. Төрөл бүрийн эрдэс бодис болон витамины дутагдал ихэнх тохиолдолд нүдээр харж болохуйц үр дүнг дагуулдаг учир та өөрийн биеэ цаг ямагт шалгаж байх нь чухал. Тэгвэл бидэнд тохиолддог хамгийн нийтлэг эмгэгүүд ямар, ямар витамины дутагдлаас үүддэгийг хамтдаа сонирхъё.

Таны биед витамин дутагдсаныг илтгэх 7 шинж тэмдэг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Цонхигор арьс

Витамин Б12 дутагдвал таны арьс цонхийж, ядаргаанд амархан өртдөг болно. Хэрвээ хүндэрвэл саажилт болон бусад төрлийн сэтгэцийн эмгэг тусах магадлал тун өндөр. Мөн уг Витамин нь бодисын солилцоо, цусны төлжилт болон эсийн хуваагдалд маш чухал байдаг. Үхрийн мах, май загас болон бусад төрлийн загасыг тогтмол хэрэглэх Витамин Б12 дутагдлаас сэргийлэхэд тустай.

Цонхигор арьс

2 Үс хуурайших

Мэдээж үс хуурайших олон шалтгаан байдаг. Хэрвээ үс арчилгааны бүтээгдэхүүнээ солиод уг асуудлыг шийдэж чадахгүй бол танд Витамин Б7 буюу Биотин дутагдсаны шинэ юм. Уг  Витамин үс хуурайшихаас гадна хумс хэврэг болдог. Шар буурцаг, шош, улаан лооль, өндөг, овьёос зэргийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж чадвал үүнээс сэргийлэх боломжтой.

Үс хуурайших

3 Үрчлээ

Нас явахын хэрээ үрчлээ нэмэгддэг. Гэхдээ наснаас болж үрчлээ нэмэгдэх нь удаан явцтай байдаг учраас богино хугацаанд үрчлээ мэдэгдэхүйцээр ихэсвэл энэ нь Витамин E-ын дутагдал гэнэ. Витамин E нь арьсны толигор байдалд чухал коллагенийг хэмжээг ихэсгэх үйлчилгээтэй. Ургамлын гаралтай тос, бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд, хушга зэрэгт тус Витамин ихээр агуулагддаг. 

Үрчлээ

4 Буйлны үрэвсэл

Буйл үрэвсэж, шүд мэдэгдэхүйц сул болох нь Витамин C-ын дутагдалд орсныг илтгэдэг. Витамин C нь коллагений хэмжээг ихэсгэж холбогч эдүүдийн үйл ажиллагаа дэмждэг бөгөөд уг витамины дутагдлаас үүдэн дархлаа суларч, шарх эдгэхдээ харьцангуй удаан болдог. Үүнээс сэргийлэхийн тулд цэцэгт болон ногоон байцай, бууцай гэх зэргийг хэрэглэх нь зүйтэй. 

Буйлны үрэвсэл

5 Завж хагарах

Уруулын 2 үзүүрт улайлт үүсэж, амаа ангайхад хорсох нь төмөр дутагдсаны хамгийн гол шинж. Төмөр нь хүчил төрөгч зөөвөрлөх, Гемоглобин болон цусны улаан эсийн нөхөн төлжилтөд чухал нөлөөтэй юм. Элэг, овьёос гэх зэрэг хүнс төмрөөр баялаг байдаг гэнэ. 

Завж хагарах

6 Батга

Цинк буюу цайр нь биемахбодийн дархлааны систем, эсийн хуваагдал маш чухал үүрэгтэй. Иймд батга болон бусад үрэвсэл ихээр гарч байгаа хэсэгтээ цайр түрхэх нь тун үр дүнтэй байдаг. Овьёос, үхрийн элэгт цайр ихээр агуулагддаг.

Батга

7 Зовхи хавдах

Хэрвээ таны зовхи ямар нэг шалтгаангүйгээр хавдаж, бамбайгаад байвал хоол хүнсээрээ хангалттай хэмжээний иод авахгүй байна гэсэн үг юм. Иодын дутагдвал хүндэрвэл бамбайн булчирхайн хавдарт хүргэж аюултай. Сүү, сүүн бүтээгдэхүүн болон далайн гаралтай бүтээгдэхүүн тогтмол хэрэглэвэл уг дутагдлыг арилгах боломжтой. 

Зовхи хавдах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()