Өвлийн улиралд загварлаг хэрнээ, дулаахан хувцсыг хэрхэн сонгох вэ?

Хүйтний улиралд хүмүүс загварлаг хувцаслаж чадахгүй нь хэмээн боддог. Гэхдээ та сэрүүн салхи сэвэлзсэн намар, өвлийн өдрүүдэд ч, бусдаас өвөрмөц, дэгжин харагдаж чадна. Мөн энэ жилийн трэндийг баримталж, хоцрогдсон хувцаслалтыг мартах хэрэгтэй аж. Ингээд хамтдаа таныг загварлаг харагдуулах хүйтний улирлын хувцаслалтуудтай танилцъя. 

Өвлийн улиралд загварлаг хэрнээ, дулаахан хувцсыг хэрхэн сонгох вэ?

1 Албан хувцаслалт

Та албаны хэв загвартай хувцаслахыг хүсч байвал заавал цагаан цамц, хар өмд, юбка өмсөх ёстой гэх хоцрогдсон бодлоосоо салаарай. Харин үүний оронд илүү загварлаг атлаа дэгжин харагдахын тулд саарал өнгийн шулуун өмдийг хар өсгийтэй гутал, сул загвартай ноосон цамцтай хослуулж өмсөж болох юм. Энэ нь таныг дулаахан болоод тун ч дэгжин харагдуулна гэдэгт итгэлтэй байж болно. 

Албан хувцаслалт

2 Чөлөөт загварын хувцаслалт

Илүү чөлөөтэй атлаа загварлаг харагдахын тулд сул загварын өнгөлөг пальтог, пүүз, жинсэн өмдтэй хослуулж өмсөөрэй. 2017 оны хамгийн ихээр трэнд болж байгаа хувцаслалт бол яахын аргагүй пальто, кет болон пүүзний хослол билээ. 

Чөлөөт загварын хувцаслалт

3 Ухаалаг хувцаслалт

Хүйтний улиралд бид юбка өмсөхийг хүссэн ч чаддаггүй. Чадсан байлаа ч төдийлөн сайхан харагддаггүй билээ. Тэгвэл та хар өнгийн юбканаас татгалзаж, саарал буюу хар триконоос ялгарах ноосон юбка сонгож өмсөөрэй. Харин дээгүүрээ бариу цамцнаас татгалзаж, зузаан, нэвсгэр цамцыг өмсөж болох юм. 

Ухаалаг хувцаслалт

4 Оймс

Богино загвартай өмднүүд энэ жил трэнд болж байгаа. Энэ нь хөлийг урт болоод туранхай харагдуулах давуу талтай. Харин намрын улиралд тус өмдийг өмсөхдөө урт оймс, хагас түрийтэй гутал өмсөж болох юм. Тус хувцаслалт нь таны загварын мэдрэмжийг бусдад гайхуулах болно. Таны өмд болон оймс адилхан өнгөтэй байж болохгүй. Гадуураа бараан өнгийн хүрэм өмссөн бол гэгээлэг өнгийн цамц өмсөөрэй. 

Оймс

5 Бүтээлч

Та бусдаас өвөрмөц, дэгжин харагдахыг хүсч байвал, гэгээлэг өнгийн хүрэм пальто өмсөж, бараан урт ороолт зүгээрээ. Харин гуталны тухайд урт түрийтэй гутал өмсөж болохгүй бөгөөд шагайгаар татсан гутал сонгож болно. Өмд тань мөн л богино загвартай байх ёстой бол, оймс өмсөхөө мартуузай. 

Бүтээлч

6 Өвдөг хүрсэн оймс

Биед эвтэйхэн хэрнээ дэгжин урт оймс жирийн оймсноос олон давуу талтай. Ийм оймс бусад хувцасны материал, өнгө, загвараас үл хамааран зохимжтой харагддаг. Урт түрийтэй гутлан дээр сайхан харагддаг ба таныг өвлийн хүйтэнд дулаан байлгаж чадах юм. 

Өвдөг хүрсэн оймс

7 Нөмрөг

Өвлийн нөмрөг бол загварын өлгий Парисын сонгодог бэлгэ тэмдэг юм. Нөмрөг өвлийн бүх хувцсан дээр сайхан зохидог ба улаан, хар, хар хөх, цайвар бор, эсвэл улаан өнгөтэй байдаг. Зарим нь хиймэл үс, юүдэнтэй байдаг бөгөөд бүсгүй таныг тун эрхэмсэг харагдуулна гэдэгт итгээрэй. Урт түрийтэй гутлан дээр ганган харагддаг юм шүү.

Нөмрөг

8 Нэхий

Энэ өвөл нэхий моодонд ороод байна. Дулаахан, биед эвтэйхэн ба бусад төрлийн гадуур хувцаснаас эрс өөр харагдана. Нэхий ажил хэрэгч хувцас, урт түрийтэй гутал, нарийн өмдөн дээр сайхан зохидог. 

Нэхий

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()