1
Хэр их хэмжээний тос түрхэх хэрэгтэй вэ?
Аливаа зүйлийн тунг нь тааруулах хэрэгтэй гэдэг шиг тос түрхэхдээ ч ихдүүлж бас багадуулахаас зайлсхийгээрэй. Тэгвэл нүүрэндээ түрхэх тосны хэмжээ нь доорх зурагт үзүүлсэн шиг хоолны халбаганы хэмжээтэй байхад болдог гэнэ.
2
Эрдсээр баяжуулсан ус арьсны хуурайшилтыг үгүй болгоно
Арьсны зөөлөн, толигор байдлыг хадгалахын тулд төмөр, кальци, содоор баяжуулсан усыг шүршиж хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Эрдсээр баяжуулсан уг ус нь хэт ягаан туяаны эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэнэ.
3
Бараа бүтээгдэхүүн авахдаа аль болох бага савалгаатайг нь аваарай
Том савлагаатай бүтээгдэхүүнийг хэрэглэж дуусгахын тулд мэдээж их хугацаа орно. Харин тус бүтээгдэхүүнийг хэрэглэж дуусах хүртэлх хугацаанд чанар нь алдагдах талтай байдаг аж. Тийм ч учраас аль болох бага савлагаатай бүтээгдэхүүнийг сонгох нь эдийн засгийн хувьд хэмнэлттэйгээс гадна арьсанд тустай.
4
Дасгал тогтмол хийх
Дасгал хийх нь цусны эргэлтийг сайжруулж, арьсны нүхийг цэвэрлэдэг тул эрүүл, тольгор арьстай байх аргуудын нэгд багтдаг байна.
5
Арьсаа болгоомжтой цэвэрлэх
Арьс арчилгааны мэргэжилтнүүдийн өгч байгаа хамгийн чухал зөвлөгөө бол арьсаа аль болох хүчтэй бодисны агууламж багатай цэвэрлэгчээр цэвэрлэх юм. Мөн цэвэрлэгч сонгохдоо чийгшүүлэгч бодис агуулсныг сонгох нь зүйтэй. Ямар ч тохиолдолд хүчиллэг бодис, спиртний хольцтой цэвэрлэгчээс зайлсхийгээрэй.
6
Дэрний материал нь торго байх хэрэгтэй
Хэрвээ та даавуун дэр хэрэглэдэг бол таныг унтаж байх үед нүүрэнд үрчлээ үүсэх магадлал өндөр байдаг гэнэ. Иймээс торгон материалтай дэр сонгох хэрэгтэй.
7
Олон төрлийн зориулалттай бүтээгдэхүүн хэрэглэх
Цаг агаар, улирал зэргээс хамааран аль болох олон төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглээрэй.
8
Намар тос хэрэглэх нь ашигтай
Намрын улиралд арьс илүүтэй хуурайшиж, гэмтдэг. Ийм үед чийгшүүлэх тос хэрэглэх нь хамгийн зохимжтой ба Витамин C болон E, Алое-ын найрлагатай бол бүр ч сайн.