1
Гурван жилийн турш ажилдаа нэг л төрлийн хувцас өмссөн эмэгтэй
Швед улсын найруулагч Матильда Кал хувцас сонгохдоо тун их цагийг зарцуулдаг байсан гэнэ. Тиймээс тэрээр 3 жилийн турш ажилдаа явахдаа зөвхөн цагаан богино цамц, хар жинсэн өмд өмсөхөөр шийдсэн байна.
Үр дүн: Даашинз болон гоёлын хувцсаа зөвхөн амралтын өдрөөр л өмсдөг болсон нь санхүүгийн хувьд ч ашигтай байсан ба өглөө ажилдаа явахдаа юу өмсөхөө бодож цаг алддаггүй болсон гэнэ.
2
Нэг жилийн турш зөвхөн төмсөөр хооллосон залуу
Австралийн иргэн Эндрю Тэйлор 2015 онд хэт таргалж 151 кг жинтэй болжээ. Үүнээс үүдээд сэтгэл санааны гутралд орсон боловч өөрөө өөрийгөө ялан дийлэхээр шийдэн 2016 оноос эхлэн бүтэн нэг жилийн туршид зөвхөн төмсөөр хооллосон байна.
Үр дүн: Жилийн хугацаанд тэрээр 50 кг жин хассан бөгөөд цахим ертөнцөд ч олон дагагчтай болж одоогоор маш олон хүмүүст жингээ хасах зөвлөгөө өгч байгаа гэнэ. Түүнчлэн эхнэртэйгээ хамтран жин хасах тухай анхны номоо ч хэвлүүлж чаджээ.
3
Техник технологигүй өнгөрөөсөн бага нас
4 хүүхдийн ээж, гэрэл зурагчин Ники Бүн Шинэ Зеланд улсад эдлэндээ амьдарч байжээ. Нэгэн өдөр тэрээр хүүхдүүдээ гар утас, зурагт гээд техник технологиос хол хөндий өсгөхөөр шийдсэн гэнэ.
Үр дүн: Түүний авсан гэрэл зургууд хүүхэд аз жаргалтай байхын тулд заавал компьютер тоглоом, ухаалаг утас хэрэггүй гэдгийг маш олон эцэг эхчүүдэд ухааруулж чаджээ. Мөн хүүхдэд орчин үеийн технологи биш гэр бүлийн хайр халамж бас бага зэрэг эрх чөлөө байхад л хэзээ ч мартагдашгүй хүүхэд насыг бэлэглэх боломжтойг олон хүмүүст ухааруулж чадсан байна.
4
Ямар мөнгөгүйгээр 20 жил амьдарсан эмэгтэй
Герман улсын иргэн 1994 онд "Өгөөд ав" гэсэн нэртэй клубээ байгуулж байсан ба удалгүй тэрээр өөрт байсан бүх зүйлээ бусдад тарааж өгөөд 1 жилийн турш ямар ч мөнгөгүйгээр амьдарч үзэхээр шийдсэн гэнэ. Тухайн үед хүмүүст туслан оронд нь унтах газар болон идэх хоолоо олж байжээ.
Үр дүн: Анхандаа 1 жил л үргэлжлүүлэхээр бодож байсан тэрээр бүтэн 20 жилийн туршид энэ байдлаар амьдарчээ. Ийм маягаар амьдарч эхэлсэн үеэсээ л эхлэн тэрээр маш олон телевизийн нэвтрүүлэгт уригдаж байсан бөгөөд ярилцлага бүрдээ бусдад "Мөнгө хамгийн чухал зүйл биш" гэдгийг ойлгуулахыг хичээдэг байсан аж.
5
19-р зууны хэв маягаар амьдардаг хосууд
Хосууд 1900 онд баригдсан байшинд амьдарч, тухайн үеийн хувцас өмсөж тэр ч байтугай 19-р зууны үед ашиглаж байсан жорын дагуу хоолоо хийдэг гэнэ.
Үр дүн: "21-р зуунд зурагт, хөлдөөгч, ухаалаг утасгүйгээр амьдарснаар бид амьд харьцаа гэх зүйлийн хэр чухлыг улам илүү ойлгосон" хэмээн залуу хосууд ярилцлагадаа дурджээ. Мөн түүнчлэн хосууд 19-р зууны амьдралын талаар ном бичиж хэвлүүлдэг ба тэдний ном салбартаа шилдэгт тооцогддог ажээ.
6
Хоггүй амьдрал
Франц улсын иргэн Беэ Жонсон гэр бүлийнхээ гишүүдийн хамтаар 2008 онд байгальд хог хаяхгүйгээр амьдрахаар шийдсэн байна. Ингэхийн тулд Жонсоны гэр бүл ахин ашиглагдах боломжгүй хуванцар савтай бараа бүтээгдэхүүн, нэг удаагийн уут гэх зэргийг худалдан авахаа зогсоосон гэнэ.
Үр дүн: Тэрээр гэр бүлийнхээ амьдралын хэв маягийг хуваалцсан номоо худалдаанд гарган тун амжилттай яваа бөгөөд BBC, CNN гэх зэрэг маш олон телевизээр гаран өөрийн дуу хоолойгоо Дэлхий нийтэд сонсгосоор байгаа юм.
7
Интернэтгүй өнгөрүүлсэн нэг жил
Сэтгүүлч Пол Миллер нэг жилийн хугацаанд интернет хэрэглэхгүй байхаар шийдсэн байна. Хожим дурдахдаа: "Би хүүхэд байхаасаа л интернет гэгч зүйлийг маш их ашигладаг байсан болохоор интернетгүй амьдрах ямар байдгийг мэдрэхийг хүссэн" гэнэ.
Үр дүн: Түүний хамгийн ихээр ухаарсан зүйл нь мөн л амьд харилцаа гэнэ. Цахим шуудангаа хааж зөвхөн уламжлалт аргаар захиа бичдэг байсан тэрээр эргэн тойрноо сайн харвал аз жаргал хаа сайгүй байдаг хэмээн бестсэллэр болж буй номдоо дурджээ.