1
Асуултандаа хэрхэн дэлгэрэнгүй хариулт авах вэ?
Хэн нэгэн таны асуултад хүссэн хариултыг чинь өгөхгүй байна уу? Тэгвэл нүд рүү нь хараад хэсэг хугацаанд чимээгүй байх хэрэгтэй. Ингэснээр тухайн хүн таны санааг ойлгож, эвгүй байдалд орохгүйн тулд илүү дэлгэрэнгүй ярьж эхлэх болно.
2
Хэрхэн өөртөө итгэлтэй болох вэ?
Хамгийн энгийн бөгөөд шуурхай арга нь хөлдөө мөрийн хэмжээтэй зай аваад, гараа ташаан дээрээ тавих юм, Энэ байрлалд таны биеээр "testosterone" хэмээх итгэл нэмэгдүүлдэг бодис чөлөөтэй урсах боломжтой болдог.
3
Хэн нэгэн таныг ажиглаад байгааг яаж мэдэх вэ?
Хэн нэгэн таныг ажиглаад байгаа мэт мэдрэмж төрвөл цагруугаа харах, эвшээх, ханиалгах гэх зэрэг үйлдлүүдийн нэгийг хийгээрэй. Хэрвээ үнэхээр таныг нууцаар харж байсан бол хийсэн үйлдлийг тань тухайн хүн мөн давтаж хийдэг гэнэ.
4
Олны өмнө эвгүй байдалд орохоос хэрхэн сэргийлэх вэ?
Хурал, зөвлөгөөний үеэр хандаж ярьж буй хүмүүстээгээ аль болох ойр байх нь тэдний анхаарлыг дэвшүүлж буй санаан дээрээ сайтар төвлөрүүлэхэд тустай. Ингэснээр тэд танд бус таны яриа, санаанд илүү анхаарал өгч улмаар та өөрөө илүү бага дарамтыг мэдэрнэ.
5
Бусдын таалагддаг хүнийг яаж олж мэдэх вэ?
Хүн бүр инээлдэхэд тухайн хүн өөрийн хамгийн сайн хүнрүүгээ хардаг гэнэ. Энэ аргыг ашиглан найз нөхдийнхөө, түүнчлэн өөрийнхөө ч сайн хүнийг олж тогтоох боломжтой.
6
Бусдад хэрхэн таалагдах вэ?
Таалагдахыг хүсэж буй хүндээ анхаарал тавьж түүний юу хүсэж байгааг нь асуу. Ингэснээр тухайн хүн таныг өөрт нь анхаарал хандуулж байгааг мэдэх болно. Өөрийг нь анхаардаг хүнд дургүй хүн байдаггүй билээ.
7
Хэрхэн бусдыг ятгах вэ?
Ярьж байхдаа толгойгоо дохих нь таны яриаг илүү баталгаатай болгох та сонсогчийн танд итгэх магадлалыг нэмэгдүүлдэг гэнэ.
8
Бусдын оюун бодлоос хэрхэн мартагдахгүй байх вэ?
Хамгийн чухал зүйл бол анхны сэтгэгдэл болон сүүлийн сэтгэгдэл юм. Энэ хоёрын дунд юу болж өнгөрсөн нь тийм ч чухал биш байдаг. Ялангуяа анхны сэтгэгдлэл маш чухал учраас хэн нэгэнтэй анх уулзахдаа аль болох эелдэг байхыг хичээгээрэй.
9
Амьдралаа хэрхэн гэгээлэг болгох вэ?
Маш энгийн. Та ердөө цаг үргэлж инээмсэглэдэг байх хэрэгтэй. Инээмсэглэл ойр дотны хүмүүст тань таатай мэдрэмж төрүүлэх ба эцэст нь та өөрөө ч гэсэн ойр дотны хүмүүсийнхээ халуун дулаан уур амьсгалаас тайван байдал, аз жаргалыг мэдрэх болно.
10
Өөрийгөө чухал хүн гэсэн бодлыг бусдад хэрхэн төрүүлэх вэ?
Таныг биеэ хэрхэн авч явж байгаагаас хүмүүс танийг хэр зэрэг чухал хүн бэ? гэдгийг тодорхойлдог гэнэ. Тиймээс аливаа хурал, цуглаан эсвэл үдэшлэгийн үеэр аль болох нуруугаа цэх, харц дээгүүр явбал та бусдад илүү чухал, амжилттай яваа хүн мэт харагддаг байна.
11
Хэн нэгний итгэлийг хэрхэн олж авах вэ?
Тухайн хүнтэй адил зүйл хийх эсвэл ижилхэн сэдэв сонирхдог гэдгээ харуулах нь хоорондын итгэл төрүүлэхэд томоохон хүчил зүйл болно.
12
Бусадтай найрсаг харилцаа хэрхэн тогтоох вэ?
Хамгийн чухал нь нүдээрээ харьцах. Нүд сэтгэлийн толь учраас тухайн хүн рүү эгцэлж харах нь та ямар нэг муу санаа агуулаагүй гэдгийг ч илэрхийлдэг гэнэ. Мөн дуу хоолойны өнгө чухал, хэтэрхий захиргаадсан эсвэл хэт бялдуучилсан хоолойгоор харьцаж болохгүй гэдгийг санаарай.
13
Хүний нэрийг хэрхэн хялбар аргаар тогтоох вэ?
Та бидний сайн мэдэх нэрт удирдагч Наполеон цэргүүдийнхээ нэрийг бүгдийг нь мэддэг байсан учраас армийнхандаа тун их хүндлэгдэж байсан гэдэг. Тиймээс та анх уулзаж байгаа хүнийхээ нэрийг анхааралтай сонсож, тухайн хүний царай, үс болон нүдний өнгө гэх зэрэг онцлог шинжүүдтэй нь холбон цээжлэх нь үр дүнтэй байдаг ажээ.
14
Хямд үнэтэй бараа хайж байгаа бол лангууны дээд хэсгээр хайхыг зөвлөе
15
Лааг асаахынхаа өмнө хөргөгчинд хэдэн цагийн туршид байлгавал илүү удаан гэрэлтдэг
16
Принтерийн хороо шалгахыг хүсвэл Гүүглийн логог хэвлээд үз. Энэхүү лого бүх өнгийг агуулсан байдаг
17
Хоолоо удаанаар зажилаж иддэг хүмүүс хурдан иддэг хүмүүсээс 3 дахин бага жин нэмдэг
18
Амьтны хүрээлэн орох гэж байгаа бол амьтан сургагчидтай адилхан өнгийн хувцас өмс. Ингэснээр амьдтад танаас үргэхгүй
19
Өглөө бүр нэг гадил идэх нь таныг өдрийн туршид баяр хөөртэй байхад тустай
20
Шумуул хазсан хэсэгт халуун жин тавьснаар загатнах аюулаас сэргийлдэг
21
Дасгал хийхээсээ өмнө кофе уух нь жин хасах явцыг хурдасгадаг
22
Тусламж дуудахдаа утасныхаа GPS-ыг асаалттай байлгавал танийг хаягаа хэлэхээс ч өмнө түргэн тусламжийнхан замдаа гардаг
23
Ажлын эрч хүчтэй болох хамгийн шилдэг арга нь богино хугацааны турш унтах юм
24
Тарвас сэргээштэй адилхан судас тэлж, тайвшруулах үйлчилгээтэй
25
Дуу сонсонгоо дасгал хийх нь ердийн дасгалаас 15 хувиар илүү жин хасдаг
26
Нударгаа зангидах нь аливааг сэргээн санахад тусалдаг
27
Солгой гараараа өдөр тутмын ажлаа хийх нь хоёр тархийг тэгш хөгжих боломжоор хангадаг
28
Хүүхдүүд нь хэтэрхий их чимээ гаргаж таны тэвчээрийг барж байна уу? Тэгвэл тэднийг согтсон одой хүмүүс гэж төсөөлөөрэй
29
Дуу хөгжим хүнийг тайвшруулж, аз жаргалтай байлгах увдистай
30
Орондоо орохоосоо өмнө ногоон цай уувал унтаж байхдаа ч жин хасах боломжтой
31
Нойр тань хүрэхгүй байвал "4 сек хамраараа амьсгал аваад 7 сек турш хадгалж 8 сек турш амаараа гаргах" гэсэн дасгалыг хийгээрэй
32
Сандарч байгаа үедээ тараг эсвэл самар идвэл хурдан хугацаанд тайвширдаг