Оддын тухай шуугиан тарьсан цуурхлууд

Олны танил байж, дэлхий дахинаа нэр алдраа түгээнэ гэдэг нэгэн бодлын сайхан боловч хувийн орон зай гэж үгүй, байнга л бусдын хэл амны бай болж байдаг учир хэцүү үе ч байдаг нь тодорхой. Бидний сайн танил болсон алдартнууд үргэлж л олны хараанд ил амьдарч ирсэн билээ. Тиймдээ ч тэдний тухай итгэхийн аргагүй цуурхлууд ганц нэгээр үл тогтоно. Ингээд та бүхэндээ оддын тухай хамгийн их шуугиан тарьж байсан цуурхлуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Оддын тухай шуугиан тарьсан цуурхлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Худал: Дуучин Шэр хавиргаа авуулж байсан

Мэдээж Холливуудэд алдартнууд залуу сайхан харагдахын тулд юуг ч хийхээс буцахгүй. Өдгөө 71 настай ч наснаасаа тун залуу харагддаг, алдарт дуучин Шэр (Cher)-ийг бэлхүүсээрээ илүү нарийхан харагдахын тулд хавиргаа авахуулсан гэх цуурхал олны дунд хурдацтай тархаж байсан. Хэдий тэрээр арьсаа тольгор хэвээр нь байлгах зорилгоор гоо сайхны мэс засалд орж байсан ч хавиргаа авахуулах мэс засалд орсон гэдэг нь худал юм. Яагаад гэвэл тэрээр тайзан дээр гарахдаа ихэчлэн задгай хувцасладаг бөгөөд хавирга авхуулах мэс заслаас үлдээх сорив харагддагүй. 

Худал: Дуучин Шэр хавиргаа авуулж байсан

2 Худал: Ширли Тэмпл бол одой хүн

Хонхорхой хацар, буржгар үстэй Ширли Тэмпл (Shirley Temple) 1930-аад оноос кинонд тоглож эхэлсэн бөгөөд хэдий жаахан охин байсан ч алдартай жүжигчдийн тоонд багтдаг байсан. Хачирхалтай нь тухайн үед нэгэн эр түүнийг одой эмэгтэй ба жаахан охины дүрд хувиран кинонд тоглодог гэсэн цуу яриа дэгдээсэн юм. Хэрэв энэ цуурхал орчин үед гарсан бол олон нийт төвөггүй худал гэдгийг батлах баримт нотолгоо иртернэтээс олох байсан. 80 жилийн өмнө ийм боломж байгаагүй учраас хүмүүс түүнийг өсөж том болохыг нь хүлээж байсан гэнэ. Хэдхэн жилийн дараа тэрээр өсөж томрон үзэсгэлэнтэй бүсгүй болж уг цуурхал худлаа гэдэг нь батлагдаж байжээ. 

Худал: Ширли Тэмпл бол одой хүн

3 Үнэн: Чарльз Мэнсон (Charles Manson) "The Beach Boys" хамтлагийн гишүүн байсан

Тэрээр дуу зохиохдоо тун авьяастай нэгэн билээ. 1967 онд шоронгоос суллагдсаныхаа дараа Лос Анжелес хотын орчимд зохиосон дуунаадаа зарж эхэлсэн байдаг. Хүмүүсийн хэлж байснаар "The Beach Boys" хамтлагийн Деннис Уилсонд түүний нэг дууг нь ихэд сайшааж бараг л өөрчлөлтгүйгээр студид бичүүлэн олон нийтэд цацаж байсан гэнэ. Үүний дараа Чарльз нь Деннисийн гэрт очиж хэсэг хугацааны туршид хамт амьдарч байсан ч удалгүй Чарльзын занг тэвчээгүйн улмаас Деннис түүнийг гэрээсээ явуулж байжээ. Энэхүү цуурхалыг үгүйсгэсэн хүн одоог хүртэл гараагүй л байна. 

Үнэн: Чарльз Мэнсон (Charles Manson) "The Beach Boys" хамтлагийн гишүүн байсан

4 Худал: Уолт Дисней амьд байгаа

Хүүхэд багачууд ч гэлтгүй томчуудын хүндэтгэлийг хүртсэн Уолт Дисней (Walt Disney) бага хэмийн шингэнд хөлдсөн хэлбэртэй байгаа ба ирээдүйд уг "унтаа" байдлаасаа сэрнэ гэсэн цуурхал нэгэн үе хүн бүрийн ярианы сэдэв болж байсан билээ. Тэрээр физикт сонирхолтой нэгэн байсан учраас зөгнөлт киноны үйл явдал мэт энэ цуурхалыг тараах шалтгаан болсон ч байж магадгүй. Ямар ч шалтгаантай байсан ч энэ бол байж боломгүй худал зүйл гэдгийг Уолт Диснейн цогцсыг шатаахад биеэр байсан хүмүүс гэрчилж байгаа юм. 

Худал: Уолт Дисней амьд байгаа

5 Худал: "The Dead Crow" киноны зураг авалтын үеэр гол дүрийн жүжигчин нас барсан

1993 онд нээлтээ хийж байсан "The Dead Crow" киноны гол дүрийн жүжигчин Брандон Ли (Brandon Lee)-г киноны нэг хэсэг болох буудуулдаг хэсгээс болж нас барсан гэсэн цуурхал тухайн үед гарч байсан. Учир нь тус киноны хамгийн сүүлд Брандон Ли буудуулан амьсгал хурааж байгаа хэсэг гардаг ба киноныхоо дараа уг жүжигчин нас барсан байдаг. Гэсэн ч киноны багийнхны хэлж байгаагаар тухайн хэсэгт орлох жүжигчин тоглосон, иймд алдарт жүжигчний үхэл тухайн хэсэгтэй ямар ч хамааралгүй. 

Худал: "The Dead Crow" киноны зураг авалтын үеэр гол дүрийн жүжигчин нас барсан

6 Үнэн: Тупакийн чандрыг найзууд нь хар тамхитай холин татаж байжээ

Алдарт рэппэр Тупак (Tupac) 1996 онд буюу 25-хан настай байхдаа бусдын гарт амиа алдсан байдаг. Түүний цогцсыг шатаасан бөгөөд тухайн үед дотны найз нөхөд нь чандрыг нь хар тамхитай холин татаж байсан гэх цуурхал гарч байжээ. Хожим нь үүнийг дотны найзууд нь ч баталсан ба "Бид домогт найзыгаа өөрсдийн цусаар гүйж байгаа гэдгийг мэдэхэд сайхан байсан" гэсэн байдаг. 

Үнэн: Тупакийн чандрыг найзууд нь хар тамхитай холин татаж байжээ

7 Худал: Опра болон Гейл найзаас ч илүү дотно харьцаатай байсан

Опра Уинфри (Oprah Winfrey) болон түүний дотны найз Гейл Кинг (Gayle King) нарыг хайр дурлалын холбоотой гэж нэгэн хэсэг шуугьсан билээ. Мэдээж хэнд сэтгэлтэй болох нь хувь хүний нууц ч гэсэн олон нийт уг хэргийг ихэд сонирхон дэвэргэж байсан ба Опрагийн 30 гаруй жил ханилсан нөхрийг нь хүртэл зүгээр л "халхавч" гэж байсан тохиолдол цөөнгүй. Гэсэн ч 2 бүсгүйг хайр дурлалын холбоотойг баталсан баримт гараагүй тул уг цуурхал намжсан байдаг.

Худал: Опра болон Гейл найзаас ч илүү дотно харьцаатай байсан

8 Үнэн: Жерри Ли Льюис үеэл дүүтэйгээ гэрлэсэн

1958 онд алдарт дуучин Элвис Прэсли цэргийн албанд татагдан урлагаасаа хөндийрсөн байх үед 22 настай Жерри Ли Льюис (Jerry Lee Lewis)-ийн нэр хүнд өсөж эхэлсэн байдаг. Гэсэн ч түүний амжилт удаан үргэлжилсэнгүй, сонсогчид нь түүнийг үеэл дүүтэйгээ гэрлэсэн гэдэг баримтыг олж мэдсэн нь Жеррийн хувьд төгсгөл нь болсон юм. 

Үнэн: Жерри Ли Льюис үеэл дүүтэйгээ гэрлэсэн

9 Худал: Лори Хилл арьс өнгөөр ялгаварлагч

"Fugees" хамтлагийн гишүүн Лори Хилл (Lauryn Hill) 1996 онд радио нэвтрүүлгийн үеэр "цагаан арьстнуудад дургүй" гэж мэдэгдсэн хэмээх шалтгаанаар алдарт дуучныг арьс өнгөөр ялгаварлагч гэсэн яриа тархсан байдаг. Гэсэн ч энэ хэргийг батлах дүрс бичлэг байтугай дууны бичлэг ч олдоогүй ба тэрээр сүүлд уг үйл явдалд тайлбар өгөхдөө: "Би хэзээ ч тийм үг хэлээгүй. Харин Хар арьст хүмүүст хайртай, тэднийхээ төлөө уран бүтээлээ гаргасаар байх болно л гэж хэлсэн"

Худал: Лори Хилл арьс өнгөөр ялгаварлагч

10 Үнэн: Билл Клинтон Цагаан ордны ажилтантай амрагийн холбоотой байсан

АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтон (Bill Clinton) 1995-1997 оны хооронд Цагаан ордны ажилтан байсан Моника Левинский (Monica Lewinsky)-тэй амрагийн холбоотой байсан гэх цуурхал дэгдэж тухайн үедээ л хэвлэлийнхний гол бай нь болж байсан. Ерөнхийлөгч болон түүний эхнэр Хиллари Клинтон тус цуурхлыг олон удаа дарахыг хичээсэн ч амжилт олоогүй байна.

Үнэн: Билл Клинтон Цагаан ордны ажилтантай амрагийн холбоотой байсан

11 Худал: Бейонсе (Beyoncé) хуурамчаар жирэмсэн болж жүжиглэсэн

2011 онд "MTV Music Awards" дээр дуулсан дууныхаа төгсгөлд тэрээр хүрмээ тайлан гэдсээ илсэн бөгөөд энэ нь бие давхар гэдгээ олон нийтэд мэдэгдсэн явдал байжээ. Гэсэн үүнээс 2 сарын дараа тэрээр телевезийн ярилцлагад ирээд суухан гэдэс нь нугаларсан мэт харагдсан нь жирэмсэн гэж олон нийтэд худлаа ярьсан байна гэх цуурхлыг хэвлэл мэдээллийнхэн дунд дэгдээсэн. Зургаас харахад нээрээ л хуурамч мэт харагдах боловч тэрээр 2012 онд анхны охиноо төрүүлсэн билээ. 

Худал: Бейонсе (Beyoncé) хуурамчаар жирэмсэн болж жүжиглэсэн

12 Худал: Англи улсын Ханхүү Харри Чарльзын төрсөн хүү биш

Англи улсын Ханхүү Харри (Harry) өөрийн ахтайгаа тийм ч адилхан харагддагүй нь олны анхаарлыг татаад байгаа юм. Олон нийт Ханхүү Харриг Чарльзын төрсөн хүү биш харин цэргийн зүтгэлтэн Жеймс Хьюиттын хүү гэж хардаж байсан удаатай. Жеймс Хьюитт: "Би өмнө нь Гүнж Дианатай уулздаг байсан ч тухайн үед түүний 2 хүү хоёул төрчихсөн байсан"  хэмээн мэдэгдсэн байна. Уг мэдэгдлээр Ханхүү Харри Чарльзын төрсөн хүү гэдэг нь батлагдаж байгаа юм.

Худал: Англи улсын Ханхүү Харри Чарльзын төрсөн хүү биш

13 Үнэн: Стивен Тайлер 14 настай охиныг эцэг эхээс нь авч байсан

1975 онд "Aerosmith"-ын нэрээр алдаршсан Стивен Тайлер (Steven Tyler) 27 настай байсан бөгөөд тухайн үед нэгэн гэр бүлээс 14 настай охиныг авахаар шүүхэд хандаж байсан гэсэн цуурхал тараад байсан юм. Хожим нь үүнийг Стивен хүлээн зөвшөөрсөн ба охины эцэг эх нь хар тамхи, архитай ихээхэн холбоотой байсан гэнэ. Стивенэй хамт амьдарч байсан ч охин 17 настайдаа ахин өөрийн гэр бүлтэйгээ амьдрах болсон ажээ.

Үнэн: Стивен Тайлер 14 настай охиныг эцэг эхээс нь авч байсан

14 Үнэн: Дуучин "Prince" хөршүүдээ  Ехова-д итгэхийг ятгасан

2001 онд Ехова-д итгэгч дуучин "Prince" хөршүүдийнхээ гэрээр орж тэднийг ч гэсэн Ехова-д итгэхийг ятгадаг гэсэн цуу яриа гарч байжээ. Дуучны нэгэн хөрш нь "Тэрээр манайд нэг өдөр орж ирээд Ехова-д итгэхийг ятган 25 минутын турш ярьсан ба явахдаа уншаараа хэмээн товхимол үлдээгээд явсан" гэж хэвлэлийнхэнд хэлснээр уг цуурхал үнэн болох нь батлагдсан байна.

Үнэн: Дуучин "Prince" хөршүүдээ  Ехова-д итгэхийг ятгасан

15 Үнэн: Билл Косби хүчингийн хэрэг үйлдэж байсан

Хүн бүхний хайртай Телевизийн од Билл Косби (Bill Cosby) 1965 онд хүчин үйлдсэн гэх хэргээр 2017 оны 1-р сард шүүх хуралд оролцсон юм. Түүнийг 10 жил хорих шийдвэр шүүхээс гаргасан ч Иргэний шүүхээс тус хэргийг хэргэсэхгүй болгосон байдаг. 

Үнэн: Билл Косби хүчингийн хэрэг үйлдэж байсан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()