1
Жин хасаж эхэлнэ
Мах идэхээ больсон хүмүүс хоолны дэглэм барихгүй мөн дасгал хийхгүй байсан ч сард дунджаар 4.5 кг хасдаг байна. Учир нь цагаан хоолтон болсон хүний иддэг хүнсний ногоо болон жимс жимсгэнэ нь шингэц сайтай байдаг.
2
Ашигт нянгийн тоо нэмэгддэг
Цагаан хоолтой хүмүүсийн нарийн гэдэсний нян болон микрофлор нь маш өөр байдаг. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар зөвхөн ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэдэг хүнд бусад хүнээс илүү их хэмжээний ашигт нян байдаг гэнэ. Мах идэхээ зогсоосны дараа эгзимийн дутагдлаас болж гэдэс хийгээр дүүрэх гэх мэт өөрчлөлтүүд явагддаг ч эд бүгд таны гэдэс эрүүлжиж буйг илтгэдэг байна.
3
Арьс эрүүл болно
Маш олон цагаан хоолтнууд махан хоолноос татгалзсаны дараа нүүрний батга болон бусад үрэвслүүд алга болдог гэж ярьдаг. Түүнчлэн эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүн идэж байгаа хоол хүнсээ тэр чигт нь жимс болон хүнсний ногоо болгож өөрчилбөл биеэс ялгардаг нэгэн төрлийн хордуулагч бодис болох токсиныг бүр мөсөн арилгах боломжтой байдаг гэнэ.
4
Эрч хүч нэмэгдэнэ
Махнаас татгалзаж чадвал өдрийн туршид эрч хүчээр дүүрэн байж чадах аж. Хэрвээ та ажил дээрээ амархан сульдаж, гэртээ ирээд унтсан ч ядарсан хэвээр байгаад байвал махыг хэрэглээнээсээ түр гаргаад үзээрэй. Ингэснээр таны биеийн жин хасагдаад зогсохгүй бие хөнгөрч, эрч хүчээр дүүрэн байх боломжтой ажээ.
5
Зүрх судасны өвчин тусах магадлал буурна
Саяхан Америк эрдэмтэд маханд агуулагддаг "Carnitine" гэх химийн бодис зүрхний булчинд муугаар нөлөөлдөг химийн урвалыг өдөөдөг болохыг баталсан байна. Мөн цагаан хоолтнууд даралт ихсэх, чихрийн шижин болон нарийн, шулуун гэдэсний хорт хавдраар өвчлөх магадлал бага байдаг.
6
Холестерины төвшин багасна
Махан бүтээгдэхүүн хэрэглэхээ зогсоосон цагаас эхлэн холестерины хэмжээ хурдацтай багасаж эхэлдэг ажээ. Гэхдээ энэ нь танд эргээд муу нөлөөтэй биш, харин ч таны бие улам л эрүүлжиж буйн шинж юм. Түүнчлэн тус төрлийн өвчтэй хүмүүс махнаас татгалзах нь хамгийн сайн эмчилгээ болдог гэнэ.
7
"Сайн" генүүд идэвхэжнэ
Хүний бие махбодын байдлаас шалтгаалж генийн үүрэг хэрхэн өөрчлөгддөг талаар баримт, нотолгоо хүртэл байдаг. Хэрвээ та амьдралын буруу хэвшилтэй, эрүүл мэнддээ төдийлөн анхаардаггүй хүн бол танд олон тооны "муу" ген байдаг гэсэн үг. Харин эрүүл мэнддээ анхаарч, идэж буй хоолондоо хяналт тавьж чаддаг хүний "сайн" генүүд нь идэвхжиж эхэлдэг байна.
8
Шим тэжээлийн дутагдалд орох магадлалтай
Махнаас татгалзсаны дараа та иод, төмөр, витамин D болон B12 гэх зэрэг махнаас авдаг байсан шим тэжээлүүдийн дутагдалд орох магадлалтай. Гэсэн ч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тарианы хэрэглээгээ нэмэгдүүлж чадвал дутагдаж буй дээрх шим тэжээлүүдийг нөхөх боломжтой ажээ. Эсвэл та шим тэжээлийн нэмэлт эм хэрэглэсэн ч болох юм.
9
Амт дутагдана
Амтлах мэдрэмжид нэн шаардлагатай "Цинк" гэх элемент хүний биед байдаг бөгөөд уг элемент мах болон хясаанд маш ихээр агуулагддаг. Ийм учраас цагаан хоолтнууд энэ элементийн дутагдалд ордог ба нөхөхийн тулд цагаан шош, самар, бүхэл үрийн болон сүү, сүүн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх шаардлагатай болдог ажээ.
10
Булчин нөхөн төлжихдөө уддаг
Маханд ихээр агуулагддаг уураг нь булчингийн үйл ажиллагаа ихээхэн хэрэгтэй буюу дасгал хийсний дараа булчинг нөхөн төлжүүлэхэд өндөр ач холбогдолтой байдаг. Хэдий ургамлын гаралтай уураг энэ үүргийг гүйцэтгэж чаддаг ч малын гаралтай уургаас арай илүү хугацаа шаарддаг гэнэ. Иймд цагаан хоолтой хүмүүс дасгал хийснийхээ дараа шингэнээр дамжуулж уураг авах нь зүйтэй.